Мэдээ

CU-н кимбабнаас шингэн цавуу гарч, иргэн хэлээ түлсэн гэв

CU сүлжээ дэлгүүрийн Шангрила дахь салбараас худалдан авсан кимбабнаас шингэн цавуу гарч нэг иргэн хэлээ түлжээ.

Тухайн иргэн манай сайтын редакцид хандаж дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, Өнөөдөр өглөө Шангрила дахь CU дэгүүрээс худалдаж авсан кимбабнаас нь шингэн цавуу гарч, иргэний хэл түлэгдсэн байна.

Тухайн иргэн эргээд дэлгүүртэй холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд “Та өөрөө цавуу хийчихсэн юм биш үү, бид цавуутай холбоотой ямар ч зүйл хэрэглэгдэггүй” гэжээ.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад тухайн асуудлыг ажлын өдрүүд буюу даваа, мягмар гарагаас шалгаж өгье хэмээн хариу өгсөн байна.

Худалдан авсан кимбабаа эхлээд идэхэд хөгц амтагдаж байсан ба дараа нь шингэн цавуу урссан байна.

Тухайн иргэнийг өмнө нь тус дэлгүүрээс худалдан авалт хийхэд мөн пирошкиноос нь яс гарч ирж байжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү