Мэдээ

Xoрт хавдрaa ялан дийлсэн үзэсгэлэнт Ж.Намуун бүсгүйн олныг уяраасан үг

БНСУ-ын гоо сайхны эмнэлэгт гадаад харилцааны менежрээр ажилладаг Ж.Намуун бүсгүй давхар биетэй болж эмчийн хяналтад орох үедээ л бүдүүн гэдэсний xoрт xaвдарын дөрөвдүгээр шатанд орсон гэдгээ мэджээ.

Ингээд тэрээр маш хүнд хагалгаанд орж, хагалгааны дараах урт хугацааны химийн эмчилгээ, дасгал хөдөлгөөн гээд маш олон зүйлийг даван туулж, xoрт xaвдраа ялан дийлж чадсан юм. Үзэсгэлэнтэй, хүчирхэг, өөрийнхөөрөө энэ бүсгүйн хэлсэн үгс, ухаарсан ухаарал маш олон хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн байдаг. Уншигч танд ч мөн биеэ хайрлаж, амьдралын жинхэнэ утга учрыг мэдрэхэд тань туслах биз ээ.

НЭГ. Би өглөө ус ч уухгүй ажил руугаа яараад гараад явдаг байсан. Ер нь ус маш бага уудаг. Өөрийгөө хэтэрхий их ядаргаанд оруулж, цаг наргүй ажиллаад, их стресстдэг байсан. Ажил дээрээ байнга яарсан байдалтайгаар хоолоо иднэ. Бараг зажлахгүй хурдан гэгч нь иддэг зуршилтай болчихсон байсан.

Энэ байдлаараа олон жил явсны улмаас ходоод, бүдүүн гэдэс маш их ачаалал авч, ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн. Хиам, бэлэн гоймон, халуун ногоотой хоол бүдүүн гэдэсний xoрт xaвдартай болоход хамгийн их нөлөөлсөн. Би дунд сургуулийн сурагч, их сургуульд оюутан байхдаа ч гэсэн бэлэн гоймон, хиаманд үнэхээр дуртай, байнга шахуу л иддэг байсан. Одоо хиам, бэлэн гоймон иддэг, дуртай байсандаа маш их харамсдаг.

ХОЁР. Өмнө нь би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Багаасаа биеэ даасан хүүхэд байсан. 14, 15 настайгаасаа эхлээд л үйлдвэрт ажилласан. Ээж, ааваасаа мөнгө төгрөг авахгүй өөрөө өөрийгөө болгоод л арван жилийн сурагч байхаасаа янз бүрийн ажил хийсэн. Тэр болгоныг өөрийнхөө төлөө биш дүү нарынхаа төлөө, ээж аавынхаа ачааг хөнгөлөхийн тулд хийж байгаа гэж боддог байсан. Гэр бүлийнхэндээ саад болохгүй тус дэм болох юмсан гээд өөрийгөө хүчилж ажилладаг байсан. Харин одоо бол өөрөө өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө илүү амьдарч байна.

ГУРАВ. Хэн нэгэнд атаархах, ө.с санах, xaрааж зүхэх, муудалцахад амьдрал үнэхээр харамсмаар. Үүнийхээ оронд илүү их хайрла. Амьдрал гэхээр л хүмүүс өөрөө өөртөө дааж давашгүй их зорилго, зорилт тавиад л байдаг. Хэн нэгэн шиг болох гэж хичээхгүйгээр зүгээр л өөрийнхөө хөгжилд. Амьдрал богинохон учраас олдож байгаа цаг хугацаагаа хайрлаж, гоё гоё дурсамжуудыг бүтээх хэрэгтэй. Хэрвээ өвдсөн хэн нэгэн байвал би даваад гарсан юм чинь та ч бас даваад гарна гэж зөвлөмөөр байна.

ДӨРӨВ. Нэг ч гэсэн хүн миний гаргасан алдааг битгий давтаасай гэж хүсэж байна. Миний хувьд гам сайн бариад, таван жилийн хугацаанд дахиад xaвдар болохгүй бол бүрэн эдгэрнэ гэсэн онош авна. Тэр нь 100 хувь эдгэсэн гэсэн үг биш. А.ю.у.л нь арай багасна гэсэн үг юм. Арван хэдэн цагийн хагалгаанд орсны дараа маш их өвдөлтийг мэдэрсэн. Химийн эмчилгээ хоёр долоо хоногийн хугацаатайгаар 12 удаа хийлгэсэн. Бүдүүн, нарийн гэдсээ ажиллуулахын тулд алхах хэрэгтэй гээд хагалгааны маргаашаас л алхаж эхэлсэн. Уйлаад л алхаж байсан. Хичээсний эцэст хагалгааны дараа бие маань хурдан тэнхэрсэн.

ТАВ. Өмсөх хувцас, хэрэглээ чухал ч эрүүл байх юунаас ч илүү чухал, бусад нь бол олддог зүйл. Бие чинь эдэлж хэрэглэдэг, дахиж олддог зүйл биш. Өмсөж байгаа хувцас, эдэлж байгаа утас шигээ биендээ гамгүй хандаж болохгүй. Биеийг бид сольж болохгүй учраас өөртөө, гэр бүлдээ төлөвлөж, нэг өдрийг зарцуулж, цаг гаргаж сурах нь зүйтэй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү