Categories
Uncategorized

Дуучин Т.Ариунаа: Ижий аавтайгаа өнгөрүүлсэн шинэ жил хамгийн сайхан

-Шинэ жилийн баяр дөхөөд ирэнгүүт “Жаргалтай, зөөлөн гунигтай халуухан энхрийхэн өдрүүдээ Дуусгамааргүй аялгуу шиг эгшиглэн надтайгаа энд үлдээч” гээд л таны “Цасан аялгуу” дуу өөрийн эрхгүй санаанд орж ирдэг. Харин таны хувьд шинэ жилийн баярыг ямар дуугаар төсөөлдөг вэ?

-Бидний үеийнхэн бол ABBA хамтлагийн “Happy new year” хэмээх дуунд их дуртай. 80- аад оны үед гарч байсан энэ дуу зүрх сэтгэлд хоногшсон байдаг юм. Бас “Цалин мөнгөн тэнгэртэй” гээд л “Сүлд модны дуу” эгшиглэдэг байлаа. Миний үед бол энэ хоёр дуугаар хөглөгдөж байсан.

Шинэ жилийн баярыг өөрийн эрхгүй санагдуулдаг өөр нэг зүйл бол мандарин, алим, 24-ийн чихэр. Тэр үед одоогийнх шиг ийм элбэг, дэлбэг байгаагүй шүү дээ. Гэтэл одоо алим нь хүртэл олон төрөл болчихсон. Хэт олон болоод ирэхээрээ үнэ цэнэ, чанараа алдаад, найдваргүй болчихдог. Харин тэр үед их ховор байсан учраас үнэ цэнэтэй байлаа. Үнэр нь хүртэл үнэхээр гоё, сэнгэнээд л…

-Таны хэлдэг үнэхээр үнэн шүү. Бага байхад эмээгийн минь авдраас алим үнэртээд, их хорхой хүргэдэг байж билээ…

-Тэгэлгуй яах вэ. Алим, мандарины үнэр бүр шингэчихсэн байдагбайсан. Баавгайтай чихэр гэхэд л бид жинхэнэ амттай, чанартайг нь иддэг байсан юм шүү дээ.

Шинэ жилийн баяр дөхөхөөр бэлэг авна гэж бодохоор өөрийн эрхгүй баярлана. Өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж тэсэн ядан хүлээдэг.

Бэлгээ авчихаад их баярладаг байж билээ. “Өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ аваарай” гэж дуудахыг нь хүлээгээд л… Ингэж дуудуулж, өвлийн өвөөгөөс бэлэг авсан хүүхэд өөрийгөө их чухалд тооцдог. Бэлгэн дотор минь юу байгаа бол гэж их догдолдог байлаа.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр тань хэзээ болж байсан бэ?

-Ижий аавтайгаа хамтдаа өнгөрүүлж байсан шинэ жилийн баяр л хамгийн сайхан мөчүүд шүү дээ. Ээж, ааваасаа бэлэг авч, баярлаж хөөрч байсан тэр торгон мөчүүд хамгийн сайхан баяр минь. Бас арван жилийн сурагч байх үеийн минь шинэ жилийн баярууд хамгийн сайхан.

Аравдугаар ангиа төгсөх хүртэлх гэгээн цайлган, дэврүүн үеийн минь шинэ жилийн баяр хэзээ ч мартагдашгүй. Оюутан ахуй цагийнх сайхан ч тэр үеэс арай өөр. Бүх зүйлээ өөрсдөө зохион байгуулна гээд л нийгмийн идэвх нь өөр болоод ирдэг.

-Яг тийм. Үнэхээр арван жилийн сурагч байх үед л ангиараа шинэ жилээ тэмдэглэнэ, сургуулийн шинэ жилд орно гээд л хэчнээн их баярлаж, догдолдог байсан гээч. Таны хэлдгээр цаанаа л гэгзэлэг. Бас найм, есдүгээр ангид байхад “Цасын аялгуу” дуу ид хит болж байсан…?

-Тийм шүү. “Цасан аялгуу” дуу маань хэдэн жил болчихсон юм бэ…

-Арав орчим жил юм уу даа…

-Арав орчим жил болж байгаа юм байна шүү. Аливаа чанартай зүйл удах тусмаа үнэ цэнээ хадгалж, сэтгэлд хоногшиж байдаг. Түүний л нэгэн адил. Сүүлийн үед шинэ жилийн дуу нь ч их болж. Гэхдээ цаг хугацааны явцад эдгээр бүтээлийн сайн нь л ялгарч үлдэнэ шүү дээ.

Миний хувьд “Цасан аялгуу” дуугаа гүйцэх хэмжээний өөр сайн дуу л дуулахгүй бол чанаргүй уран бүтээл гаргаад дэмий. Тиймээс шинэ жилийн өөр дуу гаргая гзж нэг их боддоггүй юм.

Эх сурвалж: Амралтын шуудан

Categories
Uncategorized

ААВТАЙГАА ӨНГӨРҮҮЛСЭН СҮҮЛЧИЙН ШИНЭ ЖИЛ

Шинэ он гарах мөчид аав бид хоёр сүүлчийн удаа хундага тулгаад ерөөл өргөж буйгаа хоёулаа мэдэж байсан юм… Нэг мэдсэн он гарахад ердөө зургаахан цаг үлдсэнийг сэхээрч дэлгүүр лүү яарахдаа халаасандаа ердөө 10 гаруй мянган төгрөгтэй гэдгээ санаж явлаа.

Хагас жилийн өмнө аавыгаа 14-хөн хоногийн настай, ямар ч эмчилгээгүй гэсэн хариу эмчээс сонсоод гарахдаа итгэл найдвараа алдаагүй байсныг бодоход энэ өдөр би бүх зүйлээ шавхжээ. Нутагтаа ирээд сар гаруй болохдоо хоногт заримдаа 20 минут унтаад бусад цагийг аавыгаа асрахад зарцуулдаг байв.

Түүнээс өмнө баасан гарагт эртхэн ажлаасаа гараад Улаанбаатараас Сэлэнгийн Дулаанханд очиж аавынхаа ганц хүнс болох ингэний хоормогийг айлаас аваад шөнөдөө Архангайд ирдэг, бүтэн сайны шөнө буцаад Улаанбаатар руу давхидаг өдөр олон байсан. Өглөө ажилдаа амжих гэж ганцаараа машиндаа хөгжмөө байдаг чанга дээр нь тавьчихаад л гишгэнэ.

Нэгэнт анагаах ухаан эмчилгээгүй гэсэн болохоор лам, зурхайч, оточ маарамба гээд залаагүй хүнгүй. Сайн гэсэн бүхнийг авч өгнө. Харин шинэ жил болохоос долоо хоногийн өмнө аав минь “миний хүү одоо болно доо, аав нь явъя” гэж хэлсэнсэн.Тэгээд л шөнөжин галаа өрдөөд, хөл гар, хүзүү толгойг нь барих, өвчин намдаах эм, тариагаар торгоосоор нэг мэдэхэд он гарах болсон нь энэ…

Гэтэл итгэл найдвар, хүч чадал, санхүү гээд бүх зүйлээ дуусчихсан байдаг. Дэлгүүр хаахаас өмнө амжиж орлоо. Оргилуун дарс аваад үлдсэн мөнгөөрөө ганц дөрвөлжин зүсэм жижигхэн торт (жаахан байхад их авч иддэг байсан ч нэрийг нь мартжээ), нэг гожгор хиам аваад гэртээ ирэв.

Нөхөр нь дахин дахин утсаар дуудсаар эмэгтэй дүү маань хот явчихсан, аавтайгаа хамт байхгүй юу гэтэл зөрж үгэнд ороогүйд нь тухайн үед гомдож л байлаа. Аавынхаа орны өмнө даруухан ширээ заслаа. Гожгор хиамаа нарийхан зүсээд өргөст хэмх, салат энээ тэрээтэй холиод таваглав. Ээж минь буузаа гаргаад сайхан сүүтэй цайгаа аягаллаа.

Олон хоног босоогүй аав минь өндийгөөд суучихав. Зурагтаар Ерөнхийлөгч үг хэлж байна… Он гарлаа. “Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж аав үгээ дуусгаад хундагатайгаа хүчлэн тогтоочих нь тэр…

Тэр шөнө би аавынхаа орны өмнө сөхөрч суугаад гараа нуруун доогуур нь ивээд хоёр алгаараа доороос нь түшээд хоносноо сайн санадаг юм.

Гар, хөл сүүлдээ хамаг бие янгинатал өвдөж байснаа мэдээ алдсан юм даг. Арав хоногийн дараа аав диваажингийн орноо заларсан даа. Таван жилийн дараа өнөөдөр би ээжтэйгээ шинэ жилийг хамт гаргах гээд нутагтаа ирлээ.

Бид хоёрын хэн хэн нь тэр өдрийг биенээсээ нуун дурсаж л байгаа… Би мэдэж байна. Ээждээ нулимсаа үзүүлэхгүй юм сан.

Categories
Uncategorized

Шинэ жилийн мэндчилгээний үгс ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Уншигчид та бүхэн хайртай дотны хүмүүстэй эндээс санаа аваад халуун дотно үгтэй мэндчилгээ илгээгээрэй.

-Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. …

Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая

Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе

Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд амжилт бататгаж,алдаагаа засах ухаан, хүч өгөх болно.
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе.

Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай

Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай

Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая

Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе

Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм. Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хүргэе

Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх
энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе

Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая. Шинэ оны баярын мэнд хүргэе

Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн

Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед

Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай

Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй

Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн

Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай

Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай

Аз жаргал шивнэлээ шүү

Алгаа тосоод аваарай
Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч

Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж

Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе

Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье

Золгож ирж буй 2023 он танд
Эрүүл энхийн жаргал

Инээн баясах учрал
Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .

Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн
Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье

Ирж буй 2015 онд гэр дүүрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай яваарай

Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн

Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе

Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл

Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ

Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн

Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд

Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо

Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай

Алсаас хундага тулгалаа шүү

Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү

Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ

Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй

Буурал сахалт өвлийн өвгөнтэй

Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян

Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.

Categories
Uncategorized

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ? Даралт буулгах аргууд. ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

АРТЕРИЙН ДАРАЛТ (АД) ГЭЖ ЮУ ВЭ?

Артерийн даралт гэж артерийн судасны хананд нөлөөлж буй цусны даралтыг хэлдэг. Артерийн судаснууд нь цусыг зүрхнээс эд эрхтэн рүү зөөвөрлөдөг. Артерийн даралтыг систолын ба диастолын даралтаар тодорхойлдог.

Систолын буюу агшилтын даралт (СД) нь зүрх агших үед, диастолын буюу сулралын даралт (ДД) нь зүрх суларч амрах үед артерийн судсанд үүсч буй даралтаар тодорхойлогддог.

Артерийн даралт ихсэлт буюу артерийн гипертензи (АГ) гэж юу вэ?

Артерийн гипертензийн эмнэлзүйн зааварт “Хамгийн багадаа 2-3 удаагийн ирэлтийн үзлэгт гурван удаагийн хэмжилтээр систолын даралт 130ммМУБ буюу түүнээс дээш ба диастолын даралт 80ммМУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи (АГ) гэнэ” хэмээн шинээр тодорхойлсон нь АГ-ийг эрт илрүүлэх, эмэн эмчилгээг оновчтой сонгох, эхлүүлэх, хянах, хүндрэлээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг.

Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг.

Иймд хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг байна.

Анагаах ухааны нэгэн профессорын зөвлөгөөний дагуу хэрхэн өөрийгөө эмчилснээ орос бүсгүй интернэтэд бичжээ. Аяга ус юүлж уугаад даралт ихдэхээ больсон гэхээр итгэмээргүй санагдаж магадгүй. Даралт бууруулах хамгийн амархан, энгийн аргыг санал болгож байна. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хянан үзээд болгооно уу.

Үдэш ширээн дээрээ стаканд ус хийж тавиарай, жирийн л уудаг усаа. Өглөө толгойндоо гараар хөнгөхөн иллэг хийж, суниагаад босно. Нэг гартаа стакантай усаа барьж өндөрт өргөнө. Нөгөө гартаа хоосон стакан барьж тийшээ усаа юүлээрэй. Энэ дасгалыг 30 удаа хийнэ. Дараа нь асгараагүй үлдсэн усаа бага багаар залгилж уух ёстой. Ингээд л болоо.

Дээр дурдсан орос бүсгүй ийм байдлаар бараг сарын турш өөрийгөө эмчлэхэд даралт нь 210/90 байснаа 130/70 болж бууран, толгойн өвчин намдаж, дотор муухайрахаа больжээ. Эхэн үед гар чичрээд усыг юүлэхэд хэцүү байсан ч сүүлдээ 1 ч дуслыг газарт дусаахаа больсон гэнэ.

Categories
Uncategorized

Гишүүнэ ургамал хавдрын эсийг 100 хувь устгадаг болохыг тогтоожээ ШЭЙРЛЭЭД ВАА

АНУ-ын эрдэмтэд Монголын ”Гишүүнэ” ургамал хавдрын эсийг 100 хувь устгадаг болохыг тогтоожээ

АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээр Монголын “Гишүүнэ” ургамлын тухай гайхалтай нээлт хийсэн мэдээ байна. Тодруулбал, манай оронд ургадаг айраг буюу гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг нь идэж устгадгийг тогтоожээ. Өвчтөн тус ургамлыг хэрэглэсний дөрөв хоногоос хавдрын эсийн 86 хувь, зургаан хоногийн дараагаас 100 устаж, эрүүл болсон байна.

Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол уг ишээ 20 минут жигнэж хэрэглэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Гишүүнээгийн ач тус үүгээр ч дууссангүй. Тус ургамал нь дараах өндөр ач холбогдолтой аж.

үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.

Мөн Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.

Зүрх судасны өвчинг анагаадаг ба холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.

Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.

Харшилд тун сайн эм болдог юм байна.

Гишүүнээ ургамлыг эмчлэх эмчилгээний хугацаа долоо хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэж заажээ.

Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хатааж нунтагласан хагас цайны халбага ишийг нэг аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт гурван удаа хэрэглэх ба эмчилгээний хугацаа долоо хоног.

Categories
Uncategorized

Шаргалзуутын рашааныг хэрхэн зөв хүртэж, өөрийгөө эмчлэх тухай ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгаас 60 км -н зайд Хангайн нурууны өвөрт, далайн түвшнээс дээш 2150 м орчим өргөгдсөн Шаргалжуутын голын эрэг дээр байрлах Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан.

Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм.

Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.

Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ.

Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.

Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ.

Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Хэрэв та ШАРГАЛЖУУТ-ын халуун рашааныг сонирхож байвал заавал танилцаарай.

Бронхальний астамтай, хамар залгиурын харшил, тоосонцорын харшилтай үед рашаанаар хамраа угаах заавар.

Харшлын рашаан № 75-аас 100 граммыг Хамрын рашаан № 39 өөс 100 граммыг холиод өдөрт 3-удаа хамраа угаах.

Харшлын рашаан № 75 аас 100 граммыг Нүдний рашаан № 53 аас 50 граммыг холиод нүдэндээ 10 минут өдөрт 3-удаа жин тавих.

РАШААН УУХ ЭМЧИЛГЭЭ

Мэдрэл сэргээх № 39 : Дулаан улиралд 2-3 удаа толгойг шавшиж , хүйтэн үед байрандаа 1 цаг ороолт хийнэ. 9.00-19.00 цагт, 5 хоног.

Оюун ухааны рашаан № 07: Өдөрт 100 граммаар 1 удаа ууж , рашаанд орж , толгойгоо 5 хоногоор норгож 1 цагаар бооно. 21 цагт ууна.

Чихний рашаан №37: Баруун чихээ чулуунд нааж, зүүн чихэндээ рашаанаа дусааж норгож бөглөнө.

Хамрын рашаан № 39: Өдөрт 2-3 удаа хамраа зайлж угаана.

Бөөрний рашаан № 40 : Баруун бөөрний рашаанаас 50 грамм, зүүн бөөрний рашаанаас 50 граммыг холиод өглөө, өдөр хоолноос 1 цагийн дараа ууж хэрэглэнэ.

Даралт их : Тархины устай үед бөөрний рашаан № 40-г өглөө, өдөр ууна. Шээс задгайрах , давсаг сул, хярзангийн булчин суларсан үед № 40-г өдөрт 1-удаа ууж хэрэглэнэ.

. Давсагны рашаан № 30 чихрийн шижин өвчин, давсагны архаг үрэвсэл , шээс хаагдах үед 150- граммаар өдөрт 1 удаа хоол идэхээс 45 минутын өмнө ууна.

Нүдний рашаан № 53 : Нүдэнд шингэтэл шивших, гаднаас нь жин тавьж хэрэглэх.

Харшлын рагаан № 75 : Харшлаас болж хамар битүүрэх, нүд загатнах, үед 150 граммаар өглөө, оройн хоолноос 1-цагийн дараа ууна. Тууралтад шавшиж, жин тавина.

Хүйсний рашаан № 1 : Хүйс загатнаж хорсох үед хүйсэнд дусааж хэрэглэнэ.

Зүрхний рашаан № 2 : 30 дуслаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Судасны рашаан № 19: Судас бүдүүрсэн , судас өвдөх зэрэгт мөн Тримбоэболи бүдүүрсэн хавангийн үед рашаанаар 20 минут шившиж 2 өдөрт 1 удаа жин тавина.

Тархи нугас № 15: Нугасны гэмтэл , саажилттай хүн өдөрт 1 удаа Т- хэлбэрээр 20 минутаар жин тавина.

Өвдөг, тохойны № 66 : Өвдөг тохойны архаг үрэвсэл, хөдөлгөөн сулрах, гар хөлийн булчин хатингаршихад, яс ургасан,шохойжсон үений хэлбэр дүрс алдагдсан, даралт ихтэй үед шаврыг хориглоно. Энэ үед №66 үений рашаанд 20 минутаар шавар тавих маягаар өдөрт 1 удаа боож, шавшиж хэрэглэнэ. / курс эмчилгээ 12 удаа хийх ёстой /

-Ногоон өнгийн голын замаг 12 удаа тавина.

Уушигны рашаан № 9 : Архаг хатгаа , мөгөөрсөн хоолойн үрэвсэл , гуурсан хоолойн багтраанд утлага хийж өдөрт 1 удаа 50 граммаар ууна . /Утлага хийж эхлээд 5 хоногоос 50 граммаар уух сүүлийн 5 хоногт ууж хэрэглэнэ/

Элэг цөсний рашаан № 11 : Элэг, цөсний архаг үрэвслийн үед шарлаагүй элэг цөсөнд 100 граммаар өдөрт 3 удаа хоолноос 35 минутын өмнө ууж хэрэглэнэ.

Улаан бөөмийн рашаан №17 : Даралт унах, цус багадах, тамир тэнхээ суларсан үед 50 граммаар хоолноос хойш 1-1,5 цагийн дараа ууна /цусгны өвчинд өдөрт 1 удаа 3-5 хоног хэрэглэнэ /

Хүрэн цоргот рашаан №120 : Элэг цөсний хавсарсан , цөсний урсгал тогтонгишсон үед хоолноос 1 цагийн дараа 3 удаа ууж, дотор засах рашаан элэгний цирроз, ходоодны шарх өвчний үед 10- аас дээш хоног сувилуулах. Энэ өвчний үед 5-7 хоног уулгаж дотор зассаны дараа 22, 13, 14, 11-р рашааны аль нэгийг эмчийн заавраар ууна.

Цээж гашуун оргих үед Лхамын рашаан № 22-оос шууд 200 граммаар өдөрт 3 удаа ууна.

Хоолны хордлогын үед халуун бүлээнээр 150 граммаар ууна.

Эр, эм, бэлгийн рашаан №21 : Эр бэлгийн рашаан нь чулууны нарийн цоргоор гардаг, бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхайн архаг үрэвсэлийн үед 100 граммаар ууна. / бэлэг эрхтэнээ угаах / 20 цагт ууна.

Лхамын рашаан № 22 : Ходоод, дотрын өвчинд бүлээсгээд 100 граммаар хоолноос 30 минутын өмнө шимж ууна. /3-удаа / Ходоодны хүчил ихэдсэн үед хоолноос 2 цагийн өмнө 200 граммаар өдөрт 3-удаа том балгаж ууна.

Шүдний рашаан №57: Ам шүдээ зайлах, цэвэрлэх, буйл бэхжүүлэх зорилгоор хоол идсэний дараа шүдээ рашаанаар 3-аас доошгүй удаа зайлж угаах буйланд цацах, амны хөндийг зайлах зэргээр хэрэглэнэ.

Хар хадны рашаан : Элэг цөсний архаг үрэвсэл, ходоодны ходоодны архаг үрэвсэлтэй хүн 100 граммаар өглөө өлөн үедээ ууна. Хар хадны рашаан уусан тохиолдолд өөр рашаан уухгүй .

Цагаан мөгөөрсөн хоолойн рашаан №9 : Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл хавсарсан үед хоолойг 3 удаа зайлна.

Хөхний рашаан №2 : Хөхний үрэвмэлийн үед , бэрсүү хатуурлын үед жин тавьж хэрэглэнэ.

Бүдүүн нарийн гэдэсний рашаан №130 : Өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, гэдэс дүүрэх үед 100 граммаар хоолны дараа өдөрт 3 удаа ууна . Бургуй тавьж хэрэглэнэ.

Ходоодны хүчил багасах рашаан №13 : 100 граммаар хоол идэхээс 40-45 минутын өмнө шимж ууна.

Ходоодны хүчил ихсэх рашаан №14 : 50 граммаар хоол идэхээс 2 цагийн өмнө том балгаж өдөрт 3 удаа ууна. Лхамын рашааны дараа 1 цагийн дараа ууна.

Хоолойн рашаан №15 : Гүйлсэн булчирхай, залгиур хоолой, дууны хөвчийн архаг үрэвсэлд өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж, хүзүүний хажуу доод талд жин тавина. 15 удаа зайлах нийт 45 удаа зайлна

Цагаан бөөмийн рашаан : орондоо их шээдэг хүнд 50 гр , улаан бөөмний рашаан 50 граммаар хольж ууна.

Хөлний рашаан №10 : Хөл гарын саажилт үе мөчний архаг үрэвсэл, чийг бамын үед өдөрт 1 удаа 10-15 мин дүрж, жин тавина.

Эмээл хад : Шээс ойр ойрхон хүрэх , бэлгийн сулрал үргүйдэл эмэгтэйчүүдийн зарим өвчний үед 1 удаа 5 мин сууж хэрэглэнэ

Улаан засаг : Арьсны өвчинд тавьж хэрэглэнэ.

Ногоон замаг : Судасны өвчинд шавж, нааж хэрэглэнэ.

Ясны рашаан : 150 граммаар өдөр хоолны дараа 3 удаа ууна

Утлага хийх эмчилгээ:

Хамраараа амьсгалаа аваад хамраараа гаргана . Өглөө 6.30-08.00 орой 22.00-08.00 цагийн хооронд утна.7 хоногтой сувилуулагч 5,5,7,9,7,5,5 минутаар , 10 хоногтой амрагч 3,5,7,9,10,9,7,5,3 минутаар.

Бронхэтаз өвчний үед 2,3,5,7,3,2 . Утлагын рашаа №9 өөс утлага хийснээс хойш 5 хоногийн дараа 50 гр-аар өдөрт 1 удаа уугаад утна. Харшил зонхилсон үед уушигны рашаан уухгүй, уушигны рашаан уухгүй үед харшлын рашаан ууна.

Шаргалжуутын Рашаан бол ууж, орж, үнэрлэж, амталж бүхий л мэдэрхүйгээрээ хүртэж болдог ГАЙХАМШИГ.

Categories
Uncategorized

Багваахай цэцгийн хэрэглээ, эрүүл мэндийн ач холбогдол. Хэрэглэх арга. ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Ердөө л нэг жирийн “Багваахай цэцэг” /одуванчик/ гэдэг хөдөөд ч хотод ч саравгар шар дэлбээгээ дэрвийлгээд хөл дор ургаж, шүхэр шиг цагаан болсон үрээ салхинд хийсгэж “садаа болж” байдаг ургамлаар л гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн зүйл юм байна.

Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.

БАГВААХАЙ ЦЭЦЭГ

Монгол нэр: Эмийн багваахай цэцэг

Орос нэр: Одуванчик лекарственный

Латин нэр: Taraxacum officinale Wigg.

Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу “арслангийн шүд” гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

НАЙРЛАГА

Багваахай нь луувангаас ч илүү бета-каротин агуулсан байдаг. Төмөр болон кальцийн агуулагдах хэмжээ нь бууцайнаас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас Витамин B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Багвайхаан үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний herb-ийн төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна.

Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ. Элэгний архаг өвчингүүдэд сайн бөгөөд элэгний шар өвчин болон хавдарыг намдаахад мөн цөсний дутмагшлаас болсон хоолны шингэц муудахад сайн байдаг ажээ. Ходоодны өвчтэй үед энэ багваахайн ургамлыг хэрэглэхгүй байх нь дээр гэнэ. Багваахайн навчны цагаан шүүс нь үү, батга, эвэр, шарх арилгаж зөгий хатгасан болон цэврүү үсэргэсний өвдөлтийг намдаана.

Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ. Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.

100гр ДАХЬ АГУУЛГЫН ХЭМЖЭЭ

Чийг g 85.60 Илчлэг kcal 45 Илчлэг kJ 188 Уураг g 2.70 Өөх тос g 0.70 үнслэг g 1.80 нүүрс ус g 9.20 эслэг g 3.5 Сахар g 0.71 эрдэс бодис кальц, Ca mg 187 Төмөр, Fe mg 3.10 Магни, Mg mg 36 Фосфор, P mg 66 Кали, K mg 397 Натри, Na mg 76 Цайр, Zn mg 0.41 Зэс, Cu mg 0.171 Мангани, Mn mg 0.342;

Амин дэм C, mg 35.0 Тиамин, B-1 mg 0.190 Амин дэм B-6 mg 0.251 Амин дэм A mcg_RAE 508 каротин , alpha mcg 363 Амин дэм E mg 3.44 Амин дэм K mcg 778.4 согтоох бодис , этил g 0.0 кофейн mg 0

ХЭРЭГЛЭЭ АЧ ХОЛБОГДОЛ

Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.

Багваахайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Эмийн багваахай гэгч алтан шаргал өнгөт цэцэг нь нарны бүх л илчийг өөртөө шингээсэн гэлтэй шар алаг хивс шиг хээр талыг битүү бүрхсэн байдагсан. Багачууд түүнийг амандаа хийж “аабан-бээбэн” гэж тоглодог болохоороо энэ нэрээр нь андахгүй сайн мэддэг. Энэ цэцэг нь олон талын эмчилгээний увидастай болохоор хүн төрөлхтний түүхийн бүхий л үед эмч домч, оточ, маарамба нарын анхаарлыг татаж ирсэн. Хаврын хамгийн анхны цэцгүүдийн нэг болох энэ ургамлын гайхамшигт чанаруудын талаар өгүүлье.

Энэ ургамлыг бүхэлд нь зуны турш хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэж болдог. Нялх навч, найлзуурууд нь газар дороос цухуйж ирэнгүүт л хоолондоо аминдэмт салат болгохоор айж болгоомжлолгүйгээр түүж эхлээрэй. Залхууралгүй нялх ногоо түүсэн хүмүүст хувь болж B1, B2, C аминдэмүүд, каротин, фосфор, төмөр, кобальт, бусад эрдэс бодисууд ирнэ.

Дашрамд хэлэхэд, ашигт бодисуудынхаа тоогоор багваахай цэцгийн навчис нь бидний хичээнгүйлэн тарьж, арчилж, ургуулдаг ямар ч зираа (салат), бууцайг (шцинат) араасаа дагуулахгүй. Ганц хэцүү юм нь нилээн гашуун, 20-30 минут давстай усанд дэвтээснээр багваахайн амтыг харин засч болно. Дараа нь угааж хэрчээд, ногоон сонгино, яншуй, зорхдос юмуу цуугаар амтлан, ургамлын тос хийхэд зууш бэлэн болно. Ийм салат нь аминдэмүүдийн дутагдлыг ч нөхөж, цус багадсаныг ч төлжүүлж өгч, эрч хүч ч нэмнэ.

Багваахай цэцгийн эмчилгээний чанарыг Австри улсын нэрт оточ Мария Требен их өндрөөр үнэлдэг. “Энэхүү ургамал нь цөсний зам болон элэгний өвчинд маш тустай хоёр онцгой чанартай, цөсний сүв, элэгний өвчинд тус болдог” – хэмээн тэрбээр бичсэн байдаг.

Жишээ нь элэг эмчлэхийн тулд ургаж байх бүхий л хугацаанд өдөр бүр 10 цэцэгний толгой идэж байхыг зөвлөдөг. Байнга ядарч, сульдаж байдаг бие султай хүмүүс 14 хоног цэцгийг толгойн курс эмчилгээ хийх ёстой. Багваахай цэцгийн цай ууж байх нь тэдэнд тустай. 1 цайн халбага дүүрэн үндэс дээр унтахдаа 1\4 л хүйтэн ус хийж маргааш нь буцалгаад, шүүнэ. Бэлэн болсон цайг өглөөнийхөө цайнаас 30 минутын өмнө болон цай унднаасаа 30 минутын дараа оочилж уудаг.

Багваахай цэцгийн талаар профессор Яременко “Хэрхэн эрүүл болох вэ” номондоо энэхүү нарны цэцгийн талаар: “Дасан зохицуулах үйлчилгээтэй, хоол боловсруулах замын ажиллагааг зохицуулж, цөс туух, шээс туух, туулгах чанартай” – хэмээн бичсэн байдаг.

Багваахай цэцгэнд агуулагдах амьдралын эрч хүчийг ашиглахын тулд 2 хоолны халбага жижиглэсэн үндэс дээр стакан ус хийж хагас цаг усан банн дээр халаана. Эсвэл 10 минут зөөлөн гал дээр буцалгаад, дараа нь 2-3 цаг идээшүүлж болдог. Өдөрт 2-3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1\3-ээр ууна.

Амьдралдаа ядаж ганц удаа энэ цэцгийг тасдаж үзсэн хүн лав түүнийг ямар өтгөн, наалдамхай сүүн шингэн ялгаруулдгийг санаж байгаа. Энэхүү даруухан хог ургамал каучукт ургамлын ангид багтдаг, өөрөөр хэлбэл каучук хийж болох бодисууд агуулдаг болохоор шүүс нь наалданги байгаа юм.

Түүнээс гадна цагаан шүүсэнд нь цөс ялгаруулалтыг дэмжиж, бодисын солилцоог болон эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг маш чухал хүнсний гашуун бодис агуулагддаг. Тийм болохоор багваахай цэцэг элэг цөснөөс гадна хоол боловсруулах эрхтнүүд өвдөхөд тустай. Инулин хэмээх бодис агуулдаг болохоор чихрийн шижинд ч мөн сайн. “Чихрийн шижинг хазаарлах нь” номондоо Людмила Захарова доорхи хольцуудыг хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Нэрсний навч – 25 гр

Халгай – 25 гр

Багваахайн навч – 25 гр

Хоолны халбага хольц дээр 800 мл буцалсан халуун ус хийж 15 минут буцалган 5-10 минут идээшүүлээд, шүүнэ. Өдөрт 2-4 удаа тус бүр 2-3 хоолны халбагаар юм идэхээсээ 20 минутын өмнө уудаг.

Багваахайн навч – 20 гр

Бөлжиргөний (ежевика) навч – 10 гр

Батрашийн (мята перечная) навч – 5 гр

Үхрийн нүдний навч – 15 гр

Хоолны халбага хольц дээр 200 мл буцалсан халуун ус хийж 5 минут буцалгаад 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3 удаа юм идэхийнхээ өмнө 2- 3 хоолны халбагаар ууна.

Багваахайн цэцгийн үндсийг 9-р сарын дундуур түүж базаахад тохиромжтой. Түүний шүүс нь л хамгийн чухал болохоор шороог нь сэгсэрч угаах гэж яарахын хэрэггүй. Үндсийг сэврээж байгаад, дараа нь сойздон усаар угаадаг. Угааснаасаа 1 хоногийн дараа үндсийг жижиглэж болно.

Түүнийг судас тосто хатуурахад (атеросклероз), цус цэвэрлэж, тамижуулах гэж хэрэглэж болно. Халуун саванд хандалж болно. 1 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 1 цаг идээшүүлнэ. Өдөрт 3-4 удаа стаканы 1\4-ээр хүйтнээр нь ууна. Үндсийг хуурай хайруулын таваг дээр хуурч болгоод, кофе бутлагчаар тээрэмдэн энгийн кофе шиг ууж бас болно.

Навч болон нар шиг цэцэг нь хүнсний үнэт бүтээгдэхүүн. Аминдэм, эрдэс бодисууд, гашуун бодис, инулинаас гадна шингэц сайтай ургамлын уураг агуулдаг. Цагаан өдөөр бүрхэгдэж амжаагүй цэцэгс нь дөнгөж саяхан төрөлх өндөгнөөсөө гарсан нялх тахианы дэгдээхийтэй яагаад их адилхан харагддаг тухай хэн нэг нь бодож үзсэн үү? Бас л санамсаргүй биш юм байна.

Каротины төрлийн лутеин хэмээх нүдний хүүхэн хараа хэвийн ажиллахад маш чухал бодис цэцэгт өндөгний шарын адил тод шар өнгө оруулдаг. Тиймээс багваахай цэцэг нүдний хараанд тустай болохоор нарлыг цэцэгсийн хажуугаар тоолгүй өнгөрсний хэрэггүй.

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЖОР

Хомхой долоосныг эмчлэх жор. Уруул, хамар дор үсэрхийлэн гардаг цэврүү шиг зүйлүүдээс салахын тулд багваахай цэцэг ургаж байгаа үеийн туршид долоо хоногт 1 удаа 7-10 цэцгийн шар толгойг ногооноос нь салган идэж байгтун. Чихэрлэгдүү, бал шиг үнэртэй болохоор нь зөгийнүүд тэдгээрт их дуртай байдаг. Ийнхүү нэг курс цэцгэн эмчилгээ хийсэн хүмүүс өнөөх үсэрхийлдэг заваан зүйлсийнхээ тухай удаан хугацаагаар мартдаг хэмээн ярилцдаг.

Эдгэрч өгдөггүй шарх, арьсны зарим өвчинд багваахай цэцгийн тосыг хэрэглэнэ. Түүнийг хийхийн тулд нартай өдөр багваахайн шаргал цэцэгсийг сүүт ишний хамт түүж няцлаад, шилэн савны дунд нь хүргэж, дараа нь цэвэршүүлээгүй ургамлын тосоор дүүргэдэг. Амсрыг нь самбайгаар боож наранд тавина. 21 хоноход тос бэлэн болдог.

Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг бол түүнээс юм идэх болгоныхоо өмнө хоолны халбагаар ууна. Элэгний цөс ялгаруулах замын өвчинд, байнга өтгөн хатахад, намарсанд (экзема) тосноос ууж, өвчтэй газраа тос шингээсэн маалинган даавууны өөдөс тавьж эмчилдэг.

Жижиглэн хатаасан үндэсний хуурай нунтгийг бие махбодиос илүүдэл холестерин гадагшлуулахын тул судас тостон хатуурах өвчинд хэрэглэнэ. Юм идэх болгоныхоо өмнө тус бүр 5 гр хуурай нунтгийг тогтмол идэж байх юм бол 6 сарын дараанаас бие дээрдэж ирэхэд хангалттай байдаг.

Тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй бол ургамлын газар дээрх хэсэг болон үндсийг няцлан, маалинган даавууны өөдсөн дээр өвчтэй газраа тавьж унтах, хатаасан үндэсний ханд уулгах хэрэгтэй. 10 гр үндсийг 200 мл буцалсан усанд хийж, шөнөдөө идээшүүлэн хононо. Өдөрт 3 удаа юм идэхээс 15 минутын өмнө стаканы 1\3-ээр уудаг.

Намарс, арьсны үрэвсэл (дерматит), эвэрлэг эсийн үрэвсэл (кератит), зовхины үрэвсэлд (блефарит) 2 хоолны халбага багваахай цэцгийн үндэсний хуурай нунтаг болон адил хэмжээний даливсын (лопух) үндэсний нунтаг дээр 400 мл буцалсан хүйтэн ус хийж хонуулна. Өглөө нь 20 минут усан банн дээр буцалгаад, хөргөж шүүдэг.

Өдөрт 3 удаа юм идэхээсээ 15 минутын өмнө тал стаканаар ууна. Үүний зэрэгцээ өвчтэй газрууддаа доорхи жороор бэлдсан тосон түрхлэг түрхдэг. 2 хоолны халбага даливсны нунтаг үндэс, 4 хоолны халбага 5 сарын (ААБ: Монголын нөхцөлд 6 сарын хураалтын) зөгийн бал, 1 хоолны халбага ямааны өөхөн тосыг сайн гэгч нухаж хутгаад, 10 минут усан банн дээр халаагаад, буцалгалгүй авна (ямааны тосыг л хайлуулахын тулд). Дараа нь түрхлэгийг 3 хоног дулаан газар идээшүүлдэг.

Багваахай цэцгийн шинэ шүүсийг их шүүдэргэний шүүсний нэгэн адил хүмүүс үү, мэнгэ, сэвх арилгахад хэрэглэдэг.

БАГВААХАЙ ЦЭЦГЭЭС ГАРГАН АВАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Багваахай цэцэг дэлгэрэхээс нь өмнө амжиж эрт түүсэн навч нь илүү амтлаг байдаг. Өргөн навчтай, өтгөн үдэстэй, залуу dandelion green (багваахай цэцгийн ургамал) сонгоод, цэцэгтэй хэсгийг нь салгаж хаяад хүнсэндээ хэрэглэнэ. 20 орчим минут хэрчсэн сонгино, оливын тос бага зэрэг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн бага зэргийн винотой амтлаж бас болдог юм байна.

Хэрэв гашуун зүйлд тийм ч дуртай биш бол чихэрлэг ногоотой (лууван, parsnips) холиод хэрэглэж болох юм байна. Усыг нь солиод хэд хэд дахин буцалгах нь түүнийг илүү зөөлхөн болгодог юм байна. Багваахайн цэцгийг ч идэж болохоос гадна вино ч хийж болдог аж. Ингэж хэрэглэхдээ цэцэг нь гүйцэд дэлгэрээгүй багваахай цэцгийг сонгох ба зөвхөн шар өнгөнд хувирсан дэлбээг хэрэглэвэл тохиромжтой. Учир нь ногоон дэлбээ нь илүү гашуун байдаг юм байна.

Багваахайн цэцгийг нь саладанд хийснээр илүү өнгөлөг мөн өвөрмөц исгэлэн амттай болдог гэнэ. Багваахайн ургамлыг усанд дэвтээж, эсвэл хатааж нүдэж, өөр ургамалуудтай хамт чанаж, эсвэл бүр бин дотор хийн шарсан ч болох юм байна. Багваайхан эрт ургасан үндэсийг бүтэн жилийн турш хэзээ нь ч хэрэглэх боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн шөлөнд чанаж хэрэглэх нь тохиромжтой гэж. Японы MISO гэдэг шөлний найрлаганд ч багваахайн үндэс ордог аж.

Усыг нь солин, зөөлөн гал дээр удаан буцалгах нь энэ үндсийг илүү зөөлөн амтлаг болгодог гэнэ. Чихэрлэг ургамлуудтай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой ба оливын тосоор амлах нь бас түүнийг илүү амтлаг болгодог гэнэ. Тамаri буурцагны соус болон сонгиноор амтлавал илүү төгс болгох нь ээ. Навчнууд нь таны худалдаж авч чадах юунаас ч илүү тэжээллэг байдаг.

Багваахай цэцгийн цай

Энэ ургамлын үндсээр хийсэн цай нь бөөрний үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг аж. Бөөрний үйл ажиллагааг дэмжсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулахаас гадна арьсны өнгө ч цэвэрхэн болдог байна. Багваахайн навч болон үндсээр хийсэн цай ууж давсагний чулуу авахуулах мэс заслаас аврагдсан хүн ч байдаг аж. Түүнчлэн энэ ургамал нь давсаг, дэлүү, нойр булчирхай, ходоод гэдэсэнд ч сайн байдаг ажээ. Даралт ихтэй, суунга хүмүүст энийг хэрэглэхийг бас зөвлөж.

Багваахайн навчны хандыг оройн хоолны цагаар хэрэглэх нь ч мөн зүйтэй байдаг аж. Учир нь хоол боловсруулахад маш сайнаар нөлөөлдөг ба энэ ургамлын ханд нь хоол боловсруулах бүхий л булчирхайг эрчимжүүлдэг ажээ. Цэцэгээ аль болох хорхойд идэгдээгүй шинэхэнээс нь түүж бэлтгэнэ. Усанд угаана. Хүйтэн усанд 2цаг хэрийтэй дэвтээнэ. Дэлбээ нь хумигдаад ирэхээр нь уснаас шүүж авна. 3 минут орчим халуун ууранд байлгана. Хэтэрхий удаан байлгаж болохгүй. Цэцэгээ хөргөөгөөд гараараа дэлбээг нь дотогш хумиж хатаана.

Багваахай цэцгийн сироп

4 атга дүүрэн цэцгэн дээр хүйтэн ус хийж буцалгаад гал дээрээс авч тэр чигээр нь хонуулна. Маргааш нь шүүж цэцгийг нь хоёр гараараа сайн базаж мушгиад, шүүсэнд нь 1 кг элсэн чихэр, бага зэрэг исгэлэн амч оруулахын тулд тал нимбэг зүсч хольдог. Аминдэмийг нь хадгалахын тулд зөөлөн гал дээр халааж, буцалгахгүй ууршуулна. Сайн өтгөрүүлэхийн тулд 1-2 удаа хөргөх хэрэгтэй. Хэт өтгөн болох юм бол чихэр нь талстжиж, хэт шингэж бол шингэн нь исэж мэднэ.

Багваахай цэцгийн дарс

500 ш цэцэг дээр 1,5 л булгын ус хийж шилэн буюу вааран савын s дүүргэн ёроолд нь исгэгчээр барьсан зүсэм талх хийж, исэхэд нь гарсан хийг буцаж шил рүү оруулахгүйн тулд гадагш нь гуурс гаргасан тагаар таглаад үзүүрийг нь устай саванд дүрнэ. Хоёр сар исгэсний дараа дарс бэлэн болдог. Шаарыг нь шүүж, хув шиг өнгөтэй шингэнг шилэн лонхонд савладаг. Багваахай цэцгийн нарны элч сульдсан бие махбодид тамир тэнхээ оруулж, олон өвчнийг эмнэнэ.

Багваахай цэцгийн бал

500 ширхэг цэцгийг гэрэлтэж харагдахааргүй зузаан элсэн чихэртэй үелэн хийж, 2 долоо хоног сайн тагласан саванд (эс бөгөөс цэцэгний анхилуун үнэр нь арилна) наранд тавьдаг. Ийм эм өвөл танай гэр бүлийг хоолой өвдөх, ханиад томуу хүрэхээс аварна.

Categories
Uncategorized

Ширгээсэн ус эмийн эх. Ширгээсэн ус хоолны шингэлтийг сайжруулж, гэдэсний өөхийг шууруулдагШиргээсэн ус эмийн эх.

ШИРГЭЭСЭН УС НЬ ГАЛЫН ИЛЧИЙГ ТЭГШИТГЭЖ, ХООЛНЫ ШИНГЭЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ, ХЭВЛИЙН ӨӨХИЙГ ШУУРУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМ

Өмнөх мэдээлэлд усны хэтийдсэн хэрэглээний хор уршигийг дурдсан бол энэ удаад усны төрөл зүйл түүний ач тусын мэдээлэл хүргэе.

Усыг ангилан ялгаж үзвэл:

Булгийн ус

Худгийн ус

Хурын ус

Цасны ус

Мөрний ус

Хужиртай ус

Модны ус

Голын ус

Нуурын ус гэх мэтчилэн ангилдаг. Үүнээс хамгийн сайн усыг БУЛГИЙН УС, ХУДГИЙН УС гэж тэмдэглэсэн байдаг.

Байгаль дэлхий нь 5 махбодын зохицол, нар, сар, од, сансар огторуйн нөлөөлөл бүрдсэн дээд эрчим энергитэй булгийн ус дээд юм. Энерги авч биеэ тэтгэж шимжүүлэхийг хүсвэл та булгийн усыг авч ширгээж эсвэл цай чанаж ууж байгалаасаа энерги, эрчимээ сэлбэж тэтгээрэй.

ӨВЧИН БҮХНИЙ ЭХ НЬ ЭС ШИНГЭСЭН ЭМИЙН ЭХ НЬ ШИРГЭЭСЭН УС

Ширгээсэн эмийн ус гэж ямар усыг хэлэх вэ?

Эзэлхүүний 1/3-г ширгээсэн усыг “Эмийн эх” гэж хэлдэг. 1л усыг 650 гр болтол ширгээж уух нь эмийн ус болдог. Тэгвэл ширгээсэн усны 2019 оны /П. Баатар, Г. Лхагваа/ нарын судалгаанаас үзэхэд:

  1. Ширгээсэн усаар чанасан цай энгийн усаар чанасан цай нь энергийн агууламж 5.1 дахин их.

Ширгээсэн усан дахь энерги нь:

Ээзгийний шүүснээс 5.2 дахин их

Зөгийн балынхаас 26 дахих их

Үзэмний шүүснээс 19.8 дахин их байсан байна.

Ширгээсэн ус гоожуураас авсан буцалсан устай харьцуулахад pH нь 1,5 дахин өндөр /рН- 9.59/ буюу маш шүлтлэг.

Дээд зэргээр эрэмбэлэгдсэн зөв бүтэцтэй байна

Зөвөлгөө:

Аялал зугаалганд явж байхдаа булаг шандтай таарвал ус авч ширгээж чай чанаж хүртэж өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ биеийг шимжүүлж энергиэ нөхөөрэй.

Гэртээ ажил дээрээ усыг аль чадахаараа ширгээж халуун бүлээнээр ууваас идсэн , уусан зүйлийн тань хор тайлагдаж, илүүдэл өөхийг багасгана.

Хоолны хордлого авсан, хоол шингэхгүй байгаа бол ширгээсэн усыг халуун бүлээнээр балгаж, шимж уугаарай.

Жингээ бууруулж, галбиржихыг хүсвэл ширгээсэн усандаа зөгийн бал хутгаж бадганы цагаараа, хоолны өмнө уугаарай.

АНХААРУУЛГА: Ширгээгээд хонуулсан ус маргааш нь хор болдог тул, хонуулсан ус уухгүй байхыг хүсье.

АУ-ны их эмч: О.Очгэрэл

Амьдралын бүхий л хэлбэр оршин тогтнохуйн үндэс болсон рашаан тунгалаг усны тухай хэдэн үг хэлъе.

Ус бол чандмань эрдэнэ гэж өвөг дээдэс маань ярьж, шүтэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн билээ, бид. Гэтэл энэ сайхан уламжлал мартагдан, бас зэрэгцээд гол мөрөн хатаж ширгэж байна. Бас усны эх үүсвэр болсон ой модоо ихээр тайрч байгаа нь харамсалтай.

Үүний нэгэн адил усны тухай, түүний мөн чанар, анагаах увдис бас бид өөрсдөө уснаас тогтсон гэдгээ ч бид аажимхан умартаж байна уу даа. Яагаад ингэж хэлэх болов оо гэвэл уснаас илүүтэйгээр ундаа ,шүүс, кофе, шар айрагаар бид амныхаа цангааг тайлах болжээ.

Одоо би нэгэн түүх ярья. 1979 онд Иран улсын нэгэн шоронд Fereydoon Batmanghelidj гэгч иран эмч тухайн үед тус улсад гарсан үймээний улмаас хоригдож байжээ. Тэр эр Их Британид боловсрол эзэмшсэн хүн байжээ. Шөнө дунд хэн нэгэн маш их өвдсөнөөсөө болоод орь дуу тавин бусдыгаа сэрээжээ. Нэг залуу эр орон дээрээ эвхрэлдэн хэвтэж байв. Яагаав юу болоо вэ гэхэд, гэдэс маш хүчтэй өвдөж байна, олон хүчтэй эм уугаад ямарч нэмэр алга гэж.

Тэгэхээр нь нөгөө эмч маань өөр өгөх юм юу ч байхгүй байсан болохоор тэр залууд 2 стакан ус өгчээ. Хэсэг байж бгаад дахиад аяга ус өгч. Гэтэл 10 минут ч болоогүй байхад нөгөө залуугийн өвдөлт намдаж гэнэ. Үүнийг харж гайхширсан эмч маань бусад бие нь өвдөж хямарсан хоригдлуудад ус өгч эхэлжээ. Угаасаа ч өөр өгөх юм байсангүй. Ганц тэр хүний ходоодны өвчин намдаад зогссонгүй. Өөр бас олон янзын өвчин зовиурууд намдсан байна.

Удалгүй Ираны засгийн газар тэр эмчийг хугацаанаас нь өмнө суллахаар шийдэж. Учир нь тэр шоронд байхдаа л 3000 орчим хүнийг эдгээсэн байна. Гэтэл тэр нөхөр өөрийн хүсэлтээр дахиад 4 сар шорондоо үлдэхийг хүсчээ. Шорон түүний хувьд усаар эмчилгээ хийх хамгийн сайн лаборатори нь байв.

Хожим нь тэр эмч Америк руу цагаачлан гарч судалгаагаа гүнзгийрүүлэн олон ч хүнийг эдгээж , олон ч ном бичсэн байна.

Энэ түүх юуг өгүүлнэ вэ?

Хүний биеийн 70 орчим % нь ус байдаг. Хүн бол амьд бас явдаг ус юм. Тэгэхээр биен дэх усны хэмжээ багасаад ирэхээр биен дэх бодисын солилцоо, биохимийн урвал алдагддаг. Ингэж маш олон тооны өвчин зовиур биед үүсдэг байна. Үүнийг тэр эмч олж анзаарчээ. Хамгийн энгийн жишээ бол шарталт.

Ус дутагдаснаас болоод бүхий л дотоод эрхтэний үйл ажиллагаа алдагддаг. Ердөө ус дутагдсанаас болоод аль нэг эрхтэн усаа нэхээд дохио өгөхөд тэрийг нь бид ямар нэгэн өвчлөл мэтээр ойлгож хүлээж аваад, түүндээ элдэв бусын эм ууж өөрийгөө хуурах явдал гардаг. Үүний үр дүнд уг эрхтэн, бие маань улам их усны дутагдалд орж жинхэнэ архаг хууч гэгдэх эмгэг өвчтэй болдог юм байнаа.

Хамгийн амархан усны дутагдалд ордог эрхтэн бол тархи. Олон хүн мигрень өвчнөөр зовж байдаг. Гэх мэтээр жагсаагаад байвал бас л урт нэрийн жагсаалт гарах нь. Ингэхээр хүн боломжоороо ус ууж байх хэрэгтэй. Гэхдээ учир бий. Сайн чанартай ус уух хэрэгтэй. Буцалсан, эсвэл булгийн ус. Пластик савтай усанд олон янзийн хүний биед үл шингэх бодис байдаг болохоор сайнгүй. Гэхдээ дан ганц ус ихээр уулаа гээд биед дутагдсан ус нөхөгддөггүй. Харин ч бүр эсрэгээрээ хамаг хэрэгцээт эрдэс бодис угаагдах магадлалтай.

Тэгэхээр усандаа давс нэмэх ёстой юм байна. Гэхдээ жирийн хоолны цагаан давс биш шүү. Хоолны цагаан давс бол хор гэж ойлгож болно. Түүний оронд цэвэршүүлээгүй байгалийн давс байх ёстой. Жишээ нь далайн давс, Хималайн ягаан давс ч юмуу. Гэхдээ манай Монгол нутгийн маань давснууд бас нэг их дутаад байх юмгүй.

Өглөө эрт босмогцоо 1-3 стакан бүлээн ус ууна. (өөрийн хэрэгцээгээр). Стакантай усандаа чимх давс хийж уусгаад ууна. Ингээд 1 цагийн дараа өглөөний цайгаа ууж болно. Хоолноос хойш 1-2 цагийн дараа дахиад ууж болно. Гол нь ууж буй ус маань хоолтой хэт ойрхон болчихвол хоол шингээлтэд саад болох учир хоолнуудынхаа дунд уух хэрэгтэй. Хүний биен дэх ус багассаныг мэдээлэх систем олон зуун жилийн туршид суларсаар гамшгийн байдалд орсон хойноо л мэдэрдэг болсон гэж уг эмч маань үздэг гэнэ. Дээрээс нь нас ахих тусам тэр мэдрэмж багасдаг.

Ийм байдлаар эрүүл давстай ус ууж заншвал олон янзын өвчин зовиураас урьдчилан сэргийлэх энгийн бас хоргүй боломж шүү.

Давтаад хэлэхэд нас ахих тусам бие махбодийн шингэн багассаныг мэдээлэх үүрэгтэй мэдрэгчийн үйл ажиллагаа мууддаг ба тэр хэрээр хүмүүс ам цангах мэдрэмж төрөхгүй явсаар бодисын солилцооны хэвийн байдал алдагдсанаар элдэв өвчин эмгэг үүсэх, даамжрах, элс чулуу үүсэхэд дэмжлэг болдог гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

Гэхдээ ус болон давсаа хэтрүүлэх нь мөн л таатай биш. Аливаа зүйлийн алтан дундажийг олох нь мэргэн ухааны илрэл ажгуу.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Categories
Uncategorized

Д аминдэмийн дутагдал нь зөнөгрөл, цус харвалтыг нэмэгдүүлдэг шэйрлээд хадгалаад аваарай

Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ НЬ ЗӨНӨГРӨЛ ЦУС ХАРВАЛТЫН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Витамин Д хүний биед олон талын ашиг тустай. Ясны эрүүл мэнд, дархлаа сайжруулах улмаар чихрийн шижин, зүрх судас болон амьсгалын замын эмгэгээс сэргийлэхэд тустай.

Харин мэдрэлийн зөнөгрөл өвчин Д аминдэмийн дутагдалтай холбоотой юу?

Зөнөгрөл нь хүнийг сэтгэн бодох, ой санамж нийгмийн харилцаанд ороход нь маш хүндрэлтэй болгодог эмгэг юм. Дэлхийд нийт 55 сая орчим зөнөгрөл өвчний оноштой хүмүүс бий ба энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 78 сая хүрэх магадлалтай байна.

Их Британи улсын 37-73 насны 295,000 орчим хүнд хийсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс нь зөнөгрөл болон тархины цус харвалтаар оношлогдох эрсдэл илүү болохыг тогтоожээ.

Судалгааны тойм: Зөнөгрөл болон тархин дахь цус харвалтийг эрсдлийг витамин Д-тэй холбосон энэхүү судалгаанд нийт оролцогчдийн 2,400 нь зөнөгрөл оноштой, 3,760 нь цус харвалттай байсан ба цусан дахь витамин Д-ийн хэмжээ 25 нмоль/л-ээс бага хүмүүсийн зөнөгрөл өвчнөөр өвчлөх эрсдэл нь витамин Д-ийн цусан дахь хэмжээ 50 нмоль/л-тай хүмүүстэй харьцуулахад даруй 54%-иар их гэсэн дүгнэлт гарсан байна.

Витамин Д нь зөнөгрөл (Жишээ нь Альцгеймер) өвчний гол маркер болох амилойд бетта, фосфоржсон тау-ийн нийлэгжлийг дарангуйлдаг байх магадлалтай хэмээн үзэж байгаа ч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм.

Яагаад Д аминдэм дутагддаг вэ?

Хоол боловсруулах замаар Д аминдэм хангалттай шимэгдэж чадаагүйн улмаас эд, эсэд очихгүй байх, нарны хэт ягаан туяанаас хангалттай витамин Д-г авч чадахгүй, эсвэл сүүний харшилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

-Рахит (бага насны хүүхдэд тохиолдох ба яс болон булчингийн сульдал юм.)

-Яс сийрэгжих

-Амны хөндийн асуудлууд

-Сэтгэл түгшилт, гутрал

-Дотор муухай оргих

Дараах төрлийн хүнсэнд витамин Д ихээр агуулагдана. Үүнд: Үхрийн элэг, өндөг, бяслаг, загас (туна, салмон), мөөг г.м

Н.Алтан

Categories
Uncategorized

Цус өтгөрөлт ямар аюултай вэ? Цус шингэлэх хоол хүнсүүд. ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ? Хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх олон хүчин зүйл бий:

-Чихрийн шижин

-Таргалалт

Хорт хавдар

Уургийн дутагдал

Атеросклероз

Амьдралын буруу хэв маяг

Цусны өвчин

Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах

Аутоиммун өвчин

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Илэрч болох шинж тэмдгүүд:

Толгой эргэх/өвдөх

Арьс загатнах

Эрч хүчгүй болох

Амьсгалахад хүндрэл учрах

Хараа муудах

Цусны даралт ихсэх

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт, Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг

Цусыг хэрхэн шингэрүүлэх вэ?

хэрвээ танд цус өтгөрөх шинж илэрвэл эрүүл амьдралын хэв маягт дадах/ эрүүл хооллолт хөдөлгөөн/ Цус цэвэршүүлэх эмчилгээ үр дүнгээ өгнө.

Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий, тухайлбал хоолны цэсээ жаахан өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж сур. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу. Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй.

Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Та мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.

Цус шингэрүүлэх хүнс гэж бий.

Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа.

Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.