Categories
Uncategorized

Хүн бүрийн өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага тарни ХАДГАЛААД АВААРАЙ

1. Итгэл одуулах Лама ла жавсү чи оСанжай ла жавсү чи оЧой ла жавсү чи оГэндүн ла жавсү чи о

Бурханы шашинтан хүний өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага.

2. Санжай чой дан цогжи цог нам лаЖанчүв бардү дагни жавсү чиДаг ги жин сог жива дэдаг гийДо ла панчир санжай дүвбар шогхэмээх урилгыг уншиж, бодь сэтгэл үүсгэн дараа нь бурханы элдэв ном гүрэм, тарнийг уншваас хийсэн буяны хүч, адис жанлавих байдаг болой.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

3. Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни.Ум Аа Гүрү Базардара Сумадигири Сидди Хум Хум.

4. МигзэмМигмэд зэви дэрчэн ЖанрайсигДимэд чэнбо ванбу Жанби янДүдбүн малуй жомзад Санви дагГанжан хайвий зүгжан ЗонховаЛувсандагбий шавла солвандэв.  

Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

5. Бурхан багшийн зүрхэн тарни.Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа

6. Лусын хааны урилга.Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа.хэмээх нь лус савдгийн хорлолоос хамгаална.

7. Жанрайсигийн зүрхэн тарни.Ум Ма Ни Бад Мэ Хум.Маани уншисаны ач тусыг үгээр илэрхийлэхийн арга үгүй. Маанийг олон тоогоор уриваас энэ болон хойт насандаа та сэтгэл санаа амар тайван, хүн амьтны элдэв хорлол хөнөөлөөс ангид амар тайван жаргах болно..  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

8. Очирвааний зүрхэн тарни.Ум Базарвани Хум Пад.Гэнэтийн гай барцад тэнгэрийн дуу цахилгаан, үер ус, галын аюулаас хамгаална..  

9. Ногоон Дара-Эхийн зүрхэн тарни. (Тара Эх)Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа.Ажил үйлс түргэн бүтээх, өвчин зовлонгоос ангид байх, түргэн эдгэрэхэд нэн сайн.

10. Цэндийн зүрхэн тарни.Ум Авара Ни Заван Дэси Суухай.Оюун ухаан сэргээх, од хийморийг бадраахад уншина.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

11. Осоржамаа.Ум Марзэ Мам Суу Хаа.Эд малын гарзгүй энх тунх, амар амгаланд уншина.

12. Эд баялгийн охин тэнгэр Норжинлхамын зүрхэн тарни.Яа Виви Вудда Гамарагима Сама Вади Сарва Висиди Гүрүнирэ Гару.Та эд баялгийг хүсвээс тарни үүнийг уншаарай.

13. Үр хүүхэд хайрлагч Бүжинлхамын зүрхэн тарни.Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Нагмо Машани Завала Лхамо Яа Дүр Дий Ягрүма За За.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Үр хүүхэд хүсэх, хүүхэд эрүүл саруул өсөн бойжиход энэ залбиралыг уншваас нэн сайн.

14. Ум Агани Нигани Ажила Мандила Мэеэ Суу Хаа..  

Жил, өдөр, цаг, сарны муу нөлөөлөөс бүрэн хамгаалах тул та аян замд гарахдаа заавал уншиж байгаарай.

15. Гомбо бурханы зүрхэн тарни.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Ум Базар Махагала Чим Чидраа Бигана Бинаяага Хум Хум Пад Пад Суу Хаа.Энэхүү залбиралын хүчээр өвин, үгээгүй ядуу, хэрүүл тэмцэл амирлаад ном буян өлзий хутаг дэлгэрэх болно.

16. Эр хүний хийморь сүлдийг тэтгэгч, хамт төрсөн заяан тэнгэр Говийн Лха-н зүрхэн тарни.Ум Банза Диваа Саваари Баари Хум Пад..  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Энэхүү тарнийг уншваас хамт төрсөн заяаны таван тэнгэр тантай хамт байж элдэв муу нөлөөллөөс ангид байлгах нь гарцаагүй..  

17. Ширнэн сударын тарни.Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ Бара Сам Гадэ Боди Суу Хаа.Энэ тарнийг уриваас элдэв гай барцад арилж, санасан хэрэг сэтгэлчилэн бүтмой.

18. Манзушир бурханы зүрхэн тарни.Ум Ар аа ба зана диХаана оршсон тэр газар оронд өвчин зовлон, хэрүүл тэмцэл амирлаж, оюун ухаан саруулшиж, ном буян дэлгэрнэ..  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

19. Эдийн сахиус Замбалын зүрхэн тарни.Ум Бадма Гордо Аръяа Замбала Хридаяа Хум Пад.Эл тарнийг олонтой уриваас эд агуурс хурын үүл мэт хурмуй.

20. Сандуйн жүд судрын хураангуй.Дүйба санва лайжунваДэшин шэгва гүнжийсанДоржи нямбо дүйва иДэнид жомдан шаддү солОйвуу мэдбай гомбо мэд.  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Гомбор жава гомбо минДэдэр ойвуу оймэд байГомба мигсүү мэдбаа оСандуйн жүд судрын хураангуй нь олон янзаар бичигдсэн байдгаас хамгийн түгээмэлийг нь энд бичлээ.

Энэхүү аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно. Дашрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэлцдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Тэгэхлээр энэ судар ч бас таныг наран мэт ивээж байх нь дамжиггүй. Монгол түмний дунд Шашингүй газар хүн болж төрсөнөөс Сандуйн жүдтэй айлийн нохой нь болж төрсөн нь дээр гэж яригддаг.

Уг сударыг 84’000 судрын хураангуй гэгддэг билээ. Эртний том хутагт хувилгаад гурван судрыг биедээ заавал авч явдаг байсан нь: До Дүд, Дорж Зодва мөн дараагийнх нь Сандуйн Жүд билээ. До Дүд-н хураангуйг Ширнэн Судар хэмээн 17-т бичсэн байгаа.21. Доржнамжом бурханы зүрхэн тарни..  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Нам Шазанада Базар Гордаяа Хүлү Хүлү Диста Диста Банда Банда Хана Хана Амрида Хум Пад.Энэ тарнийг урин уншвал үйлдсэн нүгэл хилэнц амирлаж энэ болон хойт насанд амгалан жаргах болно.

22. Дүйнхор бурханы зүрхэн тарни.Ума Хум Хо Хагмчү Мала Вара Яам Хум Пад.Дүйнхор бурханы зүрхэн тарнийг урин амны уншлагад авбаас одот ертөнцөөс үзүүлэх сөрөг нөлөөллөөс бүрэн хамгаалж Шамбалын ариун орон саадгүй төрөх болно.23. Майдар бурханы зүрхэн тарни.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Ум Мохи Мохи Маха Мохи Суу Хаа.Хэмээхийг уриваас ирээдүйд залрах аврагч Майдар бурхантай түргэн учирч таван цөвүүн цагийн зовлонгоос ангид байх болно..  

24. Манал бурханы зүрхэн тарни.Ум Биханзэ Биханзэ Раза Маха Биханзэ Раза Самуд Гадэ Суу Хаа.Дээрх тарнийг уншиж байвал өвчин зовлонгоос ангид байж урт насалж удаан жаргах болно.

25. Нархажид бурханы зүржэн тарни.Ум Ум Ум Сарва Будда Дагиниеэ Базар Вараниеэ Хум Хум Хум Пад Пад Пад Суу Хаа..  

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Нархажид бурхан нь цөвүүн дэвэрсэн ийм цаг үед амьтны тусыг бүтээхээр ам тангарагтай тул өнөө үеийн бидэнд тус эрдэм цаглашгүй их болно. Энэ тарнийг уншиснаар элдэв гай зэтгэр хорлолоор хэзээ ч чадагдахгүй нь лавтай.

26. Цагаан Өвгөний зүрхэн тарни.Ум Саго Дома Дүна Ум Дүно Дүно Сиддхи Суу Хаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Хэмээх тарнийг лусын хорлол, элдэв өвчинг амирлуулж өнөр олуулаа амгалан жаргахад уншина.27. Шалши бурханы зүрхэн тарни..  

Ум Маха Гала Гала Бм Гала Рагчаа Си Домини Сангали Сэди Диви Хум Пад.Энэ тарнийг тэрсүүдийг номхотгох, дайсныг дарахад уншина.

28. Алтангэрэл судрын хураангуй.Пагва Сэр-од дамбий доСанжай дан жанчүв Сэмбий тамжад ла чанцали лоЛам Ядам Сэр-од дамба до дэ ван бо жалбо ла чанцал ло

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Санжай Шагтүв ба данГүн га во ла гаа зал ваШарибү шийрэв жийМонгол вү зүнпрүл дан Сэр-од дамба а да диДо а ванбо жалбо лайДэ най жомдан дайжи дэ и цэ да диви да иСан аг жи циг ди даг га зал доДида дэ. Дадаята: Ними Ними Нимин Дарэ Сү Барна Бра Вха Суу Хаа.Жигдэн сүм нанбар жэдва лаг на зэ сүм бий чог дир лог тамжид лай даг ла сүрэн шиг сүрэн шиг. Жэй лаг на доржэй мрай жий ди винда суу хаа.Үүнийг чин сүсгээр уншваас Алтангэрэл судрыг уншсантай тэнцэх болно гэж зарлигалжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

29. Жанаг гагдог судрын хураангуй.Пагба жамбал нагбо ла чанцал лоЖанаг ми ха анба жод.Жанаг тамжид ми түн догЖанаг го бо жод бар жэд.  

Жанаг тамжид срог за жодЖанаг го бо түр дү жүрЖанаг нин за дар бэр солЖанаг жор зүв тамжад догНод жэд Жанаг сод бар солЖанаг го бо гор дү сол

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

Нод бар Жанаг лаг бар задНүр ва нүр дү дүл дү логДон жи лай брайвү янЧог сүм даг бар жин жий лов.Нинжэ сэмжий тал бар логНам шэ чой жи ен сү донЖол бий принлай ма лүй дүвСанжай данба дар ба данДаг жаг бонлов хор зай жийСамба чой шин дүв жүр жиг.

30. Цэвэгмид бурханы зүрхэн тарни.Ум ама рани зиван ди еэ сухаУг тарнийг эрүүл энх, сайн сайхны төлөө уншаарай.31. Оюун ухаан сайжруулах тарни.Дадаята гаяа зага надэ суха.

This image has an empty alt attribute; its file name is 1-416-1024x546.png

32. Ажил үйлс бүтээх тарни.Ум сарва шинди суха.

33. Хамчин нагва судрын хураангуй.Жагар гаддү хадамсаЧамдаг хамчү шижаваДай ан тамжид да ла жүЖомдаан дайжий онбор дод.Эх сурвалж: Khuvsgul Aimgiin Susegtnii kholboo Хураах.   .   .  

Categories
Uncategorized

40-с дээш насныхан өдөр бүр үүнийг ууж даавраа зохицуулж, бодисын солилцоо, дархлаагаа дэмжиж байх хэрэгтэй ХАДГАЛААД АВААРАЙ

Ахимаг насны ихэнх эмэгтэйчүүд дотоод шүүрлийн системийн болон дааврын өөрчлөлттэй холбоотой өвчинд нэрвэгддэг.

Тиймээс дааврыг зохицуулах 3 ундаа санал болгож байна.Эдгээр нь дотоод шүүрлийн системийг хэвийн байдалд оруулахаас гадна залуу, сэргэлэн цовоо, эрч хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг.

Нимбэгтэй ус

Олон хүмүүс турах зорилгоор л уудаг.

Харин энэ ундаа нь эмэгтэй хүний ​​биеийн дааврыг хамгийн сайн зохицуулдаг аж. Бид “ханасан даавар” гэж нэрлэгддэг лептиний тухай ярьж байна. Хэрэв энэ дааврын ажил тасалдсан бол тухайн хүн өлсгөлөнд нэрвэгдэж эхэлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Ингэснээр хэмжээгээ хэтрүүлэн биеийн өөх тосыг их хэмжээгээр хуримтлуулж эхэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хоол тэжээлийн мэргэжилтнүүд, эндокринологчид ийм энгийн ундаа хэрэглэхийг зөвлөж байна.Үүнийг маш энгийн байдлаар хийж болно. Танд зөвхөн бүлээн ус эсвэл өрөөний температуртай ус хэрэгтэй.

Та усандаа зөвхөн нимбэгний шүүс нэмж, өглөө эсвэл орой унтахаасаа өмнө энэ ундааг уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Бөөрөлзөний навчтай цай

Бөөрөлзгөний навчтай цай нь эмэгтэй хүний ​​нөхөн үржихүйн системийг зохицуулахад тустай. Өдөрт хэдхэн аяга уухад энэ ундаа нь эмэгтэй хүний ​​дааврын үндэсийг хэвийн болгож, хүүхэдтэй болох эрүүл мэндийг сайжруулж, эмэгтэйчүүдийн болон шээсний хэсгийн зарим өвчнийг эмчлэхэд тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Бөөрөлзгөний навч нь умайн ханыг төгс бэхжүүлж, сарын тэмдэг гэх мэт амьдралын процессыг явуулахад хялбар болгоно. Олон эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар энэ цайг төрөх гэж буй эсвэл төрсөн эмэгтэйчүүдэд их зөвлөж байна.

Энэ нь ялангуяа кесарево хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдэд хамаатай юм. Бөөрөлзгөнө нь эмэгтэй ургамал гэж нэрлэгддэг нь хоосон зүйл биш юм!Энэ ундааны жор маш энгийн. 200 мл буцалж буй усанд нэг бүтэн эсвэл нунтаг бол 1 халбага бөөрөлзгөний навчнаасаа 15-20 минут буцалгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Цайг унтахаас өмнө ууна.

Өдрийн цагаар уух нь зохимжгүй бөгөөд ингэснээр нойр муутай, кофейны нөлөөнд автдаг.

Сүү ба турмерик

Зүүн ба Азид энэ ундааг “алтан сүү” гэж нэрлэдэг. Ийм ундаа нь дааврын түвшинг төгс хэвийн болгож, суларсан дархлааг бэхжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, ханиад, вируст өвчнийг эмчилдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Нойрыг хэвийн болгох, мэдрэлийн өвчин, сэтгэлийн хямрал, стресстэй тэмцэхэд тусалдаг.Ундаа хийх жор нь маш энгийн хялбар. Танд 200 мл халуун сүү, хагас цайны халбага байгалийн турмерик хэрэгтэй.

Түүнийгээ сайтар холиод л бэлэн.Та энэ ундааг шөнийн цагаар ууж болно. Ингэснээр тайвширч, таатай сэтгэл ханамжийг авдаг. Нэмж дурдахад энэхүү ундаа нь цатгалан мэдрэмжийг төрүүлдэг тул хоолны дэглэмд хөнгөн зууш болон тусдаа хоол хэлбэрээр ууж болно.Ундааны бүрэлдэхүүн хэсгүүдэд таны харшлах зүйл орсон эсэхийг шалгаарай. Танд аюулгүй гэдгийг мэдэх нь чухал юм!

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Нимбэгтэй ус уухын ач тусыг тоочоод баршгүй. Гэхдээ гол 10 давуу талыг танд сонирхуулъя.

  1. Нимбэгтэй ус хүний биеийг цэвэршүүлдэг.

Хүний элэг бөөр, дотор эрхтнүүд өөрөөсөө хорт бодисоо ялгаруулдаг. Хэр сайн ялгарна, төдий чинээ хүний арьс толигор сайхан болдог. Витамин С исэлдлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас, хүний арьсанд маш сайн нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png
  1. Нимбэгтэй ус хүний биеийн шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлдэг.

Нимбэг гэж бодонгуут арааны шүлс асгарам, исгэлэн жимс таны толгойд бууж байна уу? Тэгвэл нимбэг хүний биеийн хүчил шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлэх гайхалтай увидастай. Улмаар энэ нь өвчин үүсгэгч бичил организмуудаас сэргийлэгч болдог тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png
  1. Нимбэгтэй ус дархлааны системийг дэмждэг.

Жингийн хувьд авч үзвэл, таны дархлалын эсийн 70 хувь нь С витаминаас бүрддэг. Та ямар нэг өвчин тусвал, С витамин маш хурдан алга болдог. Гэхдээ эрүүл үедээ ч та, С витаминийг дархлаагаа дэмжих зорилгоор хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

  1. Нимбэгтэй ус жин хасахад тусална

Нимбэгтэй ус бодисын солилцоог идэвхижүүлэн, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Мөн хоолны дуршил бууруулснаар, жингээ хасагчдад хамгийн сайн анд нөхөр нь болж чаддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png
  1. Нимбэгтэй ус шарталтын үеийн “шалгарсан арга”

Согтууруулах ундаа ууж эхэлхээсээ өмнө нимбэгтэй ус уувал бүр сайн. Харин шарталтын үед халуун нимбэгтэй ус уух нь ходоод гэдсийг амрааж, биеэс илүүдэл хорыг гадагшлуулдаг.

  1. Нимбэгтэй ус амьсгалын замыг цэвэршүүлдэг

Хэрэв та тамхи татдаг бол, нимбэгтэй ус тогтмол ууж байхыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png
  1. Нимбэгтэй ус тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй

Нимбэг кали агуулдаг учраас бага хэмжээтэй кали тогтмол хэрэглэх нь сэтгэл гутрал, ой тогтоолт, сэтгэлийн түгшүүр зэрэгт эерэг нөлөөтэй.

  1. Нимбэгтэй ус уушгинд тустай

Хэрэв та астма, халдварт өвчин, уушигны үрэвсэлтэй бол нимбэгтэй ус тогтмол уух нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png
  1. Нимбэгтэй ус хоол боловсруулах системийн эрүүл мэндэд тустай
This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Нимбэгтэй ус хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ба таны биеэс илүүдэл бохирдлыг гадагшлуулж, ходоод гэдэс хямрахаас сэргийлдэг.

  1. Нимбэгтэй ус таны эрүүл мэндэд нэн тустай
This image has an empty alt attribute; its file name is 1-415-1024x546.png

Та шинэхэн, боловсруулаагүй нимбэг худалдан авч шүүс бэлтгэх, халуун усанд шууд хийж уух байдлаар нимбэгний шүүс тогтмол хэрэглээрэй.

Categories
Uncategorized

Сөргөө буюу цээж хорсох, улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Эмчлэх, сэргийлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Эрүүл байх олон нөхцлүүд дотор сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал, суурь нөхцөл мөн.

Учир нь тогтмол стресс, бухимдалтай явах нь биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг. Илүү хүчиллэг болгодог. Хүчиллэг болсон цусанд хүчилтөрөгч багасдаг нь дархлааны систем унах гол шалтгаан болдог гэж ойлгож болно. Бас яс хэврэгших, үе мөч шохойжих зэрэгт гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эерэг байх, аль болохоор тайван амгалан байхыг хичээх нь өөрсдөд маань л хэрэгтэй.

Дараагийн том зүйл бол эрүү бус хооллолт. Энэ бол маш том сэдэв ба энэ талын мэдээлэл хангалттай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Өөр нэг чухал асуудал бол ходоодны хүчил хэр сайн байгаа, мөн микрофлора хэр эрүүл бүтэцтэй байгаа зэрэг нь маш чухал.

Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Гэхдээ дандаа биш шүү. Бидний бие маш ухаалаг, хэзээ ч илүүдэл, үргүй энерги зардаггүй. Учир юу вэ гэвэл багагүй тохиолдолд цээж хорсох нь ходоодны хүчил ихэдсэнээс бус эсрэгээр багадсанаас болдог. Энэ тохиолдолд ходоодны дээд амсрын хумигч булчин сайн ажиллаж ходоод болон улаан хоолойг маш чанга тусгаарлах ёстой бөгөөд ходоодны хүчил бага, сул байгаа үед тэрхүү булчин бас сулардаг байна. Нэг ёсондоо энергиэ хэмнэж байгаа байдал…

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Сулрана гэхээр бүр задгайрах юмгүй ч өчүүхэн завсар гарах нь хангалттай хэмжээний хоол боловсруулах хүчил фермент дээш гарах боломж олгодог.

Үүнээс үзэхэд бид яаран хүчлээ саармагжуулах эм авч уух нь тэр бүр зөв байдаг биш. Эхлээд ходоодны хүчил хэр байгаагаа тодорхойлуулах нь хамгийн зөв. Тэгж байж дараагийн зөв алхам хийгдэнэ. Олон хүний гаргадаг алдаа бол гол гашуу оргимогц л саармагжуулах эм уух, (багагүй тохиолдолд хүчил багадсанаас болж сөргөө үүсдэг гэдгийг дээр дурдсан), хооллох явцдаа, өмнө нь болон дараа нь их хэмжээгээр шингэн уух зэрэг нь байдлыг улам хүндрүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

За ходоодны хүчил багатай, pН нь сул хүн байлаа гэж бодъё. Тэр хүн хоол идэхдээ заавал хамт цай, шингэн юм ихээр уухад , ж.нь pН нь 4 эсвэл 6 ч юмуу байдаг бол тэр нь бүр л шингэлэгдээд хоол шингээх нь байтугай л юм болно.

Бидний ходоодны хүчил 1-2.5 pH байж хэвийн шингээлттэй байдаг. Харин 4-5 эсвэл бүр 6 бол заавал нэмэгдэл эм бэлдмэл уух хэрэгтэй болдог. Усны рН 7-7.4 байдаг. Тэгэхээр бараг ус шиг болсон байна гэсэн үг. Хоол идээд хэдэн цаг болсон ч гэсэн яг л тэр амтаар хэхэрч байвал хүчил сул бна гэж ойлгож болно. Ходоод хүндэрч, юм нухах г.м зовиур илэрч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Тэгэхээр ходоодны хүчил сайтай байх нь чухал. Энэ нь бас биеийн дархлааны системийн нэг том бүрэлдэхүүн юм. Учир нь бидний хүнсэнд элдэв төрлийн микро организм, хорт зүйлс, паразит, мөөгөнцөр байх боломжтой ба түүнээс хамгаалах гол хамгаалалт нь ходоодны хүчил юм.

Мөн олон хүн хоол боловсруулах эрхтэн систем нь хэр сайн ажиллаж байгааг тоолгүй, хамгийн сайн, үнэтэй гэсэн болгонд мөнгө үрдэг. Тэгсэн хэрнээ сайжрал гардаггүй. Учир нь тэр ховрын бэлдмэл, бүтээгдэхүүнийг ходоод гэдэс нь боловсруулаад , хэрэгтэй бүгдийг нь шингээгээд авч чадахгүй байгаа учраас үр дүн харагдахгүй байж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Астма, арьсны элдэв өвчин, автоиммуны асуудлууд мөн л хоолоо гүйцэд шингээж дийлдэггүй ходоод гэдэснээс үүдэх нь олонтаа.

Бас зарим хүн одоо үед хүн тоож идэхээргүй хүнсээр хоолловч өвдөж хавдах зүйлгүй яваад байдаг нь өнөөх л хоол боловсруулах эрхтэн нь маш сайн ажиллаад байгаатай холбоотой байх нь элбэг.

Тэгэхээр хамгийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж, ходоодны хүчлээ хэвийн байлгахын тулд хоол бүрийн өмнө аяга бүлээн усанд чимх давс (энэ нь заавал байгалийн, цэвэршүүлээгүй, элдэв иод зэрэг нэмэгдэлгүй байх ёстой) нэмээд хооллохоос 20-30 минутын өмнө ууж сурах.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Ингэснээр ходоодны хүчил ялгаралтад сайн нөлөөтэй ба давс нэмснээр хүчиллэгийн чанар ч сайжирдаг. Учир нь давсны хүчил хоол боловсруулах ферментийн найрлагад байдаг.

Бага насны хүүхдэд ч бас тал аяга бүлээн усанд чимх давс нэмээд уулгахад хуурай хөхүүл ханиалга намдах тохиолдол цөөнгүй л гардаг.

Бас хооллох явцдаа шингэн юм ихээр уудгаа багасгах хэрэгтэй. Хоолноос 30 минутын өмнө, дараа нь 1 цагаас багагүй хугацаа өнгөрч байж хангалттай хэмжээгээр ууж сурах нь зөв.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Хэт олон төрлийн зүйл нэг дор хольж хүнслэх нь бас л муу нөлөөтэй.

Шингээлт муутай хүмүүс органик, эсвэл өөрийн хийсэн алимны цууг усаар шингэлж уух нь ч бий. Гэхдээ нойр булчирхайн асуудалтай, гастрит, шархлаатай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.

Гэх мэтийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж болдог шүү. Гэхдээ эхлээд заавал эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх нь зөв.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга ус яаралтай авч, сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгина. Зүгээр болчих шиг боллоо. Тэгээд л ажлаа хийсээр одно. Гэтэл маргааш нь дахиад цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрсхүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Яагаад?

Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ.

Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Ямар арга хэрэглэх вэ?

Хэрэв цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг. Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэхээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png

Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Эсвэл тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлс, тухайлбал архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол зэргийг багаар хүртэж сурах хэрэгтэй. Мөн аль болох ойр ойр, бага багаар иднэ. Унтахын өмнө хоол идэж огт болохгүй. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Заримдаа сүү цээж хорсохыг дардаг боловч өвчнийг нь биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март. Гэхдээ содыг бодвол хоргүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-414-1024x546.png
Categories
Uncategorized

Халгайны ханд олон зүйлд маш тустай. Халгайг хэрэглэх эртний анагаах сударт тэмдэглэгдсэн аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Халгайны ханд бүх зүйлд маш сайн

Цус багадалтыг бүрэн нөхөж, ядаргааны эсрэг хэрэглэдэг.

Халгайны ханд бэлтгэх ба хэрэглэх аргууд:

Халгай нь xаван, уушгины сүрьеэ, цус багадалт, зүрх судасны өвчин, арьсны өвчнүүдэд хамгийн тустай

Хэрхэн хэрэглэх талаар

1-2 хоолны халбага хатаасан халгайн нунтагийг 200 мл буцалж байгаа усанд хийж 10-15 минут идээшлүүлээд өдөрт 2-3 удаа бүлээнээр нь хоолноос 30 минутын өмнө ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Энэ эмчилгээг хоёр долоо хоног хийхэд цусны бүтэц сайжирч цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван чичрэг зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

200 гр нялх халгайн навчийг жижиглэн хэрчээд 500 гр цагаан архинд хийгээд 2 хоног цонхон дээр наранд ил, 8 хоног харанхуй газар хадгална. 9 дэхь хоногт нь шүүж аваад харанхуй газар хадгалан хэрэглэнэ.

Хоол идэхээсээ 30 минутын өмнө 1 халбага, унтхынхаа өмнө нэг халбагыг хэрэглээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Ингэж хэрэглэх нь амин дэмийн дутагдлаас сэргийлээд зогсохгүй чийг бамбайн өвчинг анагааж, хоолны шингэцийг сайжруулдаг байна.

100 гр халгайг 1 литр усанд 10% – ын уусмал болгон хандлаад ваннтай усанд хийж орно. Энэ нь ядаргааг тайлж арьс чийгшүүлдэг.

-Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

-Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.

-Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ.

-Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл сайн өгдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

-Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслын үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина.

-Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног амарна.

Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Хонин жилийн энэ хавар гайхалтай урт үргэлжиллээ. Зуны эхэн сар дундаа орох дөхсөн ч одоо хүртэл хүйтэн сэрүүхэн хонож салхи шуурга ихтэй байна. Дөнгөж саяхнаас л өвс мод ногоорч зуслангийн маань ойролцоох Шадивлингийн ар, Ар, Өвөр согоотын ууланд хөхөөн дуу хангиналаа. Хөхөөн дуугаар сэрж урган, хүний биед шим тэжээлээ өгөхөөр ирдэг шидэт ургамлын нэг бол халгай гэлтэй.

Эх нутгийнхаа эрс тэс уур амьсгалд нь дасан зохицож мал маллаж амьдардаг, эртнээс ногоо тарьж ургуулах дадал заншилгүй Монголчууд бидний өвөг дээдэс хааяагүй ургадаг халгай, халиараас л өөрсдийнхөө биед хэрэгцээт амин дэмээ өдийд авч хэрэглэдэг байсан. Баруун хязгаарын бяцхан сууринд төрж өссөн миний хувьд ч гэсэн Баруунтурууны цэцэрлэгийн тогооч

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Удвал гуайн хийж өгдөг байсан халгайтай хуушуурын үнэр амт одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Урт өвөл, хаврын дараа зооринд хадгалагдсан мах, ногоонд амин дэм бараг үлддэггүй дээ. Тэгэхээр түүнийг бяцхан бидэнд нөхөж өгөхийн тулд Турууны цэцэрлэгийн хамт олон их л хичээдэг байж билээ.

Хүнс болоод эмчилгээний зориулалтаар дэлхийн сая сая үндэстэн ястны хамгийн их хэрэглэдэг зэрлэг ургамал бол хааяагүй ургадаг халгай билээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британчууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлсэн байдаг. Тиймээс ч тэд халгай идэлтийн дэлхийн аварга шалгаруулалт хэмээх хүний санаанд багтамгүй хачин тэмцээнийг жил бүр Их Британийн Маршвуд хэмээх бяцхан тосгонд зохион байгуулдаг юм болов уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Гараараа хүрэх төдийд л зүүнээс нарийхан түмэн жадаараа хатгаж, шээс алдтал хорсгож түлдэг энэ ургамлыг хүүхнүүд голдуу тэмцээнд оролцогсод амааараа дүүртэл чихэн зажилж залгихыг хараад нүдэндээ итгэмээргүй. Би багадаа том том халгайг шувтран идэж байгаа тэмээг л гайхшран харж зогсдог байснаас хүн халгай иднэ гэж зүүдлээ ч үгүй явж. Өдгөө Орос, Украин хүүхнүүдийн хамгийн дуртай хоол нь борщ хэмээх хүрэн манжингийн шөл байдаг бол Англи, Шотланд бүсгүйчүүдийн хувьд шинэ халгай зуурч хийсэн зутан шөл байдаг бөлгөө.

Ядаргаа тайлах чадвараараа энэ ургамал гайхалтай бөгөөд зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай илүү үр дүнтэй болох нь олон жилийн туршилтаар нэгэнт батлагджээ. Түүнчлэн халгайг бид биеийн эсэргүүцэл сулран бүх төрлийн ужиг хууч хөдлөх өдий цагт хэрэглэбэл эрүүл мэндэд илүү ач тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Үүнээс гадна халгайнд агуулагдах түмэн бодис нь судсыг уян зөөлөн болгож, бие махбод дахь элдэв өвчин сэдрэх үйл явцыг үгүй хийдэг байна. Хорсгон түлэх чадвартай өргөст энэ ургамалд хатгуулбал цусны эргэлт муудах, мартамхай болох, үе мөчний өвчин сэдрэх зэргийг зогсоодог шидтэй гэнэ.

Хэрэв та тэсээд халгайн дээр хөл нүцгэн явж чадах юм бол биеийнхээ цусыг хөлнийхөө ул руу ирэх боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй, үе мөч тань үе үе өвддөг бол түүний үрэвсэх үйл явцыг ч гэсэн эрс багасгадаг гэж эмч нар зөвлөдөг юм билээ. Нөгөө “Гарьд манлай” кинон дээр гардаг шиг бөхчүүдийг халгайн дээр барилдуулдаг байсны цаад учир ийм байсан юм болов уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Халгайнд А, С, К витамин , уураг, эрдэс давс арвин байдаг. Дайны үед цэргүүдийн шархан дээрээ халгай тавьж бооход түргэн эдгэрч байсныг Оросын хэвлэлүүд дээр бичдэг. Одоо халгайг цус тогтооход хэрэглэхээс гадна халгайн ханд нь чихрийн шижин, шамбарам өвчинд сайн нөлөөтэй болох нь мөн батлагджээ

Цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өөрчлөгдөх, гэдэс гүйлгэх зэрэг олон өвчнүүдийг халгайнаас гаргаж авсан бэлдмэлүүдээр анагааж байна.
Мөн дотор хаван буулгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, шээс цустай гарах, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад өргөн хэрэглэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Гоо сайхны хувьд үс уналтыг зогсоох, үсээ урт ургуулах, үсний өнгийг гялалзсан сайхан болгох, арьсыг өнгөлөг уян хатан болгох зэрэгт нөлөөлдөг ид шидтэй гэнэ.

Та бүхний эрүүл мэндэд тус дөхөм болох үүднээс сайтнаас авсан зарим жорыг хүргэе. Халгайн хандыг ужиг, хууч, биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд дараахь хоёр аргын аль нэгийг нь сонгож хэрэглээд үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Аяга халуун усанд амны том халбагаар халгайн нунтаг навч хийж идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.

200 гр навчийг шил архинд хийж хутган харанхуй газар 8 хонуулж сайн зайлаад навчийг нь түүж авна. Уусмалыг өглөө өлөн элгэн дээрээ мөн унтахаасаа өмнө тус тус цайны халбагаар нэг ууна. 500 гр ийм уусмалыг гурван долоо хоног уухад хүний бие илт эрүүл цовоо болдог гэнэ. Ялангуяа хаврын шинэ халгайн шүүс нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хамгаас үр дүнтэй болох нь нэгэнт батлагдсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Хаврын шинэ халгайн шүүс төрөл бүрийн амин дэмээр баялаг төдийгүй доорхи өвчнүүдийг анагаахад сайн үйлчилгээтэй талаар мэргэжилтнүүд зөвлөдөг.

Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.

Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн зутангаар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Нялх халгайн ийм маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслийн үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 млл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэдэг гэнэ.

Халгайг бэлдэх арга. Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчимоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлэх байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Зөв хатаасан нунтаг халгай 1-3кг байхад хоёр хүнтэй манайх шиг өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангаж чадна. Өөрөөр хэлбэл та бүхэн бүтэн жилийн турш С-витаминаар дутагдахгүй байх, үсээ халгайны хандаар угаагаад байх бололцоотой болно гэсэн үг. Энэ хэмжээний халгайг нөөцлөхөд 50 кг-ын шуудай халгайг дээрх хугацаанд түүж хатааж нунтаглан даавуун уутанд эсвэл ариутгасан шилэн саванд хийж хадгалж болно.

Шөлтэй, шөлгүй, бууз хуушуур ямар ч хоолонд халгайг хольж хэрэглэж болно. Аяга шөлтэй хоолондоо амны халбага хуурай халгай хийж хутгаад идэхэд ямар ч гэсэн тэр шөнөдөө сайн унтана шүү. Халгайг намар их хэмжээгээр түүж нөөшлөөд хавар турсан малд өгөхөд хурдан тэнхэрдэгийг манай хашир малчид сайн мэднэ дээ.
Халгай хэмээх энэ өргөст ургамал Монголын хангай говийн хаана ч элбэг ургана. Тариа, ногооны талбай, айл, албан газрын хашаа, гуу, жалга, хогийн цэг, голын хөндий гээд хааяагүй тааралдах халгайг бид хатгадаг болохоор нь ад үзэж “хог ургамал” хэмээн нэрлэх боловч ач холбогдлынхоо хувьд энэ бол Бурханаас бидэнд үнэгүй илгээсэн ургамлын ертөнцийн “хосгүй гайхамшиг” гэвээс зохилтой.
Халгай хог ургамал огт биш юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-413-1024x546.png

Ш.Пүрэвсүрэн

Categories
Uncategorized

Өдөр унтах маш буруу, шөнө унтахгүй байх нь бүр буруу. Учир нь… ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн амьдралынхаа бараг гуравны нэгийг унтаж өнгөрүүлж байгаа шүү дээ. Физиологийн энэ үйл явцыг зарим хүн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хааж, боож байна. Эсвэл дэндүү их буруудуулж байна. Жишээлбэл, өдөр унтах маш буруу. Шөнө унтахгүй байх нь ч бас буруу.

Хүний бие махбод хоол тэжээлээр шимийг аваад хэрэггүй зүйлээ гадагшлуулдаг нэг ёсны үйлдвэр гэсэн үг. Хүн нарны хүч дэлгэр байх цагаар гаднаас хоол тэжээлээ авдаг. Орой 20:00 буюу бадганын цагаас хойш хүний биеийн бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа тайван орчинд явагдаад, биед хэрэгтэй шимээ авч байдаг. Шим авна гэдэг нь идэж, уусан идээ ундны шимээр цус төлжинө, түүний шим нь мах булчинг, махны шим нь ясаа, ясны шим нь чөмгөө, чөмөгний шим нь хүний зүрхэнд байдаг, шимийн дээд охь тунгалаг гэдэг зүйлийг төлжүүлж байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Ийнхүү шим тэжээлтэй сайн зүйлээ аваад биеэс шимээс ялгарсан цөв буюу бохир зүйлийг нь гадагшлуулж байдаг. Баас, шээс, хөлс, хумс, шүд, арьс, үс, нулимс, нуух, нус, цэр, шүлс гээд энэ бүхэн чинь мах, яс, чөмөг бодисын солилцооны шимээ аваад үлдсэн хаягдал байх нь. Энэхүү бодисын солилцооны дотоод үйл явц шөнө, сарны хүч дэлгэрч байгаа тайван орчинд явагддаг.

Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, зарим хүн шөнийн цагаар хоол иддэг. Энэ бол цаг бусын хооллолт. Бие организм үүнийг боловсруулж чадахгүй. Зүйрлэж хэлбэл үйлдвэрлэлийн дамжлагын хэвийн процессийг алдагдуулж байна гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг боловсруулж гүйцээгүй байтал гаднаас дахиад орж ирэхээр боловсруулж чадахгүй, тэр нь бүрэн боловсорч чадахгүй өвчин болдог. Бодисын солилцоо шууд алдагдалд орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Мөн шөнө унтаж байх үед хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүйн үйл явц хураагдаж, зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдрэхүйд төвлөрсөн байдалтай болдог. Өөрөөр хэлбэл, хүн шөнийн цагаар унтаж байхад таван мэдрэхүй маань ингэж амарч байгаа юм. Таван мэдрэхүй амарч, тайван, төвлөрсөн байдалтай байх энэ үед хүний сэтгэл оюун санаа бас амардаг. Ингэж эрч хүчээ нөөж, сэлбэж байдаг. Энэ нарийн үйл явц хүний биед өдөр явагдах ямар ч боломжгүй. Шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг маань ийм учиртай.

Тэгэхээр 20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй. Сарны хүч ид дэлгэрсэн үед, ялангуяа 23:40-03:40 цагийн хооронд хүн бат бөх унтаж байх ёстой. Гаднаас хоол тэжээл, таван мэдрэхүйн мэдээллийн аль алиныг нь аваад хэрэггүй гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч,

АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Нойр гэж юу вэ?

Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг мөн. Хоногт хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, авир араншин, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хүн хэдий хэрийн өндөр настай байна, төдий чинээ бага унтана. Хоногт нярай хүүхэд 22 цаг, хөгшин хүн 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг. Түүнчлэн 9 цагаас илүү унтаж байж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Нойргүйдэл

Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг.

Нойргүйдлийн шинж тэмдгүүд

Бүтэн өдрийн туршид нойрмоглоно

Ядарна

Анхаарал төвлөрөлт буурна

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Ой тогтоолт буурна

Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ

Уур уцаартай болох

Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна

Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ

Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг

Сэтгэл зүйн хүчин зүйлс

Уур уцаартай байх айдас

Сэтгэл гутрал

Сэтгэл түгшилт, айдастай байх

Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл

Ганцаардал

Бие махбодийн хүчин зүйлс

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Үе мөчний өвчин

Вирусын гаралтай халдварт өвчнүүд

Таргалалт

Зүрхний үйл ажиллагааны дутмагшил

Чихрийн шижин

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Хүрээлэн буй орчны хүчин зүйлс

Дуу чимээ ихтэй орчин

Хурц гэрэлтэй байх

Хэт олон хүн бөөгнөрөх

Хэт халуун буюу хүйтэн орчинд байх

Унтах ор тохиромжгүй байх

Амьдралын хэвшлийн хүчин зүйлс

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух

Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх

Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх

Унтахын өмнө хүнд хоол идэх

Өдрийн цагаар нойр авах

Тогтмол бус цагт унтах

Нойрны дэглэм өөрчлөх

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Зарим эм, бодисын хүчин зүйлс

Сэтгэц сэргээдэг эмүүд

Дааврын эм бэлдмэлүүд

Ямар эмчилгээ тус болж чадах вэ?

Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно. Хэрэв та эм хэрэглэх гэж байгаа бол эмчин зааврыг дагаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Дасал үүсгэдэг

Жирэмсний үед урагт муугаар нөлөөлдөг

Согтууруулах ундаа болон бусад эмтэй хамт хэрэглэвэл аюултай

Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?

1. Амьдралын буруу хэвшлийг засах замаар

Та унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Харанхуй орчинд унтах

Та аль болох тохилог унтахыг хичээх хэрэгтэй

Бүтэн өдрийн туршид хэрэглэгдэх уух юмыг багасгах.

Өдрийн туршид хэт их цай эсвэл кофе уухгүй бах, ялангуяа оройн цагаар.

Хэрэв согтууруулах ундааг ундаа хэрэглэдэг бол хэрэгэх хэмжээгээ багасгах.

Татдаг тамхиныхаа тоог аль болохоор багасгах.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Унтахаасаа өмнө юм идэх эсвэл уухаас зайлсхийх

Тогтмол цагтаа хоолоо идэх, орондоо орохосс 2-3 цагийн өмнө юм идэх

Тотмолдасгал хийх

Унтахаасаа өмнө амрах цаг гарга

Өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх

Өглөөд тогтмол цагт босож бай

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Оройд тогтмол цагт орондоо орж бай

Унтахгүйгээр орондоо зүгээр хэвтэхээс зайлсхий

2. Амьсгалын дасгал хийх замаар

Удаан амьсгал авах (3 секунд)

Удаан зөөлөн тайван амьсгалаа гаргана.(3 секунд)

Ахиж амьсгаа автлаа түр завсарлана. (3 секунд)

Цээжээ биш цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай

Оройн цагаар тухтай сандал дээр суугаад 5-10 минутын турш уг дасгалыг хийгээрэй

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png
Categories
Uncategorized

Биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс яагаад зайлсхийх, бага хэрэглэх хэрэгтэй вэ? Ямар хоол хүнс биеийг хүчиллэг болгодог вэ?ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Олон янзын өвчин халдвараас урьдчилан сэргийлэх арга бол хүн бүр өөрийн биеийн дархлааг сайжруулах явдал гэдгийг бүгд мэднэ. Үүнд нэмэр болгох, санаа өгөх зорилгоор энэ бичвэрийг бичлээ. Монгол эм тангаа зохих зааврын дагуу хэрэглэх нь ойлгомжтой. Бас ариун цэвэр, хувийн сахилга батыг сахих нь зүй ёсны хэрэг. Гол хэлэх гэсэн зүйл маань дархлааны талаар энгийн үгээр гол ойлголтыг өгөх юм.

Дархлааны систем хэвийн, сайн байх гол нөхцөл нь биеийн хүчил шүлтлэгийн тэнцвэрт харьцаа хэвийн байх явдал юм. Энэ байдлыг алдагдуулдаг гол хүчин зүйлс нь стресс, эрүүл бус хооллолт, хоол боловсруулах замын элдэв эмгэг, өвчлөл эдгээр болно. Мэдээж ердөө энэ хэдхэн шалгаан биш л дээ. Гэхдээ хамгийн ихээр тохиолддог нь гэдэг утгаар хэллээ. За дээрх шалтгаануудаас үүдэн бие хүчиллэг болдог. Өөрөөр хэлбэл цус хүчилжинэ.

Эхний бас хамгийн хүчтэй шалтгаан нь стресс юм. Энэ бол маш том сэдэв бөгөөд маш олон янзын аргаар стресс тайлах, зайлсхийх боломжтой. Энгийн бас үр дүн сайтай нь хөдөлгөөн, дасгал юм. Хөдлөхийн тулд л бие маань байгаа гэж бодож өөрийгөө дайчлах хэрэгтэй. Бас бясалгал, эерэг хандлага зэрэг зуршилтай болох нь ашигтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс зайлсхийх, аль болох бага хэрэглэх. Архи тамхи, бүх төрлийн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн, компот, газрын давсалсан самар, газтай газгүй ундаа, мах махан бүтээгдэхүүн зэрэг нь энэ жагсаалтыг тэргүүлдэг.

Always Feel Tired? It’s Probably Because Your Body Is Too Acidic …

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн юугаар хүнслэх тухай мэдэх нь чухал ч түүнийг хүлээж авч боловсруулдаг хоол боловсруулах эрхтний чадвар, эрүүл байдал нь түүнээс дутахааргүй чухал байдаг. Товчдоо ходоодны хүчил байх хэмжээндээ байж чадаж гэмээ нь идсэн уусан хоол бүрэн шингэж биед хэрэгтэй шимээ өгдөг.

Эс бөгөөс дутуу шингэж боловсорсон бүтээгдэхүүн цус хүчилжих, дархлаа сулрах, автоиммуни, хавдар зэрэг бүхий л өвчний эхлэл болдог. Бас бүдүүн нарийн гэдэсний микрофлора (биед хэрэгтэй эрүүл бичил биетний иж бүрдэл) эрүүл байх нь бас чухал. Түүнийг дарангуйлдаг гол зүйл бол замбараагүй антибиотик хэрэглээ, хэт их чихэрлэг бүтээгдэхүүн, цагаан гурилан бүтээгдэхүүн болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай сайн байх шаардлагатай. Иймээс өрөө тасалгаандаа агаар оруулах, агаарт алхах нь дархлаагаа сайжруулж бна гэсэн үг. Хөдөлгөөн дасгал нь цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, цусыг залуужуулдаг. Ходоод, хоол боловсруулах замын эрүүл, чадамжтай байдал хэрхэн хоолоо идэж байгаагаас, өөрөөр хэлбэл хэр сайн зажилж сурснаас хамаардаг. Зажлахын тулд шүдний эрүүл ахуй заавал дурдагдана.

Ходоодны хүчил хэр сайн байна вэ гэдгийг гэрийн нөхцөлд, хүнсний содын тусламжтайгаар хийх боломжтой. Зарим нөхдүүд нэлээн дээхнэ бичиж бсныг санаж бгаа бх.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн биеийн дулаан, илч сайтай хүмүүс тэр бүр ханиад томуу тусаад байдаггүй. Иймээс бээрэг, биеийн илч, гал муутай хүмүүс илчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Таны цээж хөндүүрлэж, хорсож, ам гашуун оргидог уу? Энэ нь ходоодны хүчил ихэссэний илрэл ажээ. Олон хүн энэ өвчнөөс болж шаналж явдаг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ ходоодны хүчил ихэссэн үед идэж болохгүй хоол хүнсийг хүргэхээр бэлтгэлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Ходоодны хүчил яагаад ихэсдэг вэ?

Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, мөн архи, тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс ходоодны хүчил нэмэгдэж улмаар ходоод гэдэсний хямрал үүсдэг аж. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа болдог. Энэ нь ноцтой хүндэрсэн тохиолдолд бөөлжиж, огиулдаг. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд хар өнгөтэй, хатуу өтгөн гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс та дараах хоол хүнсийг бүү хэрэглээрэй гэж зөвлөх байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

1. Шоколад

Шоколад

Таны ходоодны хүчил ихэссэн бол та шоколадныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй. Учир нь дараах гурван шалтгааны улмаас шоколад идвэл ходоодны хүчил ихэсдэг аж.

Шоколаданд кафейн болон “теобромин” гэгч бодис агуулагддаг. “Теобромин” нь ходоод гэдэсний булчинг суллаж, хүчил ялгарлыг ихэсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Таргалуулдаг учраас удаан шингэдэг. Үүнээс болоод ходоодны хүчил ихэсдэг.

Шоколаданд байдаг какао хоол боловсруулах эрхтний тогтолцоонд муугаар нөлөөлдөг.

Цэвэр шоколад бусад төрлөөсөө арай дээр боловч үндсэн найрлага нь адилхан билээ.

2. Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бүх төрлийн согтууруулах ундаа ходоодны хүчлийг ихэсгэдэг. Учир нь тус ундаа нь гэдэс, ходоодны ёроолын эд эсүүдийг суллаж, хүчил ихэсдэг ажээ. 2004 онд “World Journal of Gastroenterology” сэтгүүл долоо хоногт 210 граммаас илүү согтууруулах ундаа хэрэглэдэг хүн ходоодны хүчил ихэсдэг өвчтэй болдгийг тогтоож, олон нийтэд хүргэсэн юм. Мөн 2010 онд “Зейжан” их сургуулийн шинжлэх ухааны сэтгүүлд согтууруулах ундаа ходоод гэдсийг өвчлүүлж, химийн бодисын найрлага нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай нийтлэгдсэн билээ. Тиймээс та бүх төрлийн архи, шар айрагнаас аль болох зайлсхийж байхыг эрхэмлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

3. Кофе

Кофе

Та кофе уух дуртай бол, зуршлаа өөрчилж, цай уух цаг иржээ. Ходоодны хүчил ихтэй хүн кофе уувал бүр ч муу нөлөө үзүүлдэг. Кофе ходоодыг хурдан хугацаанд хоосолж, ингэснээр хүчил ихэсдэг. Үүнээс болж хоол боловсруулах эрхтний эд эс гэмтдэг байна. Мөн ундаа, энергийн ундаа зэрэг өөр бусад кафейн агуулдаг хүнснээс татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

4. Улаан лооль

Улаан лооль

Улаан лооль болон улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүнээс болж ходоодны хүчил ихэсдэг. Учир нь тус ногоонд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Үүнээс болоод ходоодны хүчил ялгарах нь ихсэж, цээж хөндүүрлэдэг. Тиймээс улаан лооль, кетчуп, пицца, халуун ногоотой соуснаас зайлсхийгээрэй.

5. Газтай ундаа

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Газтай ундаа

Газтай ундаанаас болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг. Учир нь газны хөөс ходоод гэдсийг хөөлгөж, дараа нь жижгэрснээр ходоодны хүчил ялгарах нь ихэсдэг юм. Дээрээс нь газтай ундаанд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчил бүр ихсэж, байдал дорддог ажээ. Тиймээс газтай ундааныхаа хэрэглээг багасгах нь зүйтэй. Бүр болохгүй бол өглөө эрт ууж байгаарай.

6. Хүчиллэг жимс

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Хүчиллэг жимс

Хүчиллэг жимсэнд мэдээж хүчил ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчлийг ихэсгэдэг бөгөөд ялангуяа өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Ходоод нэмэлт хүчлийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс алим, тоор, гадил болон тарвас идэж байх нь зүйтэй.

7. Өөх тос ихтэй мах

Өөх тос ихтэй мах

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Хонь, үхэр болон гахайн маханд өөх тос ихээр агуулагддаг тул ходоодны хүчил ихэсдэг. Өөх тос ихтэй байна гэдэг нь боловсруулахын тулд ходоод гэдэс ихээр ажиллана гэсэн үг. Хоол хүнс шингэхгүй удахаар ходоодны хүчил удаан хугацаагаар ялгарна. Тиймээс гэдэс, ходоодонд их хэмжээний дарамт учирдаг тул шарсан хуурсан мах идэхгүй байх нь зөв юм.

8. Гаа

Гаа

Гааг ихээр хэрэглэвэл цээж хөндүүрлэж, ходоодны хүчил ихэсдэг. Тиймээс таны ходоодны хүчил ихсэх тийшээ хандсан бол гааг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

9. Сармис

Сармис

Сармис ханиаданд тустай боловч цээж хөндүүрлүүлэх сөрөг талтай. Учир нь сармис ходоодны хүчлийг ихэсгээд зогсохгүй, хоолны шингэцийг удаашруулдаг ажээ. Хэрэв та сармиснаас зайлсхийж чадахгүй бол, ядаж сайтар буцалгаж, хүчлийг нь багасгаж байж хэрэглээрэй. Мөн сонгино нь сармистай адил нөлөө үзүүлдэг ажээ.

10. Бяслаг

Бяслаг

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бяслаг ходоодны хүчлийг ихэсгэж, цээж хөндүүрлүүлдэг. Өөх тос ихтэй учраас ходоод удтал шингээж чаддаггүй бөгөөд үүнээс болоод илүү их хэмжээгээр хүчил ялгардаг аж. Мөн бяслаганд агуулагддаг уурагнаас болж цээж хөндүүрлэдэг. Тиймээс өөх тос багатай бяслаг хэрэглэж байгаарай.

Бусад анхааруулга:

Бүх төрлийн шарсан, хуурсан хоол хэрэглэхгүй байх

Хоол идчихээд дор хаяж 2 цагийн дараа унтах

Өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллох

Амтлагч ихтэй хоолноос зайлсхийх

Ногоо ихтэй хоол хэрэглэж байх

Categories
Uncategorized

Таргалалт, архи тамхины хэт хэрэглээ, дугуй унах зэрэг нь эрчүүдийн үргүйдлийн шалтгаан болж байна. Эмчлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна.

Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн болжээ.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Хувь хүний ажлын орчин, ачаалал, амьдралын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонх хүний анзаардаггүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ. Уг зөвлөгөөнд эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг зарим шалтгаан, эмгэгийг мэдээлж байгаа болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Шалтгаан

Түр зуурын буюу амьдралын хэв маягтай холбоотой эр эсийн тоо цөөрөх.

Хавдар

Төмс, түрүү булчирхайн хавдруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэл хөгжилтөд саад болох төдийгүй хавдрын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Бэлгийн замын халдварт өвчин

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өртсөн үед үрийн суваг битүүрснээр эр эс гадагшлах боломжгүй үед.

Гахайн хавдар

Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсийг хамарсан халдварын үед.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Түрүү булчирхайн үрэвсэл

Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас.

Image result for эрчүүдийн үргүйдэл

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Гэмтэл

Хоёр буюу нэг талын төмсний өөрийн хальсыг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед дархлааны эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсны улмаас.

Зарим удамшлын хам шинжүүдийн үед

Биеийн болон сэтгэл санааны ачааллын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Сэтгэл санааны дарамт, стресс

Стресс нь бэлгийн дааврын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно. Бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны асуудлууд нь 1 хувь тохиолдолд үргүйдэлд хүргэнэ. Вазелин, бэлгэвчний гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад болдог.

Төмсгийг халуун орчинд байлгах

Өндөр халуурах, саунд суух, хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ. Бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааврын солилцоонд оролцож, төмсийг хатангирш талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлтэй хүчин зүйлийн нэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Нас

Нас үргүйдэлд ямар нөлөөтэй нь бүрэн тогтоогдоогүй юм. Баримтаар үрийн шингэнд гарах өөрчлөлт нь гэнэт бус аажмаар гарна. Эр эсийн хөдөлгөөн ба тоонд муугаар нөлөөлнө. /эр эсийн хурдан ба шулуун хөдлөх чадвар/. 2006 оны судалгаагаар эр эсийн удамшлын чанар нас ахих тутам мууддагийг тодорхойлсон.

Унадаг дугуй унах

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Дугуй удаан хугацаагаар унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугуйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм. Витамин Е, С зарим микро элемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэж болно.

Эх сурвалж: Ач-Үр ЭХНБ

Нэг жилийн турш хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон боловч үр тогтоогүй бол үргүйдэл гэж үздэг. Үргүйдэл нь 6 хос тутмын 1-д тохиолддог өвчин юм. Ихэнх хүмүүс үргүйдлийн гол шалтгаан нь эмэгтэйгээс шалтгаалдаг гэж үздэг. Үнэндээ үргүйдэл нь ихэвчлэн эрчүүдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой байдаг. Үргүйдэлийн 40 орчим хувь нь эрэгтэй хүнээс шалтгаалдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Эрэгтэй үргүйдлийн гол шалтгаан юу вэ?

Эрэгтэй үргүйдэлийн 60% нь эр бэлгийн эсийн бүтэц, хөдөлгөөний идэвхи, тоо хэмжээ, чанар, үрийн шингэний хэмжээ бага байх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Мөн дараах нийтлэг  хүчин зүйлүүд хамаарна.

Сперм (эр бэлгийн эс) -ийн хэвийн бус үйлдвэрлэл

Дааврын тэнцвэргүй байдал

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Спермийн хөдөлгөөний идэвхи сул байх

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн мэс засал

Хорт хавдрын эмчилгээ

Төрөлхийн гажиг

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Цацрагийн идэвхт бодисын нөлөө

Халдварт өвчин

Түрүү булчирхайн мэс засал

Эрэгтэй үргүйдэл үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс

Эр бэлгийн эсийн чанар муу

Илүүдэл жинтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Гахай хавдар

Эрэгтэй хүний эрүүл мэндийн байдал

Үрийн шингэн бага байх

Стресс

Төмсөгний хэт халалт

Гар утас, Зөөврийн компьютер, Халуун ванн нь эрэгтэй үргүйдлийг үүсгэдэг үү?

Гар утасны цацраг нь эр бэлгийн эсийг гэмтээх нөлөө үзүүлдэг тул утсаа аль болох халаасныхаа ард байрлуулах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Өндөр температур нь эр бэлгийн эсийг гэмтээж, эр бэлгийн эсийн чанарыг бууруулах нөлөө үзүүлдэг. Энэ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, ДНХ гэмтээх нөлөө үзүүлэг байна. Хэрэв та унадаг дугуйгаар удаан хугацаагаар явж, халуун усанд удаан хэвтдэг бол бас анхааралтай байх хэрэгтэй.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг хэрхэн сайжруулах вэ?

Өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үргүйдэл маш том асуудал болж байна. Та дараах дасгал хөдөлгөөн нь үр тогтолтонд сайнаар нөлөөлдөг байна

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Тогтмол дасгал хийх

Стрессээ тайлах

Витамин С-г хангалттай хэмжээгээр уух

Д аминдэмийг хангалттай хэмжээгээр хэрэглэх

Согтууруулах ундааг хязгаарлах

Хангалттай унтах

Жингээ хэвийн хэмжээнд байлгах

This image has an empty alt attribute; its file name is 1-411-1024x546.png

Тамхинаас гарах

Халуун ваннаас зайлсхийх

Удаан суухаас зайлсхийх хэрэгтэй

Зөөврийн компьютерээ өвөр дээрээ бүү тавь

Үр тогтолтыг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэх

Categories
Uncategorized

Алхаснаар чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь эдгэдэг. Зөв алхах арга техник ХАДГАЛААД АВААРАЙ

“Өвчний 90% нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.

“Алхахад серотонин гэх аз жаргалын даавар ялгарна. Серотонин даавраар “бороо оруулъя” гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ төвлөр. Хөгжим сонсох, бичлэг үзэх зэрэг нь серотонин даавар ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй.

Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ.

Алхахын ач тус маш их:

Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.

Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.

Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.

Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.

Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)

Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.

Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.

Алхах үеийн арга техник болон зөв алхалтын талаар:

Алхаж байгаа, алхахаар төлөвлөж байгаа болон алхах сонирхолтой хүмүүст зориулан алхах үед хүний аль булчин ажиллаж ачаалал авдаг, аль булчин хөгжиж байдаг, алхалснаар таны биед ямар өөрчлөлт гарах зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэхээр “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн согог заслын эмч Б.Долгорсүрэнтэй ярилцаж мэдээлэл авснаа та бүхэнд хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалт гэдэг нь хөлийн тавхайгаар гадаргуу дээр түлхэлт өгч шилбэ ба гуяны булчингийн агших, сунах хөдөлгөөний тусламжтайгаар биеийг өргөх болон буулгах хөдөлгөөн юм. Алхах хөдөлгөөн хийхэд дараах булчингууд оролцоно

Нурууны булчингууд

Мөрний булчин

Өгзөгний булчин

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гуяны дөрвөн толгойт булчин

Гуяны арын булчин

Шилбэний булчингууд

Тавхайн булчингууд оролцоно

Зөв, сунгалт сайтай алхах нь дээрх булчингуудын хөгжил, сунгалтаас их хамаардаг. Алхалтын төгсгөлд сунгалтын дасгал хийж байх хэрэгтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Энгийн алхалт:

Алхахдаа биеийн зөв байрлалыг хадгалах нь алхалтын эрчим, бие махбодийн үйл ажиллагаа зохицох чадамж, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг өргөх зэрэг эерэг үүрэгтэй.

Зөв байрлал – толгойгоо аль нэг талруу гилжийхгүй, эгц, эрүүгээ гадаргуутай зэрэгцээ төвшинд, мөрөө эгц чихний харалдаа шугаманд, цээжээ бага зэрэг өргөж нуруугаа эгцлэн, ташааг мөрний шугамаар байрлаж, өвдгөө шулуун байлгана. Явган алхалт нь таны яс, булчин, үе мөчийг хөдөлгөөнд оруулж, зөв галбир төрхтэй болоход тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гараа савах:

Хүн алхах явцдаа гараа савах хөдөлгөөн хийдэг ба гарын хөдөлгөөний тулгуур цэг нь мөр юм. Гарыг савах хөдөлгөөнийг хөлийн алхаатай нийцүүлэх нь багана нурууны эргэх хөдөлгөөнийг сайжруулдаг ач холбогдолтой. Гарын савах хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах үүрэгтэй бөгөөд хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ гарын савах хөдөлгөөн нэмэгддэг. Гар ба хөлийн хөдөлгөөн жигд хэмнэлтэй байснаар алхалт нэгэн жигд, хурдан болгохоос гадна, мөр гар, нурууны дасгал болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалтын буруу байрлал:

Толгойгоо урагш бөхийх, мөрөө унжуулах, хэвлий гэдсийг сул орхих нь буруу юм. Биеийн буруу байрлал нь яс, булчинд ирэх ачааллыг ихээр нэмэгдүүлж үе мөч, булчин, шөрмөсний хөдөлгөөнд саад учруулж, булчин чангарах, шөрмөс татах, үе мөч өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг бий болгож байдаг.

Өгсөх, уруудах алхалт буюу уулын алхалт:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гуя, өгзөгний булчингийн хөгжилд ихээхэн тусалж, шулуун зөв зохистой галбиртай болоход нэмэртэй алхалт юм. Уул, хад, толгод зэрэг өгсүүрт алхах нь энгийн алхалтыг бодвол зүрхэнд очих ачааллыг бага зэрэг нэмэгдүүлдэг учир цусны эргэлтийг сайжруулж, уушгины амьдралын багтаамжийг нэмэгдүүлэх сайн талтай. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч бие организмыг дотроос нь цэвэрлэж,  биеийн илүүдэл хуримтлал буюу өөхийг маш сайн шатааж өгдөг.

Зөвхөн нэг удаа алхахад ямар ч үр дүн авч ирэхгүй учир та тогтмол алхаж байх нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Уулын алхалт хийхэд маш их хөлөрдөг, арьсны нүхээр хөлс гадагшлахдаа бие дэх бохирдолтой хамт гадагшлах бөгөөд шар үсний сүвнүүд нээгдэж  тэрхүү нүхээр байгалийн  хүчилтөрөгчөөр арьс амьсгална.  Иймд хөлс гадагшлуулах, агаарын солилцоо сайтай хувцас өмсөж байгаарай.

Уулын хувцасны хөлс гадагшлуулах технологийн талаар энд дарж дэлгэрүүлж уншаарай

Таягтай алхахын давуу тал:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхахад өвдөгний үе, хөлний булчинд ирэх ачааллыг таяг эрс хөнгөвчилдөг. Зүрхний төвшингээс таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч, амьсгал авалт, гаргалт тогтвортой болж ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Олон улсын судалгаанаас харахад таягтай алхахад таягтай гарын эсрэг хөлөнд ирэх ачаалал ойролцоогоор 20-25% буурдаг гэсэн байна.

Мөн таягтай алхахад хөл дээрх ачааллыг тэгш газарт  5-6кг, уул өөд 7-8кг хөнгөвчилдөг. Гараа унжуулж алхахад гар маш их бадайрдаг, хавагнадаг бол харин таягтай алхахад мөр, гарны хөдөлгөөн сайн байснаар гарын цусан хангамж сайжирдагаас гадна буглаганы хоёр толгойт болон 3 толгойт булчин, мөр, далны булчингийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Бас нэг давуу тал нь тэнцвэрт нөлөөлдөг тул бүдэрч унах, шагай булгалж гэмтэхээс сэргийлдэг

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхах нь дараах ач холбогдолтой

Зүрх судасны өвчнөөр өвдөхөөс сэргийлнэ

Цусны даралтыг бууруулна

Холестрины хэмжээг бууруулна

Чихрийн шижингээр өвдөхөөс сэргийлнэ

Сэтгэл санааг тайвшруулж стрессийг бууруулна

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Булчингийн үйл ажиллагаа сайжирч яс бат бэх болж яс сийрэгжилтээс сэргийлнэ (яс нь булчингийн хөдөлгөөний тусламжтайгаар тэжээлээ авдаг)

Байгалийн хүчилтөрөгчөөр хангагдаж уушиг цэвэрлэгдэнэ

Биеийн жинг буруулна

Хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй олон олон эмгэгээс сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Ууланд алхах үед тулгардаг бэрхшээлүүд, тэдгээрээс сэргийлэх аргууд

Ууланд алхах үед тулгардаг цөөнгүй бэрхшээлүүд бий. Тухайлбал:

Тохирсон гутал өмсөөгүйн улмаас хөл холгох, хумс шигдэх, хумс унах, шагайн үеэр өвдөх, тавхай нумаар өвдөх шинжүүд илэрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд:

Сайн чанарын, зориулалтын гутлыг сонгох

Гутлыг размерийг сонгохдоо өмсөж үзээд үдээгүй байх үед хөлийг урагш нь тулгахад хөлийн ард 1 хуруу буюу 1,5 см зай үүсч байх

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Гутлын үдээсийг маш сайн үдэж өмсөх

Уулын уруу буух үед биеийн нийт жингийн ачаалал өвдгөн дээр ирсний улмаас өвдөг өвдөх тохиолдол бий. Ялангуяа илүүдэл биеийн жин, хуучин гэмтэл, үений үрэвсэлт өвчин, өвдөгний үений дегенратив өөрчлөлт, насжилт зэрэг шалтгаануудын улмаас өвдөг өвдөх магадлал өндөр. Өвдөгний үений өвдөлтөөс сэргийлэх дараах боломжууд бий:

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Уулын уруу буухдаа таяг тулах /хос/

Халтиргаа гулгаатай үед хадаас хэрэглэх

Хуучин гэмтэлтэй бол өвдгийг хамгаалах уян боолтоор хамгаалалт хийж болно

Жин ихтэй бол жингээ бууруулах (биеийн жин 1 кг-р нэмэгдэхэд өвдгөн дээр ирэх ачаалал 4-7кг-р нэмэгддэг)

This image has an empty alt attribute; its file name is 1-410-1024x546.png

Алхалтын дараа сунгалтын дасгал хийж хэвших

Categories
Uncategorized

Хүзүүний шохойжилт үүсэх шалтгаан, Хүзүүний шохойжилтыг эмчлэх Хятадын уламжлалт арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүүний шохойжилт буюу остеохондроз эмгэг нь хүзүү, нурууны нугаламны мөгөөрсөн эд тэжээлийн дутагдалд орж, эвдрэн барзайж хатуурахыг хэлнэ. Дараах шалтгааны улмаас үүсдэг.

Суугаа ажил эрхлэх,

Хүнд юм өргөх, Илүүдэл жин

Буруу хооллолт,

Нуруу, хүзүүний бэртэнгэ,

Удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх,

Яс сийрэгжих,

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Буруу дэр дэрлэх зэрэгтэй холбоотой.

Эмчилгээ:

Эмчилгээ нь хүзүүний байрлалыг зөв байлгах, хүзүү, нурууны дасгалыг өдөр бүр 10 минут хийх, иллэг массаж хийлгэх, мөн өдөр бүр эмийн ургамалтай глюкозаминыг шинж тэмдэг, зовиур бүрэн арилтал тууштай ууж хэрэглэх.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png
  1. Турмерик

Турмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Турмерикд агуулагдах Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир үений үрэвсэл, бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

Судалгаанаас үзэхэд турмерик өдөрт 80мг өдөр бүр хэрэглэхэд үе мөчний үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж байгаа батлагдаж байсан байна. Мөн турмерик нь цус шингэлэх, цусан дахь холестирин бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэл үзүүлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png
  1. Цагаан гааны ханд

Цагаан гааны ханд үе мөчний үрэвсэлт өвчний үед үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг байна. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шимийг шингэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Цагаан гааг өдөр бүр хэрэглэхэд 100 өвчнийг зэрэг эмчилдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Цагаан гааны ханд нь олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг учраас бүх эд эрхтэнд очиж үйлчилдэг учраас ийн ярьдаг билээ. Судлаачдын үзэж байгаагаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн өвдгөнд яс ургаж эхэлж байгаа хүмүүст хэрэглэхэд үений үрэвсэл дарагдаж, өвдөлт намддаг.

  1. Босвелиа серрата

Дэлхийд үе мөчний өвчний үед хэрэглэдэг эмийн ургамлыг хүчээр нь жагсаахад тэргүүлдэг, хамгийн үр дүнтэй, хүчтэй үрэвсэл дардаг нь судалгаагаар нотлогдсон эмийн ургамал бол БОСВЕЛИА СЕРРАТА билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Зориудаар үений үрэвсэл үүсгэсэн харханд өдөр бүр 200мг босвелиа серрата ургамлын хандыг уулгаад , нөгөө бүлгийн хархтай харьцуулахад маш сайн үр дүнтэй байсан бөгөөд эдгээр хархнууд 3 сарын дараа гэхэд бүрэн эдгэрч байжээ. Судлаачид үзэхдээ Босвелиа серрата дахь босвелийн хүчил нь үрэвсэл үүсгэдэг простагландины нийлэгжилтийг хүчтэй дарангуйлж, үений үрэвслийг үр дүнтэй намдааж байна гэж үзсэн байна.

  1. Глюкозамин сульфат
This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй аминосахар бол глюкозамин юм. ДЭМБ-ээс гарсан зөвлөмжинд 45 наснаас дээш бол глюкозаминыг урьдчилан сэргийлэх тунгаар байнга уухыг зөвлөсөн байдаг. Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 3 дахин их үений өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг тул эмэгтэйчүүдийг илүү уухыг зөвлөдөг байна.

Эх сурвалж: Fortexmongolia

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Бид олон цагаар компьютерийн урд сууж, ажилласны улмаас хүзүү, мөр хөшиж, таагүй байдал үүсдэг. Харин үүнийг тоолгүй явсаар хүзүүний нугаламд суулт өгч, шохойжиж мэднэ. Иймд та бүхэндээ зориулан хүзүүний суултыг эмчлэх Хятадын уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах дасгалуудыг зөв зохистой хийснээр хүзүүний өвдөлтөөс ангижирч, эрүүл болох юм.

1. Нуруу, хүзүүний шохойжилт

Нуруу, хүзүүний шохойжилт

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Монголчуудын 69 хувь нь нуруу, хүзүүний шохойжилттой байдаг.  Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.

Шинж тэмдэг: Хүзүүний ясны шохойжилтын үед толгой эргэх, зүрх, чих өвдөх, бие сулрах, ядрах, сонсгол, хараа муудах, нүд харанхуйлах, чих шуугих, хүзүүгээр өвдөх, гар, хөлийн хуруу мэдээгүй юм шиг болж бадайрах, хүзүүгээр хөших, “шоргоолж” явж байгаа юм шиг эрвэгнэх, бөхийж хөдлөхөд хүзүүгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Шалтгаан: Хэт таргалах, удамшил, бодисын солилцоо алдагдах, буруу хооллолт, нуруу, хүзүүний бэртэнгэ, суугаа ажил эрхлэх, хүнд юм өргөх, стресс, хэт даарах, удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх, яс сийрэгжих, буруу дэр дэрлэх зэрэгтэй холбоотой.

2. Хүзүүний суулт эмчлэх дасгал

Хүзүүний суулт эмчлэх дасгал

Сандал дээр сууж, нуруугаа цэх байлгаарай. Дараа нь гүнзгий амьсгаа авч, гараа духан дээрээ тавьж, хүзүүний булчингаа сунгаж, зүүн тийш татаарай. Байрлалаа 5-7 секунд хадгалж, буцаад хэвийн байдалд шилжих бөгөөд 10 секунд амарсны дараа нөгөө талдаа хийгээрэй. Энэхүү дасгалыг 3-5 удаа хийхэд хангалттай.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Хоёр гараа нийлүүлж, толгойныхоо ард байрлуулна. Харин толгойгоо арагш түлхэж, булчингаа сунгах хэрэгтэй. Дасгалын байрлалаа 5-7 секунд хадгалж, 10 секунд амарсны дараа ахин давтаж хийнэ. 3-5 удаа давтаж хийгээрэй.

Зүүн мөрөн дээрээ дарж, хүзүүгээ баруун тийш эргүүлэх хэрэгтэй. Мөрөө дарсан чигээр 5-7 секунд байж, гүнзгий амьсгаа авна. Мөр тус бүр дээрээ 35 удаа хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Хүзүүгээ хажуу тийш нь гараараа дарж, амьсгаагаа түгжиж, 5-7 секунд байлгах хэрэгтэй. 10 секунд амрасны дараа дасгалаа ахин давтаж хийгээрэй.

Хүзүүгээ аажуухан зүүн тийш нь эргүүлж, хүзүүний булчингаа сунгаарай. Өөрийн чадах хэрээр сайтар эргүүлж, 5-7 секунд байрлалаа хадгална. 10 секунд амарсны дараа дасгалаа 3-5 удаа давтаж хийгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png

Толгойгоо цээжиндээ нааж, доош болгоорой. Тус дасгалыг 10 удаа хийхэд хангалттай.

Толгойгоо арагш гэдийлгэж, 5-7 секунд байрлалаа хадгалаарай. Дасгалаа 20 удаа давтаж хийнэ.

Толгойгоо баруун, зүүн тийш ээлжлэн эргүүлж, 5 удаа давтаж хийгээрэй. Та бүх дасгалуудыг хийхдээ нуруугаа цэх байлгахаа мартуузай.

This image has an empty alt attribute; its file name is 1-409-1024x546.png
Categories
Uncategorized

Хүнсний содатай усанд хэвтэж амрангаа 10 удаа ороод 7кг турах шидэт арга. Биеийн хорыг тайлж, цусны эргэлт сайжруулна. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүнсний содын тусламжтайгаар турж болно. Гэхдээ зарим хүмүүсийн бодож байгаагаар содыг уух тухай огт яриагүй шүү.

Урт удаан өдөр өнгөрсний дараа ванндаа халуун ус дүүргээд амарч хэвтэх сайхан биз. Тэгээд дараа нь дулаахан хөнжилдөө тайван нойрсох. Тэгвэл дараах хоёр шалтгаантай хүмүүс энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Илүүдэл жинтэй

Целлюллиттэй

Ванны усаа хэрхэн бэлтгэх вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

38 градусын халуун усанд 200 грамм хүнсний сода найруулаарай. Мөн далайн давс нэмж хийж болно. Түүнчлэн яг л жүрж шиг биржийсэн целлулитыг арилгахад тустай нимбэгний шүүс нэмж болно. Ингээд халуун усандаа 20-25 минут амарч хэвтээрэй. Сода нь зөвхөн халуун усанд л үйлчлэл сайтай байдаг тул усаа хөргөж, үнэт чанарыг нь алдагдуулав. Сайхан амарч, дулаацсан уу. Тэгвэл одоо нэг цагийн турш дулаахан хөнжлөөр биеэ ороон хэвтэнэ.

Хэрхэн үйлчилдэг вэ гэж үү. Халуун усанд ууссан сода нь хүний биеийн тунгалагийн системийг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөлсөөр дамжин таны биений илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Содатай ванны дүрэм:

-Нэг удаагийн оролтод 2кг хүртэл жин хаях боломжтой гэж үздэг. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог өөр.

-Биеийг гайхалтай цэвэрлэдэг

-Хаван хөөдөг

-Амралт болдог

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

-Содатай баннд 10 удаа хэвтэх нь нэг курс эмчилгээ болно

-Хоёр өдөрт нэг удаа орж болдог

-Нэг курс буюу 10 удаагийн оролтын дараа 2 сар энэ аргыг завсарлах шаардлагатай

Хориглох заалт:

-Даралт ихэддэг

-Зүрх судасны өвчтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

-Жирэмсэн болон хөхүүл / Хүүхэд хөхнөөс гарах үед зөвшөөрдөг/

-Биед ил шархтай

-Сарын тэмдэг ирсэн үед

Харин хүнсний содыг ууж турж хэрхэвч болохгүй!!! Энэ нь ямар ч хэрэггүй арга юм. Содыг дотроосоо ууж хэрэглэх нь жингээ хасахад ямар ч нэмэр болохгүй гэдгийг дахин сануулья. Энэ нь ходоодонд маш аюултай шархлаатай болох аюултай. Харин түүний оронд дээр зөвлөсөн шиг таатайгаар, хялбархан шийдлээр жингээ хасч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Эх сурвалж: www.fitdeal.ru

Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе.

Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Түүнчлэн арьсны үхэжсэн хэсгийг гуужуулан сэргээж, цайруулах ба харлаж, сайртсан хэсгийг зөөлрүүлэн арилгадаг эд шидтэй тул сода усанд орсноор булбарай зөөлөн арьстай болно.

Ингээд хүнсний сода ашиглан гэрийн нөхцөлд жингээ хасах, арьсны гоо сайхандаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна.

Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана.

Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй шүү. Соданы бүтэц усанд задарч хүний биеийн өөх, таргалалттай хэсэгт нэвчин өөхийг задлах байгалийн арга юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Содатай уснаас гарахын өмнө босч зогсоод бага зэргийн хуурай сода авч харвин хэвлий гэх мэт таргалалттай хэсэгт түрхээд хатуулагатай бие угаагчаар сайтар үрж өгвөл илүү үр дүнтэй байна. Уснаас гарахдаа бүх биеэ бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээрэй.

Уснаас гарсны дараа өөртөө хамгийн их тохирдог биеийн тос, зөөлрүүлэгч заавал түрхээрэй. Хүүхдийн тос байсан ч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Ингээд л орондоо ороод сайхан унтаж амрах хэрэгтэй. Унтах байх үед хүний бие организм чимээгүй ажиллах ба соданы нөлөө мөн тэнд үүргээ гүйцэтгэх болно.

Энэ мэт аргаар 10 орой дарааллан содатай усанд ороод үр дүнгээ үзээрэй.

Усанд орсны дараа биеийн тос хэрэглэх нь арьс соданд хэт хуурайшихаас сэргийлж арьсны тослогыг тэнцвэржүүлж өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

“Натрийн бикарбонат” буюу бидний хэлж заншсанаар “Xүнсний сода” нь натрийн катион (Na+) болон бикарбонат анион (HCO3-) гэсэн найрлагаас бүтдэг нэгэн төрлийн давс юм. Сода нь хүчилтэй урвалд орон нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулснаар талх, нарийн боов хийх явцад хөөлгөх үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ бүтээгдэхүүний ид шид ганц хөөлгөгчөөр зогсохгүй, мөн гэр ахуйн болоод эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд үргэлж хэрэглэгддэг гэдгийг та сайн мэдэх биз ээ.

Жишээлбэл, Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн туршилтаар жимс, ногооны гадаргууд агуулагддаг пестицидийг соданы уусмалаар угаахад 95.6% хүртэл арилгасан байна. Энэ мэтчилэн өдөр тутамд хэрэгтэй олон ашиг тусыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Ам зайлах

Содатай усаар амаа зайлахад шүд угаах явцад орхигдсон олон жижиг хэсгүүд цэвэрлэгддэг учраас амны хөндийн ариун цэвэрт нэн тустай. Мөн шүлсэн дэх pH-ийн түвшнийг нэмэгдүүлж бактерийн өсөлтөд саад хийдэг. Ханиад томуу хүрсэн үедээ болон гаднаас гэртээ орж ирэх үедээ содатай усаар амаа зайлснаар маш хямд, энгийн аргаар олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хүнсний содатай ам зайлагчийг гэрийн аргаар хийхийг хүсвэл 2гр (жижиг цайны халбаганы ½) содыг, 120гр (тал аяга) бүлээн устай холин өдөр тутамдаа хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Агаар цэвэршүүлэх

Гадуур зарагддаг агаар цэвэршүүлэгчдийн дийлэнх нь сурталчилгаа шигээ байж чаддаггүй. Тэдгээр нь ихэнхдээ агаарыг цэвэршүүлэх замаар олон төрлийн үнэрийг дарахын оронд зүгээр л өөр нэгэн үнэртүүлэгч молекулыг ялгаруулж байдаг. Харин хүнсний сода нь үйлдвэрлэлийн химийн бодис агуулаагүй, үнэрийн тоосонцрыг саармагжуулдаг тул баталгаатай, аюулгүй хувилбар юм.

Гэрийн аргаар агаар цэвэршүүлэгч хийхэд шилэн сав, 74гр сода, 10-15 дусал эфирийн тос, даавуу болон уяа байхад хангалттай. Сода болон эфирийн тосоо шилэн савандаа хийж холиод, даавуу эсвэл цаасаараа хучин, түүнийгээ утсаар бэхлээд хүссэн өрөөндөө тавиарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Хөлсний үнэр дарах

Хүний хөлс ямар ч үнэргүй гэдгийг мэдэх үү? Хөлрөх гэдэг бол физиологийн энгийн үзэгдэл, харин ялгарч буй хөлсийг арьсан дээрх нянгууд задалснаар эвгүй үнэр ялгарч эхэлдэг. Хэдийгээр судалгаагаар бүрэн батлагдаагүй ч сода нь хүчиллэг байдлыг бууруулах замаар суганы эвгүй үнэрийг дарахад ашиглагдсаар ирсэн. Дангаар нь шууд сугандаа түрхэх, аль эсвэл бага зэргийн эрдэнэ шишийн цардуул, наргил модны самрын тос зэрэгтэй хольж хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Шүд цайруулах

Хүнсний сода бол гэрийн аргаар шүд цайруулдаг алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. Хэд хэдэн судалгаагаар сода агуулсан шүдний оо нь шүдийг цайруулах болон бохирдлыг арилгах тал дээр сода агуулаагүй шүдний ооноос хамаагүй илүү үр дүн гаргажээ. Сода нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна шүдэн дээр толбо үүсгэдэг молекулуудыг зогсоох зүлгүүрийн шинж чанартай байдагтай холбоотой.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Гал тогоо цэвэрлэх

Хүнсний содаг цагаан цуу эсвэл нимбэгийн шүүстэй хольж, дээр нь ус нэмэн гал тогооны тавцангуудыг арчихад гайхалтай цэвэрлэгдэхээс гадна хөгц, бактери зэрэг хортой бичил биетний өсөлтийг хянахад тусалдаг. Ганц тавцан гэлтгүй шарах шүүгээ, богино долгионы зуух, кофены өнгөр тогтсон аяга, түлэгдсэн сав суулгыг ч цэвэрлэж болно. Мөн аяга дүүрэн содаг хөргөгч дотор байрлуулснаар хугацаа нь дууссан эсвэл хэт хурц үнэртэй бүтээгдэхүүнээс үүссэн үнэрийг дарахад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Жимс ногоо угаах

Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл олон хүний санааг зовоодог. Пестицид нь үр тариаг шавж, нян, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалахад ашиглагддаг ч хүний эрүүл мэндэд олон хортой нөлөө үзүүлдэг химийн нэгдэл юм. Одоогоор дэлхий дахинд 1000 гаруй төрлийн пестицид хэрэглэгдэж байна.

Жимсний гадна хальсыг арилгаж хэрэглэх нь пестицидийг үгүй хийх хамгийн найдвартай арга хэдий ч ингэснээр эслэг, витамин, эрдэс бодис зэрэг хамгийн чухал шим тэжээлийг авч чадахгүй гэсэн үг. Нэгэн судалгаагаар алимыг содатай усанд хийн 12-15 минут байлгахад хальсан дээрх пестицидийг бараг л бүрэн арилгасан байжээ. Гэвч энэ зөвхөн хальсан дээр ил тогтсон пестицидийг л арилгах болохоос дотор нь нэвтэрч орсон тохиолдолд ямар ч нөлөө байхгүй гэдгийн санах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Мөнгөн эдлэл өнгөлөх

Хөнгөн цагаан сав дотор 1 аяга буцалсан ус, 1 халбага хүнсний сода, тал аяга цагаан цуу хийн хольж дотор нь мөнгөн эдлэлээ хийхэд толбо болон бохирдлыг маш түргэн хугацаанд арилгадаг. Мөнгөн эдлэл нь хөнгөн цагаан болон содатай химийн урвалд орох ба ингэснээр мөнгөн эдлэлийн толбо, бохирдлыг хөнгөн цагаан сав өөртөө шилжүүлэн авдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-408-1024x546.png

Хувцас цайруулах

Xувцас цайруулах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга бол угаалгын нунтаг дээрээ тал аяга (110гр) сода нэмж хийх юм. Учир нь сода дотроо шүлт агуулдаг ба энэ нь хувцсан дээр тогтсон толбо, бохирдлыг маш сайн арилган, өнгийг сэргээдэг. Хувцаснаас гадна хивсэн дээрх толбыг ч маш үр дүнтэйгээр арилгадаг байна.