Мэдээ

“IHC” койн гаргах замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Монгол улсын иргэн О. Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Идэр-Од нар нь бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж

IHC койн гарган, хөрөнгө татан төвлөрүүлж улмаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. Уг асуудалд хэрэг бүртгэл

нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг эх сурвалж хэллээ. Хэрэгт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг шалгаж шинжээч мөрдөгчдөөр дансны хуулганд дүн шинжилгээ хийжээ.

Дүн шинжилгээний танилцуулгыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт танилцуулсан боловч татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэжээ. Гэхдээ мөрдөн шалган ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү