Categories
Uncategorized

Б.Бямбабаяр: Жингээ хасах гэж байгаа бол эхлээд дотор өөхөө хасах хэрэгтэй

Цахим эмч” төрийн бус байгууллагын тэргүүн, их эмч Б.Баярбямбатай ярилцлаа.

-Биеийн илүүдэл жин манай иргэдийн нэлээд том асуудал болж байх шиг. Ер нь сүүлийн үед таргалалт улам нэмэгдэх хандлагатай байна уу?

-Илүүдэл жингийн талаар хийсэн хоёр удаагийн том судалгаа бий. Тухайлбал, 2009 онд манай иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт 31 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар иргэдийн 50 гаруй хувьтай болоод өсчихсөн. Дөрөвхөн жилийн дараа ингэж их өссөн гэсэн үг. Түүнээс хойш цогц судалгаа гараагүй байна. Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул барагтай бол хөдөлгөөний дутагдалд ордоггүй байж. Харин сүүлийн үед ихэнх нь суурин соёл иргэншилд шилжээд, өглөө гараад ажилдаа автобус эсвэл машинаар явчихдаг. Орой мөн унаагаар хариад хоолоо идчихээд, зурагт үзэж байгаад унтчихдаг. Мөн маш буруу хооллож байна. Дэлгүүрт хэт олон төрлийн хүнс байгаа ч түүнээс өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэж чаддаггүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

-Жингээ хасах хамгийн зөв арга юу вэ?

-Эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд би сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтой вэ гэж их асуудаг. Уг нь сарын дотор би эрүүл амьдралын дадал хэр эзэмших бол гэж асуух хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурчихдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй.

Ингэхийн тулд тийм ч олон зүйл шаардлагатай биш. Өдөрт би хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсвэл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулчихаад байна уу гэдгийг л мэдчих. Түүнээс биш зөвхөн жингээ хасна гэдэг бодолд автаад буруу аргаар жин хасаад, эргээд таргалчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хохироодог тохиолдол нийтлэг байна.

-Турах дэглэм барих хүсэлтэй эмэгтэйчүүд олон бий. Ямар дэглэм сонгож барих нь зөв бэ?

-Хүн нэг өдөр гэнэтхэн илүүдэл жинтэй болчихдоггүй. Нэг хоёр, тав арван сар, тав, арван жилийн турш хуримтлагдсан зүйл. Ингээд өөрийн мэдэлгүй шахуу жин нэмж байгаад гэнэтхэн жингээ хасах ёстой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг.

Хамгийн түрүүнд богино хугацаанд жин хасах ёстой гэж буруу эм бэлдмэл хэрэглэж, хоол хэт сойж эрүүл мэндээ алдаж байна. Жин хасах хоолны янз бүрийн дэглэм бий. Тэр дэглэмүүдийг судлаад үзэх хэрэгтэй. Хоол хэт сойсон дэглэм л байвал буруу гэсэн үг. Харин уураг, өөх тос, нүүрс зэргийг тооцсон хоолны зөв хөтөлбөр байвал шинжлэх ухааны үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Сүүлийн үед бүсгүйчүүд мацаг их барих болсон. Мацаг барих нь хэр зөв бэ?

-Монголчуудын уламжлалт амьдралаас судлаад үзэхээр дулааны улиралд их хэмжээгээр хоол иддэггүй байж. Харин өвөлдөө идэш хийгээд махаа идчихдэг. Зунаас намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан юм билээ. Зөв цагт мацаг барих нь зөв гэж үздэг.

Гэхдээ өөрийн бие махбодид дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг. Хэт илүүдэл жинтэй хүн гэнэт мацаг барих нь бол буруу. Тиймээс заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд, өөрт тохирсон мацаг барих нь зөв. Жингээ хасах гэж байна хэмээн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй.

-Жин хасахад хоол хүнснээс гадна, дасгал хөдөлгөөн маш чухал уу?

-Бид өдөрт хоёр мянган калори энерги шатааж байгаа мөртлөө 3000 калори илчлэгтэй хоол идээд байвал нэг мянган калорийн зөрүү нь өөх болж хувирдаг гэсэн үг. Харин идсэн хоолноосоо илүү энерги зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байгаа нь өөх эрчимтэй шатаахад тустай. Мөн дасгал хөдөлгөөнийг шинжлэх ухааны үүднээс хоёр төрөлд хуваачихаж байгаа юм.

Аэробик, усанд сэлэх, сагс тоглох, 108 мөргөх, бүжиглэх зэрэг нь аэроб төрлийн дасгалдаа орно. Энэ төрлийн дасгалыг сонгож хийх юм бол өөх шатаалтыг илүү дэмжиж өгдөг. Харин өөхөө шатаачихсан булчингаа галбиржуулах гэж байгаа, булчингийн масс авах гэж байгаа хүмүүс гантел өргөх, хөл мөр, гарын дасгал зэрэг хэсэгчилсэн булчингийн дасгалууд хийх нь зөв.

Гэтэл зарим фитнес клубууд буруу, зөрүү зөвлөгөө өгдөг. Жингээ хасах гэж байгаа хүмүүст жижгээс нь эхэл гээд жижиг гантел бариулаад зогсоочихдог. Жингээ хасах гэж буй хүмүүс эхлээд хэвлийн өөх, дотор өөхөө шатаах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд хөнгөн гүйх, усанд сэлэх зэрэг дасгалуудыг хийх нь зөв.

-Дасгалын үед ус уух нь зөв үү?

-Биеийн өөх багатай тамирчид булчин нэмэх зорилготой тул ус бага уух нь зөв. Харин өөх шатаах зорилготой хөдөлгөөн хийж байгаа илүүдэл жинтэй хүмүүс дасгалын үед бага, багаар ус ууж өөхөө шатаах ёстой. Мөн идэвхтэй дасгал хийсэн үед хөлсөөр их хэмжээний бодисын солилцооны хорт нэгдэл, эрдэс давс гадагшилдаг. Үүнийг шүршүүрт орж цэвэрлэж байх учиртай. Цэвэрлээгүйгээс болж арьсны pH орчин өөрчлөгдөж бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Иймд бэлтгэл хийсний дараагаар заавал шүршүүрт орж занших хэрэгтэй.

-108 мөргөх нь өөх хайлуулахад их үр дүнтэй байгаа бололтой?

-108 мөргөхөд биеийн бүх булчин ажиллаж, амьсгалын дасгал хүртэл орж байна. Мөн залбирч, бясалгаж болно. Маш сайн төвлөрдөг дасгал. Тиймээс бодисын солицоог маш сайн эрчимжүүлж байгаа юм. Эрт дээр үеэс л монголчуудын хийж байсан гол дасгал шүү дээ. Гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд агаарын солилцоо сайн явуулж байх хэрэгтэй. Мөн аливаа дасгалыг хүчилтөрөгч сайтай, агаартай орчинд хийх нь илүү үр дүнтэй. Гэтэл зарим зааланд орохоор битүү хөлс үнэртсэн ч хүмүүс дасгал хийж байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин.

-108 мөргөх “Fit club Mongolia”цахим хуудсыг та хоёр жилийн өмнө анх нээсэн гэл үү?

-Би анх санаачлаад үүсгэж байсан юм. Сүүлдээ идэвхтэй хүмүүст админ эрхийг нь өгчихсөн. Хүмүүс өөрийнхөө сайн дураараа бие, биедээ мэдээлэл түгээгээд нэгдээд дасгалаа хийгээд, үр дүнд хүрээд явж байгаа.

-Туранхай харагдаж байгаа хэрнээ өөх ихтэй хүмүүс бий. Би туранхай юм чинь зүгээр гээд яваад байдаг. Өөх хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өөх ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг. Малтай зүйрлэвэл сэмж гэсэн үг. Хэвлийн өөх их байвал цаашлаад элэг өөхөлнө. Цусан доторх өөх тосны агууламж ихэснэ. Судасны хатуурал бий болно. Тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйл эндээс үүсч эхэлж байна. Зарим нь өөх нь багасаад жин буурч байгаад сүүлдээ жин хасагдахгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөхөө хасаад булчин нэмээд ирэхээр биеийн галбир өөрчлөгдөж, хувцасны размер жижгэрдэг ч жин хасагдахгүй байж болно. Тиймээс жинд биш, биеийн бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Нэг кг өөх, нэг кг булчин хоёр бүтцийн хувьд харьцангуй өөр. Өөх илүү хөвсгөр шүү дээ.

-Өөх биед байх ёстой юу?

-Өөх байх ёстой. Өөх нь биеийн дулааныг хадгалах үүрэгтэй, мөн бодисын солилцооны үүрэгтэй. Бага хэмжээгээр байх ёстой гэсэн үг.

-Огт давсгүй хоол идэх ёстой, давс тодорхой хэмжээгээр идэх нь зөв гээд хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг?

-Давс дутагдчихсан явж байгаа монгол хүн гэж байхгүй. Манайхны давсны хэрэглээ хэт илүүдэлтэй гэх судалгаа бий. Давс ихтэй хүнс идэхээр ам их цангадаг. Ийм шалтгаанаар шингэн их уудаг. Тэгэхээр хүний эс бие махбодид өөхнөөс гадна хаван үүсгэж байгаа юм. Цусан дахь сахар нэмэгдэж, даралт ихэснэ. Гадуур зарж буй бүх хүнсэнд давс агуулагдаж байгаа тул гэртээ хийж буй хоол цайныхаа давсыг бага багаар хасаад, аль болох бага давс хэрэглэх ёстой. Хүн өдөрт таван грамм давс хэрэглэх ёстой ч монголчууд 10-аас дээш граммыг хэрэглэж байна.

-Энэ мэт эрүүл мэндийн боловсролыг монголчууд хаанаас олж авах боломжтой байна?

-Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүс бизнес хөөсөн хүмүүсийн арганд орж хохирч байна. Хөгжилтэй орнууд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох талд их анхаардаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол олгох ямар ч бодлого байдаггүй.

Хүнд өвчинд хүмүүсийн зарцуулж буй мөнгө улсын эдийн засагт тодорхой хэмжээг эзэлдэг тул урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маягийн талаар улсын бодлогын хэмжээнд анхаарах ёстой юм. Ямартай ч бид “Цахим эмч” фэйсбүүк хуудсаараа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн тодорхой мэдээллүүдийг түгээж байна.

idoctor.mn

Categories
Uncategorized

Дүрдэг цайны хор уршиг БҮХ ХҮНД ХҮРГЭЭРЭЙ

ДҮРДЭГ ЦАЙНЫ ХОР УРШИГИЙГ ХҮМҮҮС ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ!

Дүрдэг цайг буцалсан усанд дүрэн хэдэн минут хүлээхэд л өтгөн сайхан цай бэлэн! Нэг удаагийн цайг хэрэглэхэд хялбар байдаг ч хор уршигийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.

Дүрдэг цайны түүхий эдэд афлатоксин буюу элгэнд маш хортой нөлөө үзүүлдэг мөөгөнцөр агуулагддаг төдийгүй химийн гаралтай амт, үнэр оруулагч ихээр ашигладдаг. Энэ нь эрүүл мэндэд хортойгоос гадна харшил үүсгэх, хоол боловсруулах эрхтэнг хямралд оруулах аюултай.

Нэг удаагийн цайг удаан хугацааны турш хэрэглэвэл ясны сийрэгжилт, шүдний паалан ховхрох, нугас болон бөөрний эмгэгт хүргэдэг. Дүрдэг цайны цаасан уутыг үйлдвэрлэхийн тулд цаас биш харин хиймэл торго, эрдэнэшишийн нейлон эсвэл цардуул ашигладаг байна. Эдгээр материалууд нь буцалсан халуун усанд хорт бодис ялгаруулж хүний биед сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг ажээ.

Цайны найрлага ч тэр, цаасан уут нь ч хүний биед тийм ч таатай биш байдгийг мэдэх цаг нэгэнт болжээ!

Энэтхэг болон Хятад улсад ургуулсан цай нь хортон шавьж болон тэдгээрийг устгах бодис ихтэй байдаг. Цайны ургамалд цацсан эдгээр хорт бодис нь хүний биед шингэж мэдрэлийн систем, хоол боловсруулах эрхтэн зэрэгт муугаар нөлөөлдөг байна. Энэ бодис нь их бага хэмжээгээр хүний биед орвол эхийн хэвлийд өсөж байгаа үрд муугаар нөлөөлөх буюу генетикийн өөрчлөлтөд оруулахад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

90-ээд оноос өмнө Монголчууд дугуй булантай цайгаа уур нүдүүрэндээ бутлаад аагтай шаргал цайгаа чанаж хүртдэг байсан. Харин өнөөдөр бид цаг заваа хэмнэх нэрэн дээр цай нэртэй хиймэл бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэсээр байна.

Бичвэрийн энэ хэсэгт Монголчуудын цайны соёл, уур нүдүүрийн бэлгэдлийн талаар хуваалцая.

Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсан хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх Монгол ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.

Ингэж Монголчууд үнэр, чимээгээр гэрийнхээ энерги эрчмийг засдаг байжээ. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг агуу соёлтой ард түмэн билээ бид.

Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.

Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам мөрийг нь ийнхүү тэгштгэдэг байжээ.

УУР, НҮДҮҮР АЙЛ ГЭРТ БАЙХ ЯАГААД САЙН БАЙДАГ ВЭ?

Айл гэрийн эзэгтэйд уур нүдүүр заавал байх учиртай гэж үздэг. Айлын бэр болсон охиныхоо хормой дээр нүдүүр тавьж орхиод буцдаг ээж хүний ёсон бий.

Айлд бэр болон очиж байгаа охин гоо үзэсгэлэндээ эрдэн элдэв ааш аяг гаргах нигууртайг өвөг дээдэс маань мэдэрч охин үрээ бэр болон явахад нь аливаад холч ухаанаар хандахыг бэлгэдэж уур, нүдүүр өгдөг байсан домтой ажээ.

Монгол эхнэр хүн хар хүндээ уурладаггүй, уурласан үедээ уур нүдүүрэндээ юм нүдэж гаргадаг байсан гэх ч хууч яриа бий.

Охин үрээ айлын бэр болж төрсөн гэрээсээ мордоход нь уур, нүдүүр бэлэглэж ирээдүйн амьдрал, зам мөрийг нь ийнхүү тэгштгэдэг байжээ.

Монголчууд чимээ, үнэрээр гэрийн энергиэ засдаг байсны хамгийн тод жишээ бол уур, нүдүүр юм. Нойрон дунд өглөө галаа үнэртүүлэх Монгол ээжийн цайгаа нүдэх чимээний давтамж зөөлөн ая хөг шиг сонсогдох нь сайхан.

Ингэж Монголчууд үнэр, чимээгээр айл гэрийнхээ энерги эрчмийг засдаг байжээ. Гэрийн мухарт хурсан муу муухай бүхэн уур нүдүүрийн чимээнд сарнин алга болж цайны сайхан үнэрээр сэтгэлээ ариутган засдаг байсан агуу соёлтой ард түмэн билээ бид.

Уур нүдүүрийн чимээ сонсоод, тулганы өмнө ямагт эзэнтэй буй юм байна хэмээн гал голомт баярладаг гэх хууч яриа бий.

Тавиурын дээд хөлөөс зүүгээтэй ууттай цайг цухуйлгаж уутнаас алхаар зөөлөн гэгч тоншиж холтлоод ууранд хийж нүднэ. Цайны алх гэж тусдаа бий. Цайтайгаа хамт уутан дотроо байдаг гээд уур, нүдүүртэй холбоотой хуучин цагийн дурсамжууд олон.

Одооны цай нь шууд шээс болж гадагшладаг бол нүдүүрэнд нүдсэн цайны идээгээр цай чанахад тухайн цай нь шууд гадагшлахгүй биед ашигтай хэлбэрээр үлддэг буюу муухан хоолноос илүү хэмээн хууччуул ярьдаг байсан нь учиртай.

Л.Түдэв “Цээрлэл зүй” номонд:

Уур нүдүүр хоосон нүдэх, холхиулах цээртэй.

Уур нүдүүрийг угсарч тавих цээртэй. /нүдүүрийг дүрж/

Уурыг хөмөрч үл тавих

Уур зүүнтээ /гэрийн/ нүдүүр баруунтай байна.

Нүдүүр дээр гишгэвэл эцгийнхээ толгой дээр гишигсэнтэй адил цээртэй.

Уур, нүдүүр дээр суухгүй. Унгарага болно.

Хүүхдийг гэрт ганцааранг орхивол дэргэд нь нүдүүр тавина.

Тархи доргивол уураар домнодог хэмээн өгүүлжээ.

Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн уурагт улаан цайгаа уур, нүдүүртээ хийн хүртэж эрүүл мэнд, ахуй орноо засдаг байсан сайхан уламжлалыг Бар жилийн тэргүүн өдөр та бүхэндээ түгээлээ.

АЙЛ БҮРИЙН ЦАЙ ААГТАЙ САЙХАН, АХУЙ ГЭР НЬ АРИУН ДАГШИН БАЙХ БОЛТУГАЙ!

Бямбадоржийн Саруул

Categories
Uncategorized

Зүрхний өвчнөөс урдчилан сэргийлэх Аюурведийн арга ХАДГАЛААД АВААРАЙ

Мянга мянган жилийн улбаатай уламжлалт анагаах ухааны “Чарака Самхита” судар номонд бичсэнээр зүрх, цусны эргэлтийн систем, амьдрах хүч тамираа хамгаалая гэсэн хэн боловч бие сэтгэлийн тэнцвэр алдуулах, бие сэтгэлийн дарамт учруулах чадвартай аливаа бүхнээс зайлсхийж явах ёстой.

Зүрх, амьд явах тамираа тэтгэх иогийн дасгал хийж, цус болон дотор эрхтэн цэвэрлэж ариусгах эмт ургамал хүртэж, оюун ухаанаа байнга мэдлэгээр тэтгэн тэлж, сүнс сүлдээ тайвшруулж аргадаж явах учиртай. Үүнээс хамгийн чухал хоёр зүйл нь нэгт хэзээд хүч хэрэглэж түрэмгийлэхгүй байх, уур хилэнд автаж хэрцгий догшин авирлахгүй байх, хоёрт байнга шинийг эрэлхийлж оюунаа мэдлэгээр гэрэлтүүлж явах.

Таван мэдрэхүйдээ эзэн сууж гэмээ нь бие махбодын хүчирхийлэл ба халдлагаас ангид хол явна. Байнга шинээр юм сурж гэмээ нь амьдрах хүсэл бадрана. Энэ бүхнийг тууштай дагаж чадваас хүн урт наслаж удаан жаргахын үүд нээлттэй бөлгөө. Хүний биеийг оромж гэж үзвэл зүрх нь гал голомттой адил. Зүрхнээс бүх биеийг тэтгэх амьдралын шим шүүс арван том судлаар салбарлаж тардаг. Тиймээс зүрхээ хайрлагтун. “Чарака Самхитад” ийнхүү сургадаг.

Тийм ээ, аюурведэд хүний зүрхийг хамгийн чухал эрхтэнд тооцох бөгөөд прана буюу эрчим хүч, ожа буюу амьдралын шим шүүс, мөн сүнс сүлдний орон гэж үзнэ. Зүрх зогсвол хүн амьсгал хураана. Цусны даралт өндөр, цусны холестерин ба триглицирид хэт их, өдөр тутмын ачаалал дэндүү их байвал зүрхний өвчнөөр өвчлөх нигуртай.

Хүнс хоол

Шингэц муутай бүхий л тос зүрхэнд маш муу. Халааж болохгүй ургамалын тосоор хоол унд хийх, малын хуршмал тос мөн транс тос зүрх судсыг бөглөж хатууруулдаг. Шарсан хуурсан хоол тааруухан. Мөн мах сүүний чиглэлээр зохисгүй тэжээлээр бордсон малын сүүгээр хийсэн бяслаг, тараг, мөхөөлдөс гэх мэт бэлэн бүтээгдэхүүн, мөн л тийм тэжээвэр малын улаан мах зүрхний дайсан. Холестерин багасгах чанартай хүнс гэвэл алим, амтат жүржийн шинэхэн шүүс, шар будаа мөн ихэнхи хүнсний ногоо орно.

Биеийн тамирын дасгал

Өөрийн нас, биеийн онцлог болон дошандаа тааруулж биеийн тамираар хичээллэх учиртай. Кафа буюу бадганатай хүмүүс хамгийн хүнд ачаалалтай дасгал, пита буюу шар давамгайлсан хүмүүс дунд зэргийн, харин вата буюу хий давамгайлсан хүмүүс хамгийн хөнгөн дасгал хийвэл зүйтэй. Гадуур аль болох тогтмол спорт алхаагаар хурдан алхах, эсвэл шогших, цаг агаар хүйтэн эсвэл чийгтэй бол гэртээ дороо шогших маш сайн.

Стресс тайлах

Аюурведийн үүднээс үзэхэд бясалгал ба иога ядаргаа тайлахад хамгийн сайн. Өдөр бүр 10 – 20 минут хоёр удаа бясалгал үйлдвэл зүрхэнд нэн тустай бөгөөд стресс ядаргаа найдвартай тайлна.

Иога хийсний дараа хөдөлгөөнгүй хэвтэж амьсгалаа бүх мэдрэмжээрээ мэдрэх савасана дасгал зүрхэнд нэн тустай. Амьсгал аваад хэсэг түгжээд амьсгалаа гаргаад хэсэг түгжиж үүнийгээ таван мэдрэхүйгээрээ мэдэрч хэвтэх.

Алттай ус уух:

24 карат цэвэр алтан гинж хоёр аяга хэмжээтэй тогоотой усанд хийгээд гал дээр тал болтол нь ширгээнэ. Алттай ширгээсэн усаа өдөрт цайны халбагаар хэд таслаж ууна. Мөн цагаан будааг алтан гинжтэй агшааж болно. Хоолоо идэхдээ алтан гинжээ будаанаасаа салгаж авахад л болно. Усанд ширгээх мөн цагаан будаатай жигнэх нь алтан гинжинд ямар ч муу нөлөө үзүүлэхгүй.

Зүрхэнд тустай эмт ургамал

Хамгийн сайн эмт ургамал бол Аржуна. Аржунаны бэлдмэл цайны тал халбагаар өдөрт гурван удаа зөгийн балтай хольж бүлээн усаар даруулж ууна. Аржуна зүрхний титэм судсыг тавиу болгож, цусны эргэлт сайжруулж, зүрхний ховдлын булчинг хүчтэй болгож өгнө. Цагаан гаа буцалсан усанд зөөлөн галаар хандлаад уух хэрэгтэй. Шөлтэй ба шөлгүй хоолонд цагаан гаа тогтмол хийж хэрэглэх зүрхэнд нэн тустай. Зүрхний инфарктаас хамгаална.

Дөрвөн хэсэг Punarnava, гурван хэсэг Kutki, дөрөвний нэг хэсэг Gulwel-Sattva, дөрөвний нэг хэсэг Shilajit хольсон бэлдмэл хийгээд цайны тал халбагаар буцалсан усанд хийж хандлаад өдөрт хоёр удаа үдийн ба оройн хоолны дараа уух хэрэгтэй.

Сармис өдөр бүр идэж байх мөн л зүрхэнд сайн. Цусны холестериныг багасгаж, эргэлт сайжруулж бөглөрөлийг арилгах увьдастай.

Rudraksha хэмээх энэтхэг модны жимсний үрээр эрх хийж зүүх сайн. Ведийн домогт энэ модны жимсний үрийг Шива бурханы нулимс гэдэг. Мөн ийм жимсний үр усанд дэвтээж хонуулаад өглөө нь уух сайн.

Иогийн дасгал

Хамгийн сайн дасгал нь Суряа-намаскар буюу нарны мэндчилгээ гэдэг дасгал юм. Даанч нас явсан, зүрх нь тааруухан хүмүүст хүнддэх тул шууд ийм дасгалаар эхлээд хэрэггүй. Эрүүл залуу хүмүүс зүрхээ хамгаалахын тулд өдөрт 6-12 удаа нарны мэндчилгээ хийвэл маш сайн. Нас ахисан, эсвэл зүрх дорой бол царцаа, бадамлянхуа суулт, гүүр, үнээ, тэмээ, нум, наж могой, зогсож байгаад доош тонгойх, нэг хөл дээрээ зогсох гэх мэт дасгалууд хийвэл зохистой.

Амьсгалын дасгал

Ujjayi-Pranayama хэмээх амьсгалын дасгал үйлдвэл сайн.

Анхааруулга: Та 40 нас гарсан, зүрх чинь дээрхи аргаар сайжрахгүй байгаа бол шалавхан эмчид үзүүлэх хэрэгтэй. Зүрх тоглоом биш.

Эх сурвалж: Васант Ладын ном

Орчуулсан: Хатигин овогт Бат-Очирын Алтантуяа

Categories
Uncategorized

С-витамины дутагдалтай хүмүүс чихрийн өвчнөөр өвчилдөг болохыг эрдэмтэд баталсан байдаг

ЧИХРИЙН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА

Чихрийн өвчин нь ямарч өвдөлтгүй байдаг тул эхэн үед нь өвчтөнүүд өвчтэй гэдгээ сайн ойлгодоггүй. Хэдэн жилийн дараа хүндрэл гарч эхлэхэд аюултай өвчнөөр өвчилснөө ойлгох тохиолдол элбэг байдаг. Хамгийн аюултай хүндрэл нь цус харвах, зүрхний шигдээс, бөөрний дутагдал юм. Эдгээр хүндрэлээс хамгаалдаг эмчилгээ гэж байдаггүй тул үхэл ихтэй байдаг.

Анагаах ухаан цусанд байгаа глюкоз болон глюкозон гемоглобиныг багасгавал уг өвчнийг эмчилнэ гэдэг онолыг баримталж энэ онолын дагуу эмчилгээ хийгээд ямарч үр дүн гарахгүй харин ч чихрийн өвчний хүндрэлийг ихэсгэж байгаа нь нууц биш юм. Германы эмчилгээний чанарт хяналт тавьдаг IQWIG гэдэг байгууллага энэ асуудлаар 28 мянган өвчтөнийг хамруулсан 7 судалгаа хийсэн байна. Энэ судалгаагаар чихрийн өвчнийг эмчилдэг, цусан дахь глюкозын хэмжээг багасгадаг эмнүүд нь чихрийн өвчний хүндрэлийн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт хийсэн байна. (2011)

Үүнийг Америкт хийсэн ACCORD , ADVANCE, VADT зэрэг олон судалгаа баталсан байдаг. Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед цусанд инсулин их болж олон хүндрэл үүсгэх шалтгаан болдог ба энэ тухай анагаах ухаан ерөөсөө ярьдаггүй.

Польшийн эндокринологч эмч dr. Robert Wilczynski метформин болон түүнтэй төстэй эмнүүд инсулиныг цусанд хүчтэй ихэсгэж олон өвчний шалтгаан болдог гэж үздэг. Инсулин цусанд их болоход цус өтгөрч өтгөрүүлсэн сүү шиг болдог. Инсулин ихтэй үед элэг, бөөр болон бусад эрхтнүүдийг гэмтээдэг ба эсийг гэмтээж эсийн хуваагдлыг өөрчилж хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг гэсэн байна. Найрлаганд нь метформин байдаг Ebymect, Glucophage, Metifor, Langerin, Siofor, Etform, Aurobindo, Metformin Galena, Metfogamma, Diamed, Avamina зэрэг эмнүүд бүгд цусанд инсулиныг ихэсгэж олон хүндрэл үүсгэдэг .

Метформин цусанд байгаа В12 витаминыг организмаас зайлуулж В12 витамины дутагдалтай болгодог ба үүнээс болж гомоцистеин ихсэж цус өтгөрч судсыг гэмтээх болон эсийн митохондри гэмтэж шинээр эрүүл эс үүсэх процесс алдагдаж чихрийн өвчний хүндрэл үүсэх магадлал ихэсдэг байна.

Тиймээс цусан дахь глюкозын хэмжээ болон глюкозон гемоглобиныг багасгадаг чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед хэрэглэдэг эмнүүд нь өөрөө чихрийн өвчний хүндрэл болон бусад олон дагалдах өвчний шалтгаан болдог байна.

Нүүрс ус нь организмд зайлшгүй чухал хоол тэжээл биш .Хэрэв нүүрс ус дутагдвал өөхөн эд болон уургаас организм авдаг. Нүүрс ус байнга хэрэглэдэг хүмүүс өөх идэхгүй байсан ч таргалдаг.

Нүүрс ус нь организмд глюкоз болон хувирч цусанд ордог. Энэ үед нойр булчирхайд дохио очиж инсулиныг ялгаруулж, инсулин нь глюкозыг эсрүү зөөдөг. Инсулин глюкозыг эсрүү зөөж цусанд хэт их болохоос хамгаалж байдаг. Хүн юм идэхгүй үед цусанд глюкозын хэмжээ багасч организм өөхөн эдээс тосны хүчлийг ялгаруулж организмд энерги (дулаан) үүсгэдэг. Инсулин нь глюкозыг эсрүү болон өөхөн эдрүү зөөдөг. Чихрийн өвчний 2-р хэлбэртэй хүмүүсийн биед инсулин эрүүл хүмүүсийнхээс 2-3 дахин их хэмжээтэй үүсдэг.

Эс инсулиныг нэвтрүүлэхгүй болоход инсулин өөхөн эдийг нэмэгдүүлдэг ба үүнээс болж чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед өвчтөн таргалах хандлагатай байдаг ба нөөцлөгдсөн өөхөн эдийг задрахыг нь удаашруулдаг тул турахад хэцүү болдог. Тиймээс нүүрс усыг аль болох хэрэглэхгүй байвал нойр булчирхай инсулиныг ялгаруулах нь багасч, өөхөн эдийг ихэсгэхгүй болж жингээ багасгах боломж бүрддэг.

Эрүүл хүнд өдөрт 200-300 гр нүүрс ус идэхэд биеийн жинд нөлөөлдөггүй, харин чихрийн өвчний 2-р хэлбэрийн өвчтэй хүмүүс 100 гр идэхэд л жин нэмэгддэг.

Цусанд чихрийн хэмжээ их болоход цусны залгиур эсүүд өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгаж организмыг хамгаалж чадахгүй болдог.

Америкт гэмтлийн бус гаралтай мөч тайрах мэс заслын 50-аас илүү хувийг чихрийн өвчний хүндрэлээс болсон хөл тайрах мэс засал эзэлдэг ба эдгээр хүмүүсийн 10% нь мэс заслын дараа эмнэлгээс гараагүй байхдаа нас бардаг ба хөлөө тайруулсан хүмүүсийн дөнгөж 40% нь 5-с илүү жил амьдардаг гэнэ.

820900 хүн хамрагдсан 92 судалгаанд метаанализ хийхэд чихрийн өвчтэй хүмүүсийн хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг нь батлагдсан байна. Чихрийн өвчтэй хүмүүсийн 3/4 нь зүрхний шигдээсээр нас бардаг ба даралт ихсэх магадлал 11 дахин их, цус харвалт болох магадлал 4 дахин их байдаг . Тиймээс энэ өвчин жилдээ 1 сая гаруй хүний амь насыг авдаг болсон.

Эмчилгээ хоолны дэглэмийг өөрчлөхөөс эхлэх ёстой. Уг өвчин бодисын солилцооны өвчин тул хоолны дэглэм өөрчлөхгүйгээр эмчлүүлнэ гэж байхгүй.

Хоолны дэглэм нь аль болох нүүрс ус багатай, өөх тос ихтэй LOGY, Keto хоолнуулыг идэж цусан дахь инсулин болон глюкозыг багасгана. Үүнийг өвчтөнүүд болон ар гэрийн хүмүүс нь ойлгож нэгэндээ туслахыг хичээх ёстой.

Нүүрс ус маш багатай, өөх тос ихтэй (өдрийн илчлэгийн 50-70%-г өөх тосноос авах ёстой) хоол хэрэглэж цусан дахь глюкоз болон инсулиныг багасгана.

С-витамины дутагдалтай хүмүүс чихрийн өвчнөөр өвчилдөг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Тиймээс юуны өмнө энэ витамины дутагдлыг арилгана. С-вит 3-5 гр өдөрт ууж зугуухан ихэсгэж 10-15 гр орчим болгоно. С-вит нь цусанд их хэмжээтэй байгаа глюкозын молекулыг багасгаж , судасны ханыг гэмтэхээс хамгаалж уян хатан байдлыг нь хангадаг.

Е-вит дутагдалтай хүмүүс уг өвчнөөр амархан өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс натурал Е-вит 600-800 IU-өдөрт 1 удаа , чихрийн өвчний хүндрэл үүссэн тохиолдолд 1600-2400 IU хоногт ууна.

В-вит комплекс “100” өдөрт 1-2 ш 2-3 удаа ууна.

Д-вит 10000 IU -1 удаа өдөрт ууж сарын дараа Д-вит шинжилгээ өгч тухайн доз тохирч байгааг шалгана. 80-100нг/мл байвал организм аливаа үрэвсэлтэй тэмцэх чадвар нэмэгддэг тул үүнээс бага байвал дозыг нэмнэ.

Чихрийн өвчтэй хүмүүсийн эсийн доторхи антиоксидант бодис болох глютатион нь багассан байдаг тул судас , мэдрэл, нүд амархан гэмтэж хүндрэл үүсдэг. Алфа липоины хүчил нь глютатионыг нэмэгдүүлж дээрхи эрхтнүүдийг гэмтэхээс хамгаалахаас гадна үүссэн хүндрэлийг арилгах буюу цаашид ихэсгэхгүй байлгахад сайнаар нөлөөлдөг.

R-ALA 100 мг-3 удаа ууна. Хүндрэл үүссэн үед 200 мг-3 удаа уудаг. Үүнтэй хамт эсийг хамгаалахын тулд NAC(Н-ацетилцистеин) 500мг-2 удаа ууна.

В3-витамин (Ниацинамид) 500мг-3 удаа (хүндрэл үүссэн тохиолдолд 1 гр-р 3 удаа ууна). Энэ витаминаар 5000 гаруй шизофрени өвчтэй хүмүүсийг эмчилсэн Канадын Абрам Хоффер эмч: миний өвчтөнүүдийн дунд чихрийн өвчтэй хүмүүс байсан ба энэ витаминыг ууж байсан хүмүүст чихрийн өвчний хүндрэл гарсан тохиолдол байхгүй гэж хэлж байжээ. Түүнээс гадна энэ витамин шигдээсийн дараа дахин шигдээс болохоос хамгаалдаг ба шигдээсээр өвчилсөн өвчтөнүүдийн насыг уртасгадаг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Түүгээр ч тогтохгүй В3 вит хавдраар өвчлөхөөс хамгаалдаг болох нь батлагдсан байгаа. Тиймээс энэ витаминыг манайхан заавал уугаасай гэж бодож байна. Энэ вит монголд байхгүй боловч Европ, Америкт байгаа. Абрам Хоффер эмч энэ витаминыг 55 жил уусан байдаг. Энэ эмчийг канад улс 2003 онд Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ.

Энд би чихрийн өвчний хүндрэлээс хамгаалах аргуудыг бичсэн ба өмнө бичсэн 3 бичлэгт байгаа витаминуудыг хэрэглэж инсулиныг багасгах ёстойг мартаж болохгүй.

Өнөөгийн анагаах ухаан уг өвчнийг эмчлэхгүй олон хүнийг нөгөө ертөнцрүү илгээж байгаа нь нууц биш. Энэ бол зөвхөн манайд байгаа асуудал биш дэлхий дахинд ийм дүр зураг харагдана. Тиймээс гадаадад яваад сайн эм олж уугаад эмчлүүлнэ гэж бодвол том эндүүрэл болно гэдгийг манайхан ойлгоорой. Гадаадад эмчлүүлсээр байгаад бурханы оронд явсан хүмүүсийг манай эмч нар бүгд мэдэж байгаа.

Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед гардаг хүндрэлээс сэргийлэхийн тулд:

Хамгийн түрүүнд нүүрс усгүй хоол хэрэглэж глюкозын хэмжээг багасгаж чихрийн өвчний үед хэрэглэдэг эмнүүдээс аль болох түргэн татгалзахыг хичээх ёстой.

Витамин болон өмнө бичсэн бусад эмчилгээнүүдийг хэрэглэж бодисын солилцоог хэвийн болгож митохондрыг гэмтэхээс хамгаална.

Эдгээрийн хажуугаар организмд хуримтлагдсан хорт бодисуудаас нь цэвэрлэж чихрийн өвчин үүссэн шалтгааныг арилгана.

Хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, химийн бодисууд, эмийн бодисууд , мөөгөнцрүүд, паразитууд гэх мэт маш их хорт бодис болон бичил биетүүд организмд хуримтлагдаж биднийг хордуулж байна гэдгийг хэлэх гэж чихрийн өвчин үүсдэг гэж эрдэмтэд үздэг.

Энд зөвхөн хүндрэлийн үед зайлшгүй хэрэглэдэг витаминуудыг бичсэн байгаа болно. Эмчлэх аргууд байгаа боловч өвчтөн буюу хувь хүнээс бүх зүйл шалтгаална.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

Categories
Uncategorized

Ё.Наранцэцэг: Бүх өвчин гэдсэнд эхэлдэг ХАДГАЛААД АВААРАЙ

Доторын их эмч, клиникийн профессор Ё.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед бүдүүн гэдэсний өвчлөл нэлээн яригдах болсон. Юунаас шалтгаалж бүдүүн гэдэс өвчилж байна вэ?

-Дэлхий нийтээр анхаарал татаж байгаа зүйлсийн нэг нь хүн яагаад өвдөж байна, юунаас шалтгаалж байгаад анхаарлаа хандуулж эхэлсэн. Харин сүүлийн үед бүдүүн гэдсэнд маш том асуудал байна гэдгийг судалж эхэлсэн. Хүний биед ашигтай бактерууд байдаг гэдгийг хүмүүс мэддэг шүү дээ. Гэвч үүнд ач холбогдол төдийлөн өгдөггүй. Тэгтэл эдгээр ашигтай бактерууд хүнийг эрүүл байхын гол үндэс болдог. Бид хоол хүнсээс хэрэгцээт зүйлсээ авч чадаж байна уу, үгүй юу гэдгийн учир шалтгаан гэдсэнд амьдардаг бактертай холбоотой. Бактерийн дутагдлын үед дисбактериоз үүсдэг.

Энэ нь гэдсэн дэх ашигтай бактер устаж байгааг хэлж байгаа юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнс, эм тарианаас шалтгаалж энэхүү бактерууд устдаг. Устахын хамгийн том нөлөө нь стресс. Бид нийгмийн харилцаанд байнга орж байдаг учраас стрессгүй байна гэдэг боломжгүй. Хэр их стрессдэнэ тэр хэмжээгээр бидний биед байгаа ашигтай бактерууд үхэж байдаг. Харин бидний хоол хүнснээс хамаарч өөрөө буцаад өсөн үржих чадвартай бактер.

Тиймээс бид хүнсэндээ шинэ ногоо, жимс хэрэглэх хэрэгтэй. Мөн зөвь зохистой хоолны хэрэглээ эрүүл амьдрах нөхцөл болдог. Хүний биеийн жингийн 2-3 кг-ыг нь ганцхан энэ бактери эзэлдэг. Хүний биед амьдарч байгаа ашигтай бактерууд өвчин үүсгэгч бактеруудтай хамт амьдарч байдаг. Энэ хоёрын тэнцвэрт харьцаанаас хүний биеийн дархлаа, хоол боловсруулалт зэрэг бүх зүйл шалтгаална. Эдгээр бактерууд бидний биед орох олон төрлийн витамин, уургуудыг хооронд нь нийлүүлж дахин шинэ уураг болоход тусалдаг.

Эрүүл хооллолтын гол учир нь гэдсэн дэх бактериа хэвийн байлгах юм. Энэ бактерууд эслэгээр хооллодог. Эслэгийн нөлөөгөөр өөрсдөө тэжээгддэг гэсэн үг. Нэр нь сүүн хүчлийн бактер. Монголчууд эрт үеэс л хүүхдийг багаас нь зуны цагт тараг уулгаж сүүн хүчлийн бактерийг нь үржүүлж өгдөг байсан байгаа юм. Хэвийн бактеруудын үйл ажиллагаа алдагдаад ирвэл хүний биед ялзрах процесс маш өндөр явагддаг.

-Бүдүүн гэдэс өвчилснийг ямар шинж тэмдгээр мэдэх вэ?

-Хамгийн түрүүнд өөхний бодисын солилцоо алдагдаад эхэлдэг. Цусандах өөх тосны хэмжээ ихэсдэг. Ингэснээр зүрх судас, чихрийн шижин өвчний эх үүсвэр бий болж байгаа юм. Нэг өвчин үүсэхэд ганцхан энэ зүйл нөлөөлөөд байгаа юм биш. Гэхдээ маш том нөлөөлөх хүчин зүйл нь болж байдаг. Бид гэдсэндээ маш их анхаарах хэрэгтэй болсон гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

Монголын эмч нар ч энэ тал дээр нэлээн анхаарч ажиллаж байгаа. Хоол боловсруулахын эмч нар энэ чиглэлээр ид ажиллаж, судалж байна. Манайд илрүүлэхэд хүндрэлтэй. Бид өвчтнөөс амаар асууж байж мэддэг. Өвчин байна гэдгийг мэддэг ч хэддүгээр үе дээрээ явж байгааг илрүүлэхэд хүндрэлтэй. Энэ төрлийн шинжилгээг ганцхан гуравдугаар эмнэлэг дээр хийдэг. Шинжилгээг бүх өвчин дээр авч байх хэрэгтэй. Ялангуяа үүнтэй холбоотой бодисын солилцооны гэмтлүүд их гарч ирдэг.

-Бүдүүн гэдэсний гол өвчлөл ашигтай бактер устсанаас үүсдэг гэж ойлгож болох уу. Бүдүүн гэдэс өвдөж эхлэхээр цаашлаад ямар эрхтэнүүд өвчлөх вэ?

Тийм. Эрүүл хооллож байвал бактери эрүүл байна гэсэн үг. Бүдүүн гэдэсний шархлаанд үндсэндээ хоёр том өвчлөл байдаг. Нэг нь бодисын солилцоо буруу явагдсанаас, бүдүүн гэдэсний шимэгдүүлэх боловсруулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсч байдаг. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэд хэдэн өвчлөлүүд байдаг.

Бүдүүн гэдсэнд явагддаг бас нэгэн өвчлөл бол бүдүүн гэдэсний аль нэг хэсэг дээр бүдүүн гэдэс зузаараад өөрийнхөө үйл ажиллагааг алдаж нарийсна эсвэл тэлэгдэнэ. Шалтгаан тодорхойгүй бүдүүн гэдэсний шархлаат өвчин гэж байдаг. Голдуу системийн өвчлөлүүд үүнд хамаардаг. Нэгдүгээрт бактеруудын алдагдлаас болно.

Бактерууд алдагдалд ороод байгаагийн шалтгаан нь ердөө л буруу хооллолт. Ингэснээр бүдүүн гэдсэнд өтгөн хаталт бий болдог. Бүдүүн гэдэс байнга хөдөлгөөнд оршиж байдаг. Тэгж байж гэдсэнд байгаа хоолыг эхнээс нь доош нь явуулж байдаг. Тэр хооронд хэрэгтэй зүйлсийг нь шимж авч, хэрэггүй нь хэлбэржээд өтгөн болж гардаг.

Бүдүүн гэдэсний хөдөлгөөн хэвийн байгаа үгүй нь маш их нөлөөтэй. Хүний сэтгэл санаа, цөсний ялгарал, хоол биед орж ирж байгаа маш олон фермэнтүүдийн нөлөөлөл хамаарна. Архаг өтгөн хаталтын хамгийн муу нь эргээд хүний бие рүү шимэгддэг. Энэ нь хүний арьсан дээр илэрдэг. Бид гэдсээ хэр сайн ажиллаж байна гэдгээ арьсаараа харж болно.

Сүүлийн үед хүний арьс маш эмзэг болчихсон. Ихэнх нь бүдүүн гэдэстэй холбоотой. Бүх өвчин гэдсэнд үүсдэг. Улмаар мэдэгдэхгүй байсаар ямар нэгэн өвчний суурь болсон байхыг үгүйсгэхгүй. Бүдүүн гэдэс бүх өвчний аль нэг эрхтэнд очих эх суурийг явуулж байдаг. Үүнээс үүдэн бамбай булчирхай, арьсны өвчнүүд гарч ирж байгаа. Сүүлийн үед мөн D витамин дутагдалд орж байна гэж ярих болсон. Энэ ч мөн ашигтай бактерийн тоо бага байгааг илэрхийлж байгаа юм.

Бидний эргэн тойрон бактериас ангид байна гэж байхгүй л дээ Хүмүүс хоносон, халаасан хоол их иддэг. Удаан хадгалсан хоолонд маш олон төрлийн бактерууд байдаг. Ингэснээр олон бактерууд дотроо исэлдэж үржиж зарим нь үхдэг. Исэлдэлт мөн хүний гэдсэнд байдаг хэрэгцээт бактерийг устгадаг. Тэгэхээр эрүүл байя гэвэл нэн тэргүүнд зохистой хоол хэрэглэх нь хамгийн чухал. Биед хэрэгцээт бүх зүйлсээ хоолоороо авч байх ёстой. Нүүрс ус бидний бүх энергийн эх үүсвэр болж байдаг. Мөн эрүүл байхын бас нэгэн үндэс нь ус уух юм. Хамгийн чухал нь гэдсээ хайрлаж байж эрүүл байх боломжтой.

Б.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Өдрийн сонин

Categories
Uncategorized

Мандарины хальсыг эмчилгээнд хэрэглэх гайхалтай аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Мандарины хальсанд эфирийн тос, дэгдэмхий каротиноид, витамин, антиоксидант болон бусад үнэт бодисыг агуулсан хүчирхэг нэгдлүүд байдаг. Ийм учраас ийм үнэ цэнэтэй түүхий эдийг хаях нь хайран юм.

  1. Гэдэс дүүрэх, өтгөн хатахад.

Мандарины хатаасан хальсыг бутлаж нунтаглаад аарц, хүүхдийн будаа болон бусад хүнсэндээ нэг халбагыг нэмж буцалгаж хэрэглэнэ.

  1. Гуурсан хоолойн үрэвсэл бронхитод

2 халбага хатаасан хальсыг 1,5 литр буцалсан усанд хийж, 5 минут хандлаж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.

  1. Цэрийг илүү сайн ховхлож хуурай ханиалгахыг дарах зорилгоор хэрэглэдэг.

2 халбага хатааж буталсан хальсыг 1 аяга архинд дарж, долоо хоног харанхуй орчинд хадгалдаг. Өдөрт 3 удаа хоолны өмнө 20 дуслаар хандмал болгон ууна.

  1. Хүндэрсэн ханиалгад хэрэглэнэ.

Жижиглэсэн мандарины хальсыг, нарийхан нүхтэй саванд хийж буцалж буй ус хийнэ, Халуун уурыг 10-12 минутын турш амьсгална. Процедурын дараа нэг цагийн турш гадагш хүйтэнд бүү яваарай. Мөн түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

  1. Хөлийн хурууны мөөгөнцрийг эмчилнэ.

Хумсны мөөгөнцөртсөн хэсэгт өдөрт 2 удаа мандарины хальсаар үрж цэвэрлээрэй.

  1. Ядаргаа, түгшүүр, стрессийг эмчилнэ.

Нилээд жижиглэсэн мандарин хальсыг 10х7 см хэмжээтэй даавуун уутанд хийж, урдаа байрлуулаад 15 минутын турш анхилуун үнэрийг нь амьсгална.

мандирины хальс зурган илэрцүүд

  1. Нойргүйдэл, цусны даралт ихсэх, зүрх дэлсэхэд.

1 аяга шинэхэн жижиглэсэн хальсыг 3 литр буцалж буй усанд буцалгаад шүүж усанд орохдоо банндаа хийнэ. Унтахаас нэг цагийн өмнө халуун усанд (37-38 градус) 15 минут хэвтвэл бие маш сайн тайвширдаг. Өнжөөд хэрэглэж болно

Categories
Uncategorized

Сөрөг бодолтойгоор хэзээ ч эерэг амьдралд хүрэхгүй БҮХ ХҮН УНШААРАЙ

Муу мэдээ их унших нь амьдралыг сүйрүүлэх аюул дагуулдаг

Өнөөдөр сошиал ертөнцөөр сөрөг, муу мэдээ давамгайлах болжээ. Сөрөг мэдээ постолж, түүнийг шэйрлэн түгээж, уншиж сонирхсноор бид далд ухамсраа хордуулж, амьдралдаа муу зүйлийг дуудаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэнддээ эрсдэл учруулж, сэтгэл санааны тогтвортой байдлаа алддаг.

Сөрөг мэдээ их унших нь яагаад аюултай вэ?

Нэгдүгээрт: Сөрөг мэдээ стрессийн гормоныг ихээр ялгаруулдаг. Далд ухамсар уншиж, сонсож, төсөөлж, үзэж байгаа үйл явдлыг өөрт тохиолдож байгаа үйл явдлаас ялгадаггүй болохыг далд ухамсар судлаач эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс сөрөг мэдээ хүлээн авах тусам хүний сэтгэл шалтгаангүйгээр тогтворгүйтдэг.

Хоёрдугаарт: Сөрөг мэдээ нь амархан ядарч сульдахад хүргэдэг. Срессийн гормон болох кортизол, адреналин ихээр ялгарахад хүний биемахбод хэт сэргэг байдалд ордог. Хэт сэргэг байдалд орсноор богино хугацаанд их энергийг шатаана. Үүнээс болж амархан ядарч сульдахад хүрдэг бөгөөд ажлын бүтээмж эрс мууддаг.

Гуравдугаарт: Сөрөг мэдээ нь сэтгэцийн асуудалд өртөмтгий болгодог. Өмнө дурдсанаар тогтмол сөрөг мэдээ хүлээн авбал далд ухамсар сөрөг мэдээллийг өөрт тохиолдож буй мэт хүлээн авснаар стрессийн гормон тогтмол ялгарна. Энэ нь сэтгэлзүйн дархлааг сулруулж сэтгэцийн асуудалд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Дөрөвдүгээрт: Сөрөг мэдээ нь дархлааг бууруулдаг. Сөрөг мэдээлэл хүлээн авснаар стрессийн гормон ялгардаг болохыг санаж байна уу? Харин стрессийн гормон нь хүнийг аюулын эсрэг бэлтгэдэг учраас аюулын үед онцгой ач холбогдолгүй хоол боловсруулах систем, дархлааны системийн үйл ажиллагааг сааруулдаг. Ингэснээр хоолны шингэц муудаж өвчин эсэргүүцэх чадвар буурна.

Тавдугаарт: Сөрөг мэдээ нь энергин бүрхүүлийг гэмтээдэг. Хүнийг хүрүүлдэг энергин бүрхүүл бүрэн бүтэн, цэвэр ариун байх нь эрүүл мэнд, хайр дурлал, ажил үйлс гээд амьдралын бүх салбарт сайнаар нөлөөлдөг. Харин энергин бүрхүүл цоорч гэмтэх, энерги алдагдах, энерги бохирдох үед амьдрал дотойтож эхэлдэг болохыг судлаачид хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Гэтэл сөрөг муу мэдээ нь энергин бүрхүүлийг гэмтээдэг томоохон хүчин зүйлсийн нэг болохыг саяхнаас судлан тогтоогоод байна.

Зургаадугаарт: Сөрөг мэдээ уншсанаар өөртөө сөрөг зүйлийг л татна. Адил нь адилаа татдаг хуультай болохыг энерги судлаачид нотлоод удаж байна. Муу зүйл бодож, ярьж, уншиж, сонсож, түгээснээр амьдралдаа муу зүйлийг дууддаг. Тийм ч учраас өвөг дээдэс минь муу зүйл ярьвал үнсэнд нулимаад булдаг байж. Монголчууд бид эртнээс муу зүйл ярилцаж, түгээхийг цээрлэдэг заншилтэй байсан нь үүнтэй холбоотой.

Сөрөг бодолтойгоор хэзээ ч эерэг амьдралд хүрэхгүй. Харин сөрөг зүйлээс өөрийгөө тусгаарлаж чадвал эерэг зүйлс амьдралд чинь тохиож эхэлнэ. Тиймээс өөрийгөө болон нийгмээ аврахын тулд эерэг мэдээллийн аянд нэгдээрэй…

Categories
Uncategorized

Нойр булчирхайн үрэвслийн үед баримтлах хоолны дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын дунд сүүлийн үед нойр булчирхайн үрэвсэл ихдэх болсон. Уг эрхтний үрэвслийг хурц, архаг гэж хоёр хуваадаг байна. Хөнгөн хэлбэр нь ямар нэгэн эмчилгээ шаардлагагүйгээр хоолны дэглэм барьж эдгэх боломжтой аж. Харин хурц хэлбэр нь амь насанд ч хүрч болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Та бүхэндээ уг өвчний үрэвслийн үед баримтлах хоолны дэглэмийг хүргэж байна.

Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх

Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох

Давс багатай хоол идэх

Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах

Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх

Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх

Үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:

Махны төрөл

Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хоньны мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг

Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүн

Гурил будааны төрөл

Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,

Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүн

Өөх тосны төрөл

Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос

Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тос

Ногооны төрөл

Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль

Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжин

Жимсний төрөл

Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр)

Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимс

Сүүний төрөл

Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,

Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн

Бусад

Хэрэглэх: Шингэн хар цай

Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагч

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Categories
Uncategorized

Ганга өвсний гайхамшигт анагаах увидас ХАДГАЛААД АВААРАЙ

Манай эх орны хангайн бүсээр элбэр ургадаг гангыг эрт дээр үеэсээ монголчууд эрүүл мэнд, гоо сайхны зорилгоор өргөн дэлгэр ашигласаар ирсэн билээ.

Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.

Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ.

  1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж, хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно.

  1. Нян, халдварыг устгана

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

  1. Арьсны асуудлыг шийднэ

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.

ганга-н зурган илэрц

  1. Амны хөндий, шүдийг хамгаална

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

  1. Шавж үргээнэ

Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

  1. Стресс, бухимдлыг тайлна

Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг ”нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

  1. Дааврыг тэнцвэржүүлнэ

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг.

Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

ганга-н зурган илэрц

Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй.

Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй.

15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.

Categories
Uncategorized

Остеохондроз буюу хүзүүний шохойжилтийн шалтгаан, эмчлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Багана нурууны нугаламын үеэнд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвч /диск/ хатууран ясжих өөрчлөлтыг остеохондроз гэдэг.

Хүзүүний аман хүзүү болон хатан хүзүү, ууц нурууны завсарт үндсэндээ мөгөөрслөг эд байхгүй байдаг тул бусад 23 үений завсар дахь жийргэвч, зөөлөн мөгөөрслөг эд нь хүний насжилттай холбоотойгоор мөн бусад нөхцөл, шалтгаанаас өөрчлөлт орж, уян зөөлөн харимхай чанар нь алдагдаж хатуурч эхэлдэг.

Зарим нь элэгдэх, дарагдах, суулт өгөх, зөөлөн мөгөөрс нь шахагдаж цүлхэн үүсэх эсвэл хатуужиж ясжих, яс ургах улмаар нуруу, нугас орчмын зөөлөн нийдэс, мэдрэлийн ширхэг ёзоорыг дарснаас өвчин үрэвсэл үүсдэг.

Хүзүүний шохойжилт өвчний үед хүзүү хөшиж өвдөх, дал сэрвээ, гap өвдөх, нүд бүрэлзэж толгой руу хатгах, ажлын идэвхигүй болох, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдэг илэрдэг. Шохойжилт хүндрэхээр хоёр гараа өргөж дийлэхээ болих, толгой байнга өвдөх, нойр хүрэхгүй болдог. Остеохондрозын шинж тэмдэг хүмүүст илрэхдээ хурц болон архаг гэсэн 2 хэлбэрээр илэрдэг. Хурц нь маш хүчтэй өвддөг бол архаг хэлбэр нь аажим аажмаар дээрх шинж тэмдгээр илэрнэ.

Хүзүүний булчинг амраах дасгал:

Мөрөө зэрэг өргөн буулгах хөдөлгөөнийг 3-4 секунд үргэлжлүүлэн хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтана.

Гараа толгойн ард хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо хойш болгож хөдөлгөөн хийнэ. Энэ байдалдаа 10 секунд орчим байлгана.

Толгойгоо баруун тийш хазайлган барьж хүзүүгээ сунган 10 секунд орчим барьж амьсгалаа гаргана. Толгойгоо эгцлэн амьсгалаа авна. Зүүн тал руу давтан хийнэ.

Толгойгоо баруун тийш эргүүлэн эрүүгээ баруун мөрөн дээр давуулан харж 10 секунд барина. Мөн зүүн тал руу давтан хийнэ.

Толгойгоо бөхийлгөж хүзүүний булчинг суллан сунгах хөдөлгөөнийг 5-10 секунд барьж амьсгалаа гаргана.

Эх сурвалж: Их номгон уламжлалт эмнэлэг