Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит арван долоо дахь дугаар /2018. 06.29/ өчигдөр цацагдаж эхэллээ. Энэ удаагийнхаа влогоороо бүсгүйчүүдээ шүдээ цайруулах аргаасаа хуваалцлаа.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Завгүй ээж нь 17 дахь дугаараа бэлэн болголоо.Энэ дугаараа үзээд та нар маань уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.
Урьд өмнө үзэж байгаагүй өөрийнхөө ховор нандин зурагдаарай анхны сэтгэгдлээрээ Photo Reaction хийлээ.Нөхөр бид хоёр Husband does my makeup видео хийж нөхөр маань миний нүүрийг будлаа” хэмээн бичжээ.
Шүд цайруулах эмчилгээнд шаазан пааланг хийлгэж шүдийг гялалзуулах болсон. Микроскопын төвшинд харахад шүд нь талстуудын торлогоос бүтэх ба энэхүү шүдний паалан нь зажлах, хавирах, гэмтэл, болон сахараас үүсэх хүчлэгийн эсрэг нөлөөнөөс хамгаалах зориулалттай байдаг.
Гэвч паалан нь жил ирэх тусам элэгдэлд орж, өнгөө алдаж эхэлдэг. Зажлах явцад паалан дээр олон жижиг цууралтууд үүсдэг. Энэхүү цууралтын завсар зайгаар хоолны үлдэгдэл болон толбууд дүүрснээр шүд бүүдийсэн өнгөгүй болж эхэлдэг.
Шүд цагаарууралт нь энэхүү завсар зайд байгаа толбыг гадагшлуулж паалангийн цууралтыг нээж орхих процесс юм. Зарим цууралт нь шүлсээр хурдан идэвхжиж байхад, зарим нь дахин хоолны үлдэгдлээр дүүрсэн байдаг.
Шүдний толбыг гадаад болон дотоод гэсэн 2 ангилалд авч үздэг.
Өнгөн хэсгийн толбо нь хар өнгийн ундааны төрөл, хоол, тамхи болон шүдээ хавирах явцад үүсдэг. Өнгөн хэсгийн гүн биш толбыг сойзоор болон шүд цэвэрлэгээний урьдчилан сэргийлэх хэрэгслээр арилгаж болдог.
Харин өнгөн хэсгийн зузаан толбыг шүд цайруулах бүтээгдхүүн ашиглан эмчлэх шаардлагатайтай болдог. Өнгөн хэсгийн толбыг эрт арилгахгүй бол dentin руу тасралтгүй нэвчин шингэж байдаг.
Дотоод хэсгийн толбо нь шүдний дотор хэсгийн гэмтэл, насжилт болон их хэмжээний эм тариа хэрэглэснээс үүсдэг.
Өнгөрсөн хугацаанд шүд цайруулах замаар эмчлэхэд их хэмжээний хариу урвал өгдөг байсан бол орчин үед гоо сайхны эмч нар гэрийн нөхцөлд хэрэглэдэг шүд цайруулах бүтээгдхүүнийг 1 сар, түүнээс дээш 1 жил хэрэглэхэд гүн суусан толбыг ч арилгаж чадна гэж үздэг болсон.
Эмчилгээний арга
Цайруулах эмчилгээ нь хэрэглэж байгаа бүтээгдхүүний найрлагаас хамаардаг. Цайруулахаас эмчилгээ хийгдэхээс өмнө шаардлагатай тохиолдолд шүдний гадаргууд наалдсан өнгөр болон чулууг цэвэрлэж өнгөлвөл илүү үр дүнтэй байдаг.
Шүдийг цагаан өнгөлөг болгодог цайруулагч эмээр шүдэнд огт хор нөлөөгүй, шүдийг цагааруулан өнгөлөг болгох ба өнгөө алдаж шарласан шүдийг угийн өнгөнд нь сэргээн цайруулдаг эмчилгээ юм.