Хүзүүний өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.
Булчин чангарах – Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, эвгүй дэрэн дээр хүзүүгээ хэт унжуулж эсвэл өргөж удаан хэвтсэн үед хүзүүг цэх байлгах гэж булчин хэт чангарна. Булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.

Хүзүүний шохойжилт – Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, хүзүүний хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, хүзүүний нугалмуудыг шахаж байсаар хүзүүний нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үёний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой.

Хүзүүний хэвийн хэлбэр алдагдах – гэмтэл, ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар хүзүүний хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.
Цүлхийлт үүсэх – Хүзүүний дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг зарим үед нугасыг дардаг.

Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас 4 мөч саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна хүзүүний цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.

Хүзүүний 5-7 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед гар дагаж өвдөх, бадайрах шинж илэрдэг.
Бэханзэ эмнэлэг
Хүзүүний үений өвдөлт үрэвсэл нь ажлын нөхцөл, насжилт, удамшил буруу байрлалд удаан суух зэргээс шалтгаалан хүзүүний үений мөгөөрс гэмтэж үүний улмаас өвдөлт болон хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, мөн булчингийн хүч сулрах эсвэл чангарснаас тухайн хүнд хөдөлгөөний бэрхшээл үүсдэг.

Нөлөөлөх хүчин зүйлс:
Насжилт
Удамшил
Хөдөлгөөний дутагдал
Яс ургалт
Үе хоорондын зай ойртох /Остеоартрит/
Гэмтэл, бэртэл

Шохойжилт, муруйлт
Дасгал хийхдээ доорхи шинж тэмдэг байгаа тохиолдолд эмч, хөдөлгөөн засалчийн зөвөлгөө авна. :
Үе хаван хавдартай байгаа болон гипстэй үед
Хурц өвдөлтийн үед /гэмтэл авсан даруйд/
Мэс заслын заалттай
Үений далайцын дасгал:
Дасгал 1: Хүзүүний нугалах, тэнийлгэх далайцыг сайжруулах дасгал

Биед тохирсон сандал дээр цэх зөв суух
2 гарын эрхий хуруугаар эрүүн дороос дээш хойш чиглүүлэн түлхэж, хүзүүг хойш тэнийлгэнэ.
2 гараар ар дагзнаас урагш доош чиглэлтэй түлхэн хүзүүгээр гэдийлгэж, тонгойлгоно.
Хүзүүний нугалах тэнийлгэх далайцаар сайн хөдөлгөөн хийнэ.
Дасгалыг ээлжлэн 15-20 секунд барьж хийнэ.
Дасгал 2: Хүзүүний баруун зүүн тийш хазайх далайцын дасгал

Биед тохирсон сандал дээр цэх зөв суух
Нэг гараа нурууны ард авч нөгөө гараа толгой давуулан чамархай хэсэгт гарын алгаа байрлуулан татаж өгнө.
Дасгалыг 2 талд ээлжлэн хийнэ.
Дасгалыг 1,1 талд 30 секунд барьж хийнэ.
Дасгал 3: Мөрний үений далайцын дасгал
Биед тохирсон сандал дээр цэх зөв суух

Тохой нугалсан гарын сарвуу хагас нугалсан байна.
Мөрний үеээр хойш эргүүлнэ.
Мөрний үеээр арагш эргүүлнэ.
Дасгалыг ээлжлэн 15-20 удаа хийнэ.
Булчингийн сунгалтын дасгал:
Дасгал 1: Хүзүүний трапец булчингийн сунгалтын
Бие тохирсон сандал дээр цэх суух

Нэг гараа нуруундаа авч нөгөө гараар дагзнаас баруун доош чиглэлтэй татна.
Нэг гараа нуруундаа авч нөгөө гараар дагзнаас зүүн доош чиглэлтэй татна.
Дасгалыг 30 секунд барьж 2 талд хийнэ.
Дасгал 2: Далбаа булчингийн сунгалтын дасгал
Бие тохирсон сандал дээр цэх суух

Нэг гараа толгой ард авч нөгөө гараар тохойноос татна.
Дасгалыг 30 секунд барьж 2 талд хийнэ.
Зөвлөгөө:
Үений хөшингө үүсэхээс сэргийлэн далайцын дасгал байнга хийх
Биеийн жингээ хасах
Хөдөлгөөнтэй байж дасгал хийх

Булчин сулрахаас сэргийлж хүчний дасгал хийх