Мэдээ

Grace and Choi: Аран цэцэрлэг дээрээ бэртсэн. Цэцэрлэгээс нь санаа зовж мэс ажилбар дуустал хамт байж…

Grace and Choi: Аран цэцэрлэг дээрээ ханбуг өмсөж гүйж тоглож байгаад хормойндоо тээглээд унаж бэртсээн😥 Солонгост хуулиндаа хүүхэд цэцэрлэг дээрээ бэртвэл багш нарын хараа хяналт сул

байсанд тооцож 100% цэцэрлэг хариуцлага хүлээдэг юм байна лээ. Учир нь бага бүлэгт 6 хүүхдийг 2 багш, том бүлэгт 9-10 хүүхдийг 1 багш хардаг харьцангуй ачаалал бага гэж үзэн тэр хэмжээгээрээ багшийн хариуцлага өндөр байдаг бололтой☝🏻

Араныг бэртсэн өдөр тэр даруй захирал багш нь эмнэлэг авч яваад нөхөр бид 2 утасаар сонсоод араас нь сандран очиход ангийн багш болон захирал багш нь хоёулаа л бас л сандарчихсан царай нь айдастай биднээс уучлал гуйсаар тоссон юм.

Тэгээд хууль ийм байдаг гэдгийг бидэнд тайдбарлаж өгөөд эмчилгээний бүх зардлыг цэцэрлэгээс нь төлөв✅️ Уг нь миний охин өөрөө л гүйж байгаад уначихсан юм байна лээ. Цэцэрлэгийн камерт ч тод харагдаж байв. Сэтгэл их өвдсөн ч цэцэрлэгээс нь

бас их сэтгэл гаргаж санаа зовж мэс ажилбар дуустал хамт байж ахин дахин уучлал гуйх захирал багш ангийн багшийг нь хараад хүүхдийн төлөө их л хатуу чанга хуультай улс юм уу даа гэж бодогдон бас талархаж суулаа🙏

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү