Мэдээ

Модель Э.Сэлэнгээгийн Богд xааны ордонд хийсэн Тансаг ХУРИМ…

2011 онд топ модель өргөмжлөл хүртэж байсан Сэлэнгэ Б.Одбаяртайгаа 2013 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2014 онд Парисын Эйфелийн цамхаг дээр гэрлэх саналаа хүлээн авч байжээ.

2014 онд анхны охиноо өлгийдөн авч байсан тэд өдгөө хоёр сайхан охинтой.Гэр бүлийн тогтворгүй амьдрал, элдэв дуулиан шуугианаар олны анхаарлыг татаж явдаг бусад топ моделиудаас тэрбээр өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрс ялгаpдаг нь нууц биш.

Өдгөө өөрийн гэсэн загварын агентлагаа амжилттай удирдан, гэр бүлийн аз жаргалтай амьдрал дунд умбаж суугаа модель Э.Сэлэнгэ ханьдаа зориулж “Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг хамгийн жаргалтай. Миний хань, миний хайр” хэмээн сэтгэлээ уудалжээ.

Топ модель Э.Сэлэнгэ 7 сарын 1-нд Богд xааны ордон музейн гадна хуримаа хийлээ. Залуу хос арав гаран жил хамтран амьдарсны эцэст хуримаа ёслол төгөлдөр хийлээ.Тэдний хурим дахин давтагдашгүй өвөрмөц болсон бөгөөд тэдний баярт мөчөөс хуваалцаж урлаг соёлын одууд, олны танилууд нилээдгүй цуглажээ.

Аз жаргал хүсье…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү