Categories
Uncategorized

Элэгний В вирүс хаанаас халддаг вэ?

Тамирчин Дөлгөөн уг халдварыг авч бие нь хүндэрсэн нь Нийгэмд нэлээд хүчтэй давалгааг үүсгэлээ. Монголын нийгэмд энэ вирүсийн халдварыг хаанаас авч байна вэ? гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна.

Залуу халдварыг Америкаас аваагүй. Учир нь халдварын нууц хугацаа 1-6 сар хүртэл байдагтай холбоотой гэж бодож байна.

Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан үүний халдах замыг параэнтерал буюу самшуу зам гэдэг. Энэ нь арьс-салст гэмтэх үед халдвар орно гэсэн үг.

Хэзээ, ямар гэмтэл? Арьс цоолох мэс ажилбарууд. Үүнд бохирлогдсон багажаар чих цоолох, шивээс хийлгэх, үс, сахал хусах, тарилга, мэс ажилбар, мэс засал, шүд эмчлүүлэх, бас бэлгийн зам. Бэлгийн зам нь салстын гэмтэлээр нөхцөлддөг. Иймээс шүдний сойз хүртэл осолтой байх нь.

9 хэн настай хүү эгчээрээ чихээ цоолуулж амиа алдсаныг, найзынхаа сахлын хутгыг нэг л удаа ашиглаад В+Д вирүсийн цочмог халдвар авсныг бас мэдэх юм байна. Уг залуу ХӨСҮТ-н эмч нарын буянаар мэнд үлдсэн. Энэ мэт тохиолдлууд тасрахгүй байгаа учир үүнийг бичлээ.

Хуучин цагт нэг удаагийн бус буцалгадаг тариур хэрэглэж байсан. Энэ үед В вирүс халуунд маш тэсвэртэй байдгийг анагаах ухаан олж мэдээгүй үе байсан. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх нь эрсдэлтэй ч Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дэлхийн жишигт хүрсэн нь бахархууштай.

Зөвлөмж: Та дээрх ажилбар бүхий үйлчилгээ авахыг хүсвэл аюулгүй, халдвар хамгааллын шаардлагыг мэддэг бөгөөд шаарддаг байх хэрэгтэй. Үсчинд эрчүүд очоод шар үсээ хусуулахдаа хутгаа шинээр сольж буй эсэхийг өөрөө шалга. Гоо сайхны газар очвол Бээлийгээ сольж спиртээр арчиж буйг шалга. Бээлийг сольсон ч цаад барьж буй багаж нь ариутгагдаагүй бол нэмэргүй.

Бас тэрийг олон хүнд хэрэглэсэн байгаа. Ариутгах нь халдваргүйжүүлхээс өөр. Халдваргүйтгэл нь голчлон спиртээр арчих байдаг ч В вирүс үүнд үхэхгүй үлдэж болно. Бас бэлгэвч хэрэглэ. В вирүсийн вакциныг заавал хийлгэ. Та үлдсэн насандаа В вирүсээс айхгүй явна. Гэхдээ дээрх замаар зөвхөн В вирүс биш, С вирүс, ХДХВ/ДОХ ч халдана.

Мэдээллийг бусдад үнэн зөвөөр хэлж өгч бас өөрөө үйлдэл улмаар хэвшил болгоорой. Бусдад зөв дууриалал болох нь ганданд очоод тагтаад будаа цацахаас хавьгүй дээр буян.

Categories
Uncategorized

“2, 3, 4, 6,7” тэмдэглэгээтэй хуванцар сав нь хорт бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэж болохгүй ЗААВАЛ АНХААРААРАЙ

Та бүхний өдөр тутмын хэрэглээнд өргөн хэрэглэгддэг 2, 3, 4, 6, 7 тэмдэглэгээ бүхий савуудыг хүнсний зориулалтаар дахин ашиглахыг хориглоно.

Харин 1, 5 тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнс агуулах зорилгоор хэрэглэж болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар мэдээллээ.

Хуванцар савыг агуулагдах найрлагаас нь хамаарч 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр ангилдаг бөгөөд дээрх тоонуудыг тухайн савны ёроолоос харах боломжтой.

ТЭГВЭЛ ЭНЭ ТООНУУД ХЭРЭГЛЭГЧДЭД ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ӨГДӨГ ВЭ?

Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болох савууд

“1” дугаартай PET\PETE: (полиэтилентерифтолат) Хийжүүлсэн ундаа, рашаан, ус, жүүс, шар айраг, ургамлын тос, ам зайлах шингэн, самрын тос, майонез, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын шингэнийг савладаг, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага учир нэг удаагийн савалгааны зориулалтаар хэрэглэдэг. Температурын өргөн хэлбэлзэлд тэсвэртэй, бүтээгдэхүүнийг гүн хөлдөөх (-400С), хөлдүүгээр хадгалах (-200С), ариутгах (1210С), microwave ovenд халаахад бат бөх, аюул багатай.

“5” дугаартай РР(полипропилен) Тараг, жүүс зэрэг шингэн зүйлс халуун хоол, ундаа хийх сав, элсэн чихрийн уут, эм бэлдмэл витамин, жигнэмэг, чипс, шоколад, чихэр, зайрмаг, цай, кофе, тараг, хөлдүү бүтээгдэхүүн, тос савлах, нэг удаагийн шприц, халуун ундааны сав, савны таг, соусны сав хийхэд ашигладаг.

Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болохгүй савууд

“2” дугаартай HDPE: ( полиэтилен ) Өндөр нягтрал бүхий полиэтилен. Уг төрлийн хуванцраар ар саванд идэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис савласан байдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладдаг.

“3” дугаартай V\PVC\: (поливинилхлорид)Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван хийдэг ба хуванцар тавилгууд, ус зайлуулах хоолой, сантехникийн хэрэгслүүд хийдэг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах эсвэл шатаахад диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир хүнсний бүтээгдэхүүн хадгалж болохгүй.

“4” дугаартай LDPE:( полиэтилен )Нягтрал багатай хуванцар. Энэ төрлийн хуванцраар төрөл бүрийн нийлэг тор, ахуйн хэрэглээний сав баглаа боодол, тавилга, хивс зэргийг хийдэг бөгөөд дахин ашиглах боломжгүй. Нэг удаагийн хоол хадгалах сав хийдэг ба зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг.

“6” дугаартай PS:(полистирол)Энэ төрлийн хуванцраар ихэвчлэн хүнсний бус сав баглаа боодол хийдэг. Дахин ашиглах боломжгүй. Аюултай хуванцар.

“7” Бусад тэмдэглэгээнүүд: Энэхүү хуванцраас бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл үүсдэг тул ийм тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг.

“НАРАНТУУЛ”, “ХАРХОРИН” ЗАХАД ЗАРАГДАЖ БАЙГАА ХУВАНЦАР САВНЫ 96 ХУВЬ НЬ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС БАЙЖЭЭ

Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний таван сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.

“Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн танадалт судалгаагаар тодорхой боллоо. Худалдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна.

Мэргэжлийн хяналтынхан мөн өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус долоон төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилсэн. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм.

Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.

ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВД АГУУЛАГДАЖ БУЙ ХИМИЙН БОДИС НЬ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ ХОРДУУЛАН ӨВЧЛӨЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.

Categories
Uncategorized

Ядаргаа тайлах уламжлалт ЦАЙНЫ ЖОРУУД ХАДГАЛААД АВААРАЙ

Эрт үеэс уламжлан ирсэн эмнээс дутахааргүй ид шидтэй жорууд бидэнд олон. Харин ахуй амьдралдаа тогтмол хэрэглэж заншихыг эзэгтэй нартаа зөвлөе. Энэ удаад “Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд”-ын тухай мэдээллийг танд хүргэе…

Цулхиртай цай: Бидний сайн мэдэх цулхирын гурилыг бага зэргийн тосонд зөөлөн галаар хуурч, цайвар шаргал өнгөтэй болмогц халуун цайгаа дээрээс нь хийж, сvлээд нэг удаа огцом буцалган самарна. Yүнд: ус 3 л, цулхирын гурил 150 гр, шар тос хоолны нэг халбага, сүү 0.5 л, давс цайны нэг халбага.

Хатааж нvдсэн тэмээн хөхийг идээшлүүлж чанаж тэнцүүхэн холивол бvр ч амттай болохын сацуу хөлөргөн ядаргаа тайлдаг аж. Хонгорзул цэцгийг хатааж нунтаглан идээшүүлж чанасан цайг мөн сvлж, самраад уувал ядаргаа тайлагдана. Халгайн vртэй цай: Халгайн цэвэрлэсэн vрийг шар тосонд хуурч цайг хийцэлнэ.

Ястай цай: Хийцтэй буюу хийцгvй цайнд дунд чөмөг, атгаал чөмөгний ясыг хугалж хийгээд буцалгана. Сvлэхийн өмнө ясыг хийж нэг цаг орчим буцалгаад бага зэрэг мах vйж болно. Ингэж буцалгасан цай нь амт чанар сайны сацуу тэжээллэг байдаг. Энэ цай хvйтэн хөлсийг гадагшлуулдаг тул савхи авахуулж болохгүй.

Борви тойгны ястай цай: Хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй хийцтэй цайндаа хийж чанадаг. Ийм цай нь ядаргаа болон цус багатай, тархи толгой өвдөлттэй хvн уухад нэн сайн.

Халгайтай цай: Халгайг 5-6 сарын 5-6 салаатай нялх үед нь түүж хатаадаг. Хатаасан халгайг нvдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийж сайн самран буцалгана. Гурван литр цайнд хоолны халбагаар гурав хийнэ. Цайгаа мах, сүүгээр амт оруулна. Энэ цай нь даралт ихтэй хүмүүс уухад сайн.

Загасгалтай цай: Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг бэлэн болсон сүүтэй ба хийцтэй цайнд хийж буцалгана. Шар ногоон өнгөтэй болмогц нь цайгаа шүүж уу. Загасгал гэдэг нь бутлаг ургамал.

Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч цайндаа хийж болдог. Гурван литр цайнд 60 гр загасгалын нунтаг бага зэрэг шар тос, давсыг сонирхолдоо нийцүүлэн тохируулна. Бажууны замбагатай цай: Бажууны хальсалсан замбагыг шар тосонд хуурч цайг хийцэлдэг.

Гурил тасалсан цай: Ерийн аргаар чанасан сүүтэй цайнд гурил тасалж хийгээд болгож ууна. Энэ цайг өвөрмонголчууд голдуу их чанадаг.

Шар тос самарсан цай: Ердийн чанасан цайгаа уудлахаас өмнө шар тос хийж, сайтар самарна. Ийм цай анхилам сайхан vнэртэй, уухад амттай байдаг.

Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлж сайтар нухаж, ердийн хар цайн дээр хийн сvлээд сайтар самарч зөөлөн буцалгаад уудална.

Хонины сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нvднэ. Тогоотой халуун усанд сүүлтэй нvдсэн цай болон давс, сүү хийж 30-35 минут буцалгаад сайтар самарна.

Өндөгтэй цай: Урьдын уламжлалаа орчин vед баяжуулан олон янзын цайг чанан уудаг болжээ. Энэ цайны орц нь гурван литр ус, түүхий өндөг 1-2 ширхэг, сүү 0.5 л, цайны идээ 30 гр, давс хужир 9 грамм.

Усанд түүхий өндөг хийж хутгаад буцалтал нь самрахад сүүтэй мэт болно. Дээрээс нь цэвэр даавуун ууттай идээ, давс, сүү зэрэг хийн самраад буцалгаж уудална. Ийм цайг халуунаар нь уух ядаргаанд сайн.

Categories
Uncategorized

ЯСНЫ ШӨЛНИЙ АНАГААХ ЧАДВАР ГАЙХАМШИГТАЙ. ТУХАЙЛБАЛ… ХАДГАЛААД АВААРАЙ

Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.

Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.

~ Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.

~ Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.

~ Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.

~ Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархлааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.

~ Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно.

Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.

Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.

Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.

Categories
Uncategorized

Эцэг хүн хүүхдүүддээ зааж өгөх ёстой найман хичээл ХАДГАЛААД АВААРАЙ

Ялж, ялагдаж чаддаг байхыг заах

Бага насны хүүхдүүдэд найзуудаас нь гадна төрөл бүрийн тоглоомоор өрсөлддөг цорын ганц хүн бол аав нь юм. Үүнийг ашиглан аав нар хүүдээ эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй.

Энэхүү төрөл бүрийн тоглоом, тэмцээнээр хүүхдэд ямар их хүч хөдөлмөр, чармайлтаар хожил авдгийг зааж хожигдол гэдэг нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин тэмцэлдэж сурна.

  1. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох

Ээж нар хүүдээ эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгч болох ч аавууд үүнийг өөрийн үлгэр дуурайлаар илүү сайн зааж өгч чадна. Хүүхдүүд эмэгтэй хүний тухай найзууд болон интернетээс мэдээлэл авахаас илүү өөрийн эцгээс авах нь зүйтэй.

Энэ нь хүүхдийн бага насны хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм. Ээжид нь цэцэг авч өгөхөөр явахдаа хүүгээ дагуулаад яв. Дэлгүүр гарахдаа дагуулж очин кассчин эмэгтэйтэй нөхөрсөг байдлаар харьц. Энэ бүх зүйлсээс таны хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах мөн тэднийг хүндлэхийг суралцана.

  1. Хайр дурлалын талаар ярилцах

Цаг нь ирэхэд аав нар хүүтэйгээ хайр дурлалын талаар ярилцаж хүүгээ энэ тал дээр зөв чиг хандлагатай болгох хэрэгтэй. Өсвөр насны хүү хайр дурлал, анхны болзоо, анхны хайрын талаар аавтайгаа ярилцаж, ойлголт авах нь түүний насан туршдаа хадгалах амьдралын үнэ цэнэтэй сургамж болдог. Энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцсанаар хоёр биенээ илүү ойлгож, аав хүү хоёрын хооронд харилцан итгэлцэл бий болно.

  1. Өөрийнхөө төлөө тэмцэж сургах

Хүүгийн аав бол түүнд өөрийнхөө төлөө тэмцэхийг зааж өгч чадах цорын ганц хүн юм. Өөрийн бодолдоо үнэнч байж, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцэхийг аав нар хүүдээ зааж өгснөөр нас бие гүйцсэний дараа ямар үед өөрийнхөө төлөө тэмцэх, ямар үед чимээгүй өнгөрөх хэрэгтэйг мэддэг болно. Мөн хүний сайн зан чанар бол сул тал биш юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй.

  1. Ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгох

Хүүхдийг ертөнцийг өөрийн нүдээр хардаг болгоход эцэг эхчүүд тийм ч их зүйл хийгээд байх шаардлагагүй. Түүнд хэрэгтэй үед нь хажууд нь бай.

Энэ ертөнцөд зөвхөн ээжийн шаардлага, хүлээлтээр амьдрах биш, өөрийн гэсэн шаардлага, хүлээлттэй байх нь хүүхдэд биеэ даахад чухал ач холбогдолтой. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийн өөрийн гэсэн үзэл бодолд нь нээлттэй байж, хүн бүр өөрөөр бодож сэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

  1. Шинэлэг зүйлс хийлгэж, шинэ мэдрэмжүүдийг төрүүлэх

Хүүгээ багаас нь эхлээд шинэ зүйлд нээлттэй байхад суралцуулах хэрэгтэй. Ээжүүд хүүгээ хайр халамжаар энхрийлж өсгөдөг бол аавууд илүү хөдөлгөөнтэй арга хэмжээ хамтдаа хийж өсгөдөг. Хөдөлгөөнтэй зүйлс багаасаа хийснээр хүүхдийн харах, сонсох, мэдрэх, орон зайн баримжаа зэрэг мэдрэмжүүд сайжирдаг байна.

  1. Эр хүний ур чадваруудыг заах

Гал асаах, хадаас хадах, машин янзлах зэрэг зарим эрчүүдийн хийж чаддаг зүйлс нь эмэгтэй хүний нүдэнд ид шид мэт харагддаг.

Тиймээс эрчүүдийн эмэгтэй хүнээс илүү хийж чаддаг зүйлсийг багаас нь зааж өгөх нь хүүдээ эр хүний зөв шинж чанаруудыг суулгахад хэрэгтэй. Хэдий хотод амьдардаг байсан ч хүүд чинь гал асаах шаардлага хэзээ нэгэн цагт гарна. Тиймээс шаардлагагүй гэлтгүй хүүдээ эдгээр ур чадваруудыг бага насанд нь заагаарай.

  1. Гэр ахуйн ажилд сургах

Хүүдээ зангиа зүүх, сахлаа авах, цамцаа индүүдэх зэрэг ажлыг заах цорын ганц хүн бол аав нь байдаг.

Мэдээлэл технологийн эрин үед эдгээр зүйлсийг интернетээс суралцаж болох ч хүүхдүүд ааваасаа суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн эрэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж болдгийг хүүдээ харуулж чадах ганц хүн бол мөн эцэг нь юм.

Categories
Uncategorized

Муу муухайг өөрөөсөө холдуулж, зөв сайхан зүйлсийг татах дасгал ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана.

Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна.

Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина.

Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө.

Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 2-3 минут хийх юм.

“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар бие өвдөх нь багасч эм ихээр хэрэглэдэг байсан бол эмийн хэрэглээ багасна.

А.рхи т.амхи, янз бүрийн м.ансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ”.

Categories
Uncategorized

Нимбэг, зөгийн балтай ус бол гайхамшиг юм. Түүнийг 365 өглөө уусны дараа…

Нэгэн эмэгтэй бүтэн жилийн турш, 365 өглөө нимбэгний шүүс, зөгийн балтай ус ууснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг “Brightside” цахим хуудаст бичжээ.

Эрүүл мэнд, гоо сайхны хувьд төдийгүй эрч хүч, ажлын бүтээмжийг нь эрс нэмэгдүүлж, өглөөний хүн болгосон энэ зуршлаа олон хүнд түгээхийн тулд тэрээр нимбэг+зөгийн балтай усны ач тусыг ийнхүү бичжээ.

Түүний жор маш энгийн. Өглөө босмогцоо шинэхэн буцалгасан аяга усанд хагас нимбэгний шүүс, нэг халбага зөгийн бал хийж, бага зэрэг хөргөөд уудаг байж. Үүний ачаар тэр гурван том үр дүнг өөрийн биеэр мэдэрчээ.

Халдварт өвчнөөс сэргийлнэ

Тэр зөгийн бал, нимбэгтэй ус ууснаас хойш нэг жилийн хугацаанд огт ханиад хүрээгүй гэнэ. Бид ханиад хүрэх үед эмийн сангаас авч уудаг зарим бэлдмэл зөгийн бал, витамин С-тэй байдгийг та мэднэ. Өвдөх үедээ л дархлаагаа сайжруулах гэж уудаг тэр бэлдмэлээ өдөр бүр ууж байна гэсэн үг шүү дээ.

Нимбэг бол витамин С-ний баялаг эх үүсвэр төдийгүй цэвэрлэгээний ид шидтэй гэдгийг хүн бүр мэддэг. Зөгийн бал ч бас аливаа нянгийн эсрэг ариутгах тал дээр хамгийн шилдэг хүнс. Тиймээс энэ хоёр нийлээд гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэс, бөөр шээсний замыг ч цэвэрлэдэг учраас энэ төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлнэ гэсэн үг.

Гэдэс дотор цэвэрлэнэ

Өглөө өлөн элгэн дээр нимбэг зөгийн балтай ус ууснаар дотор гэдэс, элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг гэж дээр дурдсан. Үүний ачаар хоол боловсруулах зам цэвэрлэгдэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна гэсэн үг. Өнөө үед маш олон өвчин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дутмаг, өтгөн хаталттай холбоотойгоор үүсдэг.

Арьсыг гэрэлтүүлнэ

Гэрийн нөхцөлд гоо сайхнаа арчлах аливаа жоронд лемоныг заавал дурдсан байдаг шүү дээ. Нимбэг хэрэглэснээр бие дэх хорыг хөөж цэвэрлээд зогсохгүй цусанд шинэ эс үүсэхэд тусладаг аж.

Хүний дотор эрхтэн эрүүлжихэд арьс ч дагаад өнгө орж гэрэлтдэг. Дээр нь эрүүл биеийн эрч хүчээр өмнө нь шалтгаангүйгээр ядардаг, эцэг цуцдаг байдал алга болж, өглөө нойр хүрч нозоорохгүй сэргэлэн цовоо босдог ажээ.

Categories
Uncategorized

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ. Хүйтэн сэрүүний улиралд арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд гарч эхэлдэг.

Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог, гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг огтхон ч биш шүү. Тэгвэл мэргэжилтнүүд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөө өгч байна.

Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн анхаарал хандуулах зүйл нь ЧИЙГШҮҮЛЭЛТ юм.

Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлэлдэг байна.

Арьс илүү хуурайшиж, чийглэг дутагдсанаас болж ихээр загатнах байдал илэрнэ. Сэрүүн хүйтэн өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх тал дээр зайлшгүй илүү их анхаарал хандуулах шаардлага гарч ирнэ.

Тиймээс арьс арчилгаандаа чийгшүүлэх цэвэрлэгчүүд, уурын аппарат зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж, хувь хүний өөрийн арьснаас шалтгаална. Гэхдээ та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх 6 зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.

  1. Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй

Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсэний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

  1. Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй.

Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн (өтгөн бүтэцтэй ) чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.

  1. Чийгшүүлэгч сайтай хумс гарын тос хэрэглээрэй.

Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш шүү бүсгүйчүүдээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.

  1. Гүн чийгшүүлэгчтэй биеийн тос сонгоорой.

За тэгэхээр одоогийн байдлаар нүүр ба гарын арьсыг чийгшүүлэх талаар дурьдчихлаа. Харин биеийн бусад хэсгээ ч орхигдуулж үл болно. Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй.Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүн бүү ав.

Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй бизээ. Эцэст нь хэлэхэдз хэт халуун банн, шүршүүрт орж болохгүй шүү. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй.

  1. Нарны тосоо бүү орхигдуул

За энэ хэсэг бол өвлийн арьс арчилгааны ХАМГИЙН бүр ХАМГИЙН чухал хэсэг. Өвлийн улиралд та наран шарлагын газар тааламжтай нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ. Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.

  1. Салфеткан маск өдөр бүр хэрэглэх

Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфетканмаск юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг өдөр бүр зөв аргаар хэрэглэж хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна.

Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гиалуроны хүчилтэй салфеткан маск өвлийн салшгүй нэг хэсэг байхад та хуурайшилтыг мартана шүү.

Categories
Uncategorized

Амархан турах арван зөвлөгөө ХАДГАЛААД АВААРАЙ

Турна гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэнэ шүү. Энэ талаар амжилт авчрах 10 энгийн зөвлөгөөг оллоо. Хамтдаа амархан турах аргаа хэрэгжүүлээд үзье.

Хүнс хоолны төрлөө байнга солих хэрэггүй. Илчлэг ихтэй хоолноос ямар ч шарсан хуурсан, өөх тосгүй янз бүрийн хөнгөн хоол руу огцом шилжсэнээрээ та турах хүслээ баллах магадлал ихтэй.

Зохимжгүй хүнснээс огцом татгалзахын оронд эрүүл хүнсээр бага багаар солиорой. Эхний долоо хоногт ногооны хэмжээгээ нэмэх, хоёр дахид нь жимсээ нэмэх гэхчлэн алгуур шилжих хэрэгтэй.

Санаа зовохоо багасга. Байнга бухимдахаар өөх уураг зохицуулагч кортизол нэмэгдэж, тэр нь таргалахад нөлөөлнө. Бухимдал, хоолны дуршил хоёрын хооронд холбоо байдаг.

Хангалттай хэмжээний илчлэг цуглуулах хэрэгтэй. Туршлагагүй хүмүүс турахын тулд хоолныхоо илчлэгийг багасгахыг хичээгээд эхэлдэг нь зарим талаараа л зөв. Хэвийн хэмжээнээс бага илчлэг аваад эхлэхээр бие махбод түгшүүр зарлаж, эрч хүчээ хадгалахын тулд хамгаалалт хийгээд эхлэх юм бол хүсэл тань эсрэгээр эргэж мэднэ шүү.

Хоолоо тогтмол ид. Та өдөрт 5 удаа хооллох хэрэгтэй. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээгээ барьж, эрч хүчээ хадгалж чадна. Илчлэгийнхээ хэмжээг үндсэн 3, нэмэлт 2 удаагийн хооллолтдоо хувааж тооцон хоолны цэсээ гарга.

Тэмдэглэл хөтөл. Өдөрт юуг хэр их идэж байгаагаа тооцож чадсан хүн турах талаараа илүү анхаардаг.

Ус их уу. Өөхөө хайлуулахын тулд таны бие махбод тодорхой хэмжээний шаарддаг. Харин та түүнийг нь өгдөггүй. Та өөрийнхөө жинг 30-аар үржихэд таны өдөрт ойролцоогоор уух ёстой шингэний ойролцоо хэмжээ миллитрээр гарна.

Спортоор хичээллэ. Заавал гүйх албагүй. Аль болох их алхаж, дугуй унаж болно шүү дээ.

Долоо хоногт 2-оос илүү удаа жингээ үзэх хэрэггүй. Таны жин 2-2.5 кг өөрчлөгдөх бол хэвийн үзэгдэл. Хоёр долоо хоногт нэг удаа жингээ үзвэл та ахиц гарсан эсэхийг илүү тодорхой мэдэх болно.

Хоолоо сойж байна гэж бүү бод, ярь. Энэ бол түр зуурын үзэгдлийн тухай ойлголт учраас таны бие махбод дараа нь дассан хоолоо иднэ гэж хөтөлбөрчлөгдөнө. Та амьдралын хэвшлээ өөрчилж байна гэдгээ хатуу сана. Хоолоо сойгоогүй, харин амьдралын хэвшлээ өөрчилж байна.

Ханатлаа унтаж бай. Нойр дутуу байснаас дархлаа суларч, анхаарал сарниж, бодисын солилцоо алдагддаг. Ханатал унтах нь та гар утсаа ханатал цэнэглэхтэй л адилхан гэдгийг бүү март.

Categories
Uncategorized

ЦАЙНЫ ДЭЭЖИЙГ ХАЛУУНААР ӨРГӨДӨГГҮЙН УЧИР. ХАДГАЛААД АВААРАЙ

Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог.

Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл н.үцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь м.уу м.уухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өBчин зoBлонгүй, биднийг өp ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна аа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд цайны дээжээ өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт ерөөл өргөнө.

Энгийн хэрнээ маш хүчтэй засал гэж үздэг. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн аж.

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье.

Долоон бурхан одны тэгширдэг цаг: Зун: 02:30 – 04:30, Намар: 21:30 – 23:30, Өвөл: 19:00 – 20:30, Хавар: 0:30 – 02:30

Долоон бурхан одонд а.врал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг г.уйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд а.врал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:

Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/

Үе үеийн өвөг дээдэс минь

Хөх мөнгөн тэнгэр эцэг минь

Хөрст алтан дэлхийн эх минь

99-н тэнгэр минь

33-н хурмаст минь

Уул усны эздүүд минь

Ураг төрлийн о.нгодууд минь

Өвгөн буурал аав минь

Эмгэн буурал ээж минь

Харсан даасан тэнгэрүүд минь

Хар лусын с.авдгууд минь

Атаа таван тэнгэр минь

Та бүхэндээ …………. жилтэй ……………. овогтой …………

Цайныхаа дээжийг өргөж байна.