Бамбайн дааврын илүүдлийг Гипертиреодизм гэж нэрлэдэг ба энэ өвчин нь ядарч сульдах, сэтгэл түгших, тогтворгүй болох нөхцөл байдлыг хэлэх бөгөөд гипертиреодизм үүсгэж буй хамгийн түгээмэл шалтгаан нь “Грейвсын өвчин” гэж нэрлэгдэх эмгэг байдаг.

Бамбай булчирхай нь бамбайн дааврыг ялгаруулан биеийн энергийн нөөц болон хэрэглээг хангадаг. Гипертиреодизм нь бамбай булчирхай даавраа ихээр ялгаруулах эмгэг ба зарим хүмүүс гипотиреодизмтой (бамбайн даавар хангалттай ялгарахгүй байх буюу дутагдал) андуурах тохиолдол элбэг байдаг.
Гипертиреодизмын үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

Зарим хүмүүст гипеортиреодизм шинж тэмдэггүй байж болдог.Гол төлөв дараах шинжүүд илэрдэг:
• Сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх
• Ядрах, сульдах
• Чичрэх
• Хөлрөх, халууцан бүгчимдэх
• Зүрхний цохилт түргэсэх
• Хэвийн хооллолттой боловч жингээ алдах

• Гэдэсний хөдөлгөөн түргэсэн гүйлгэх
Бамбай булчирхайн илүүдлийн үед илэрдэг opthalmopathy буюу нүдний өөрчлөлтийн талаар орууллаа.
Бамбайн булчирхайн илүүдэл буюу гипертиреоидизмтэй хүмүүст нүдний өөрчлөлтүүд илэрдэг.
Эрт үеийн өөрчлөлтүүдэд – Нүдэнд цочрол мэдрэгдэх, хуурайших, нүд бага зэрэг урагшаагаа бүлтийх, гэрэлд хэт мэдрэг болох, юмыг хоёр харах гэх шинжүүд орно.

Хожуу үеийг өөрчлөлтүүдэд – Зовхи хавагнах, нүд шилжих чадваргүй болох, нүдний эвэрлэг бүрхүүл шархлах, ховор тохиолдолд нүдний хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Илүү хөнгөн тохиолдолд эрт үеийн шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд нүдээ хэвийн байдалд нь оруулах таниас шалтгаалах аргуудад:

1.Эмчийн хяналтанд орж эмээ тасралтгүйгээр уух
2.Нарны шил зүүх – Бамбай булчирхайн илүүдлийн үед нүд нарны гэрэл хэт мэдрэг болдог учраас гадаа гарахдаа нарны шил байнгын зүүх хэрэгтэй. Энэ нь таны нүдийг нар салхинаас хамгаална.
3.Нүдэндээ багахан хугацаанд хүйтэн жин тавих
4.Хиймэл нулимс ашиглах -Энэ нь таны нүдийг хуурайшилтаас хамгаалж таны нүдийг тайвшруулна.

5.Өндөр дэрэн дээр унтах: Толгойгоо биенийхээ бусад хэсгээс өндөрт байлгах энэ нь зовхины хавагналтыг бууруулж нүдний даралтыг буулгадаг.
6.Селенийг хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх нь зовхины хавагналт болон илэрч буй хөнгөн шинж тэмдгүүдийг арилгахад тусална.
Харин илүү хожуу үеийн хүнд зовиур шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандан мэс засалд орох шаардлагатай.

