Recetas

Tарганд агуулагдсан сүүн хүчлийн бактер биеийн шархлаа үрэвсэл дарах давуу талтай

Tарганд агуулагдсан сүүн хүчлийн бактер биеийн шархлаа үрэвсэл дарах давуу талтай. Олон улсын хэмжээнд маш өндрөөр үнэлэгддэг Massachusetts Institute of Technology (MIT) их сургуульд хийгдсэн судалгаагаар хулгануудад сахар их хэмжээгээр өгч таргалалтын болон шархлааны /үрэвсэл/ хэмжээг судалжээ.

Хулганууд таргалснаас гадна их хэмжээний дотор өөх хэвлийн хэсгээр хуримталсан бөгөөд энэ дотор өөх нь булчирхай мэт шархлаа /үрэвсэл/ ихэсгэх бодис ялгаруулжээ. Гэтэл яг адил хэмжээний сахар идүүлээд давхар тараг идүүлэхэд хулганууд бага таргалсан бөгөөд шархлааны хэмжээ өөрчлөгдөөгүй аж. Үүний үндэс нь тараганд оршдог Lactobacillus reuteri гэдэг бактер биендэх шархлааг зогсоодог мөн эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг аж. Байгалийн гаралтай тараг уугаад заншаарай…

Эх сурвалж: Доктор Билгүүн

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү